Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Жем Интернэшнл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Сургалтын мэргэжилтэн ажилд авна

Хүний нөөцийн функцуудыг хэрэгжүүлж баг болж хамтран ажиллах Хүний нөөцийн Сургалт хөгжүүлэлтийг тасралтгүй хангах, хэрэгжүүлэх Сургалтын төлөвлөгөөний дагуу гадаад болон дотоод сургалтыг зохион байгуулах, өөрөө сургалт орох Хүний нөөцийн баримт бичигтэй холбоотой тайлан мэдээ, судалгаа хийх

Жолооч ажилд авна. В, С /Эрэгтэй/

- Бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу хүргэх - Хариуцсан машины бүрэн бүтэн, цэвэр байдлыг хангах - Замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох - АБТ-д заасан чиг үүргүүд

Түгээгч ажилд авна. /эрэгтэй/

Харилцагчдын захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнийг хурдан шуурхай, цаг хугацаанд нь аюулгүй хүргэж өгөх Хариуцсан бүсийн харилцагчдын авлага барагдуулалтыг хариуцан гүйцэтгэх Ажлын байрны тодорхойлолтод дурдсан бусад ажил үүрэг

Бэлэн бүтээгдэхүүний нярав

Бэлэн бүтээгдэхүүнийг хариуцах Холбогдох хууль, дүрэм журмын бүртгэл тайланг хөтлөх 3.Удирдлага, болон бусад алба нэгжийг санхүүгийн  тоон мэдээ тайлангаар хангах 4. Санхүү нягтлан бодох бүртгэлийн хууль, бусад хууль,тогтоол, журмын дагуу бүртгэл тооцоог үнэн зөв бүртгэлжүүлэх

Үйлдвэрийн газрын захирал /Pepsi Mongolia/

Пепси ундааны үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах Үйлдвэрлэлд орж буй түүхий эд, бараа материал, бэлэн бүтээгдэхүүнүүдийг стандартуудад нийцүүлэн мөрдүүлэх, үйлдвэрлэлийг оновчтой зохион байгуулах, Үйлдвэрийн газрын ажилтнуудыг ажил үүргээр хангах, ажил үүргийн биелэлт, ажлын бүтээмжинд байнгын хяналт тавих, үйлдвэрлэлийн бүх шатны зардлыг хянах, үр ашгийг нэмэгдүүлж, Бүтээгдэхүүний чанар, зах зээлийн нэр хүндэд үүрэг оролцоотой байх, тогтвор суурьшилтай чадварлаг хамт олныг бүрдүүлэх,  чанартай шинэ бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх Үйлдвэрийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журмыг тогтоох, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах Ажилтнуудын ажил үүргийг оновчтой хуваарилах, ажил үүргээр хангах, заавар зөвөлгөө өгөх, цаг ашиглалт болон ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэхэд өдөр тутамд анхааран ажиллах Ажилтнуудын эрүүл мэнд, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, санал хүсэлтийг нь  хүлээн авах, шийдвэрлэх

Ачигч /Pepsi mongolia/

 Түүхий эдийг буулгах   Агуулахад болон түгээлтийн машинд бараа бүтээгдэхүүнийг ачих, зөөх  АБТ-д заасан бусад чиг үүргүүд

Бэлэн бүтээгдэхүүний нярав /Pepsi Mongolia/

Бэлэн бүтээгдэхүүнийг хариуцах Өдөр бүр нягтлан бодох бүртгэлийн дагуу орлого зарлага хөтлөх  Бэлэн бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тооллого хийх Удирдлага, болон бусад алба нэгжийг санхүүгийн тоон мэдээ тайлангаар хангах  Санхүү нягтлан бодох бүртгэлийн хууль, бусад хууль,тогтоол, журмын дагуу бүртгэл тооцоог үнэн зөв бүртгэлжүүлэх Агуулахуудыг стандартын дагуу ашиглах Бэлэн бүтээгдэхүүн болон гологдол бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг шалгаж, анхан шатны баримтын дагуу хүлээн авах

Контент менежер /Pepsi Mongolia/

Бараа бүтээгдэхүүнүүдийн видео реклам сурталчилгаа бэлдэх Компанийн брэнд өнгө төрхийг агуулсан контент төлөвлөх, Компанийн сошиал сувгуудад тохирох видео болон фото контент бэлтгэх Контентын төлөвлөгөө бүтээлч санааг боловсруулж, хэрэгжилтийг хангах Контентын зорилгыг тодорхойлох, брендийн үнэ цэнийг нэмэгдүүлэх Копи бичих (Copywriting) /Англи хэл болон зөв бичгийн дүрэм мэддэг байх шаардлагатай Брэндийн өнгө, хэлбэрийг баримтлах Контентын чанарыг шалгах, засварлах SEO болон түлхүүр үгсийг оновчтой ашиглах

