Монгол Улсын Засгийн газар 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дараагаар Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталж, Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар уг хуульд зааж өгсөн. Ийнхүү Хөгжлийн банкны үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс бүрэлдэн тогтсон.
Монгол Улсын Хөгжлийн банк /МУХБ/ 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ, ТЭРГҮҮЛЭХ САЛБАРЫГ ДЭМЖИГЧ БОДЛОГЫН БАНК БАЙНА.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭКСПОРТЫГ ДЭМЖИЖ НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА.
-
1. Банк, Санхүү, Даатгал
2.
3.
-Эх оронч сэтгэл -Хөгжлийн төлөөх итгэл үнэмшил -Ёс зүй, шударга байдал -Мэргэшсэн өндөр ур чадвар -Ил тод байдал
2011
118