Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Энержи Ресурс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХҮНД ДААЦЫН АВТОМАШИНЫ ЗАСВАРЧИН /Шланз/

Хүнд даацын автомашин, дугуйт ачигчийн үзлэг оношилгоо, засвар үйлчилгээг механикийн зааврын дагуу чанартай хийж гүйцэтгэн, техникүүдийн бэлэн байдлыг хангах

АВТЫН ЦАХИЛГААНЧИН /Тээвэр логистикийн хэлтэс/

Компанийн хэмжээнд ашиглагдаж байгаа нийт тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын тоног төхөөрөмжүүд болон засварын газрын тоног төхөөрөмж, бусад цахилгаан тоноглолд гарсан цахилгааны гэмтлийг хурдан шуурхай засварлаж техникийн бэлэн байдлыг хангах

ТЭЭВРИЙН МАСТЕР

Тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой, жигд зохион байгуулах, хүнд даацын автомашины жолооч нарыг удирдлагаар хангах

БАЙГАЛЬ ОРЧНЫ АЖИЛТАН

Нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөх, гүйцэтгэлийг удирдан зохион байгуулах, зохих түвшинд хийлгэхэд хяналт тавих Ойжуулалт, ногоон байгууламж, мод үржүүлгийн төлөвлөлт, тарилт, усалгаа арчилгааны ажлыг гүйцэтгэх, зохион байгуулах  Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаануудын хэрэгжилтийг хангуулах

ДАМПЫН ОПЕРАТОР /Хүнд машин механизмын оператор/

Олборлолтын үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд хүнд машин механизмыг аюулгүй ажиллагааны хүрээнд зааварчилгааны дагуу аюул осолгүй, үр ашигтай ажиллуулах

ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ЗАСВАРЧИН /Дамп/

Шууд удирдлагын ажлын зааварчилгааны дагуу тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын ажлууд, эвдрэл гэмтлийг зөв оношилж, засвар үйлчилгээг чанартай, хурдан шуурхай, технологийн горимын дагуу хийж гүйцэтгэх

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЖИЛТАН

Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогын хүрээнд үүсэж болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, гарцаагүй үүссэн ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг зохион байгуулахад оролцох, удирдлагадаа мэдээлэх, тайлагнах

ТАЛБАЙН ЗОХИЦУУЛАГЧ

Нүүрс ачиж, буулгах талбайн аюулгүй ажиллагааг ханган, тухайн талбайд хөдөлгөөнд оролцож байгаа техникүүд болон ажиллаж байгаа ажиллагсдын ажлын уялдаа холбоог зохицуулж ажиллах

ГАГНУУРЧИН /УУРХАЙН ЗАСВАРЫН ХЭСЭГТ/

Уулын үйлдвэрийн хүнд машин механизм, тоног төхөөрөмжүүд техникийн бэлэн байдлыг хангахын тулд шаардлагатай гагнуурын ажлыг технологийн горимын дагуу аюул осолгүй, чанартай хийж гүйцэтгэх

ШЛАНЗНЫ ЖОЛООЧ /Хүнд даацын автомашины жолооч/

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан, байгаль орчин, эрүүл ахуйд сөрөг нөлөөгүй тээвэрлэлтийг компанийн тогтоосон чиглэлд хийж гүйцэтгэх

БАЯЖУУЛАГЧ ИНЖЕНЕР

Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд тогтмол технологийн хяналт тавьж бүтээгдэхүүний чанарыг төлөвлөгөөт утганд, бүтээгдэхүүний гарцыг боломжит өндөр хэмжээнд байлгах, Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн оновчтой сонголт хийх, үйлдвэрийн бүтээмж, үр ашгийг өндөр байлгах, Технологи сайжруулах, үйл ажиллагааны зардлыг багасгах,

СУРГАЛТЫН АЖИЛТАН

Үйлдвэрлэлийн бүсийн хэмжээнд үндсэн болон гэрээт ажилтны аюулгүй ажиллагааны зааварчилгаа, мэргэжлийн  сургалтыг зохион байгуулах, түүний явцад хяналт тавих, хэлтэс нэгжийг шаардлагатай мэдээлэл, сургалтаар хангана. Мэргэжлийн болон ХАБЭА-н сургалтыг компанийн шаардлага хэрэгцээнд тулгуурлаж, чанартай зохион байгуулна.  

БАРИЛГА АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР

Үйлдвэрлэлийн бүсийн барилга байгууламжуудын ашиглалт, засвар шинэчлэлт, өргөтгөлийн ажилд санал оруулах, Шинээр зураг төсөл, төлөвлөлт, схем боловсруулах, батлуулах, заавар зөвлөмж өгөх, ажлын хэрэгжилт болон барилга угсралт болон засварын ажилд хяналт тавих

ЗАСВАРЧИН /НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР/

Нүүрс баяжуулах үйлдвэрийн жигд найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн засвар үйлчилгээний ажлыг удирдлагаас өгсөн төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх

ҮЙЛДВЭРИЙН БАЯЖУУЛАГЧ /НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР/

НБҮ-ийн тоног төхөөрөмжийн ажиллагааг хянах, технологийн процессыг мөрдөх, хэрэгжүүлэх

ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР

Засварын үйл ажиллагаанд ашиглагдаж буй техникүүдийн найдвартай болон бэлэн байдлыг хангахад хэрэглэгдэж байгаа программ хангамжуудын өгөгдлийн сангийн засварын зардалтай холбоотой тоон мэдээллүүд болон сэлбэг эд ангиудын баталгаат хугацаан дахь мэдээллүүдийг бүрдүүлэн нэгтгэж бүх шатны тайланг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулан холбогдох ажилтан, удирдлагуудад шуурхай түгээн хариу арга хэмжээ авах боломжыг бүрдүүлэх.

Холбоо барих

Монгол улс, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Энержи Ресурс ХХК, Ухаа худаг салбар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.