“ГАНШАНД ХХК нь 2001 оны 04-р сарын 20нд байгуулагдсан. Батос брэндийн зайрмагны үйлдвэрийг 5 ажилтан, 1 технологич, 2 худалдааны менежер, түгээлтийн 2 тээврийн хэрэгсэл, өдөрт 4,000 ширхэг зайрмаг үйлдвэрлэх хүчин чадалтай 2 төхөөрөмж мөн түүхий эд боловсруулах, өндөр хэмд ариутгах, хөлдөөх, хадгалах тоног төхөөрөмжтэй ажиллаж эхэлсэн.
- 2003 онд хөрөнгө оруулалт нэмэгдүүлж, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлсэн.
- 2005 онд үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг ашиглалтад оруулсан.
- 2008 онд үйлдвэрийн барилгад өргөтгөл хийсэн.
- 2009 онд зайрмагны бүрэн автомат шугаман тоног төхөөрөмжийг суурилуулсан.
- 2011 онд түгээлтийн тээврийн хэрэгсэлийг 6-аар шинэчилсэн.
- 2011 онд зайрмагны бүрэн автомат шугаман тоног төхөөрөмжийг нэмж суурилуулсан.
- 2018 онд зайрмагны бүрэн автомат шугаман тоног төхөөрөмжийг нэмж суурилуулсан.
- 2019 онд мөсөн зайрмагны бүрэн автомат шугаман тоног төхөөрөмжийг суурилуулсан.
- 2020 онд түгээлтийн тээврийн хэрэгсэлийг 4-өөр нэмэгдүүлсэн.