Поны жолооч /Pepsi Mongolia/

1.Агуулахын стандарт, нярвын зааврын дагуу бүтээгдээхүүний өрөлт, тээвэрлэлтийг гүйцэтгэх Сэрээт өргөгчийн автотехникийн дүрмийн аюулгүй жолоодлого хийх 3. Агуулахын гадна, дотно эмх цэгцийг хангаж, тооллогын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

График дизайнер /Pepsi mongolia/

 Шинээр зах зээлд нэвтрүүлж буй бүтээгдэхүүнд компанийн имидж болон нэр хүндийг илэрхийлсэн график реклам бүтээх Бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, шошго загвар дээр ажиллах Хэвлэмэл болон дижитал бүх төрлийн сурталчилгааны дизайн гаргах, эх бэлтгэх Компанийн брэндбүүк хөгжүүлэн ажиллах Компанийн сошиал медиа, контент мэдээллийг бэлтгэх Маркетингийн бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд

Тооцооны нягтлан бодогч /Pepsi mongolia/

Борлуулалтын тооцоог бүртгэх, хянах Харилцагчидтай тооцоо нийлэх Тайлан мэдээг бэлтгэн тайлагнах Худалдааний төлөөлөгчийн гаргасан тайланг үндэслэн бүх төрлийн тооцоог хянаж шалгах, өр авлага үүсгэхгүй ажиллах Өглөг, авлагын тооцоо нийлэх, хяналт тавих Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүд

Сэрээт өргөгч машины оператор /Pepsi Mongolia/

Сэрээт өргөгчийн аюулгүй, хэвийн ажиллагааг шалгаж, автотехникийн дүрмийн аюулгүй жолоодлого хийх Стандарт, нярвын зааврын дагуу бүтээгдэхүүний өрөлт, тээвэрлэлтийг гүйцэтгэх Бэлэн бүтээгдэхүүнийг түүхий эд, хангамж, сахарын агуулахад стандартын дагуу өрж, байршуулах Захиалгын дагуу бэлтгэсэн байна.

Авлагын нягтлан бодогч /Pepsi Mongolia/

Борлуулалтын бүртгэл тайлан гаргах 2. Авлага бууруулах 3. Удирдлага, болон бусад алба нэгжийг санхүүгийн  тоон мэдээ тайлангаар хангах

Шугам чанарын мэргэжилтэн-/Pepsi Mongolia/

Үйлдвэрлэлийн процесст тавигдах стандартын хэрэгжилт хянах Үйлдвэр эхлүүлэх болон дуусгах, үйлдвэрлэлийн үеийн бүтээгдэхүүний үзүүлэлтүүдийг стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг цагийн давтамжтай шалгах, хяналт хийх BIB үйлдвэрлэлийн процесст хяналт тавих Тогтворжуулалтын дээж бүрдүүлэх Савны тест, газны алдагдлын шинжилгээ болон, хэмжилт хийх Чанарын албаны үйл ажиллагааг хэрэгжүүлэх

Тогооч

10 хүртэлх ажилтны өдрийн 1, 2-р хоолыг  хийх Хоолыг амт чанартай, өнгө үзэмжтэй, технологийн картын дагуу түргэн шуурхай хийх Нарийн хоол хийдэг, хоол хийх хоббитой Эрүүл хоол судалдаг, сонирхдог, илчлэг тооцдог байх Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд

Автоматжуулалтын инженер

- Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу

Мерчиндайзер ажилд авна.

Харилцагчийн лангуун дээрх бүтээгдэхүүнийг стандартын дагуу бүтээгдэхүүний өрөлтийг хэвшүүлэх. Харилцагчийн санал гомдлыг хүлээн авч, холбогдох нэгжид шилжүүлж, шийдвэрлүүлэх Шаардлагатай тохиолдолд харилцагчтай өрөлтийн гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, байнгын тогтвортой харилцаатай байх. Бүтээгдэхүүний хугацаа, нэр төрөл, буцаалтын үйл ажиллагааг хянаж, холбогдох нэгжид мэдэгдэх      шийдвэрлүүлэх Бусад АБТ-д заасан чиг үүрэг

Захиргааны мэргэжилтэн ажилд авна.

- Компанийн өдөр тутмын захиргааны үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах, хянах - Алба нэгж хоорондын харилцаа холбоог хангаж ажиллах - Баримт бичиг боловсруулах, хурал зохион байгуулах - Албан тушаалын тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд

Маркетингийн ахлах менежер

Компаний алсын хараа, үнэт зүйлд нийцсэн маркетингийн стратеги төлөвлөгөө, бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх Зах зээлийн нөхцөл байдалд судалгаа, шинжилгээ хийж, маркетингийн стратегийг хөгжүүлэх. Хэрэглэгчийн хэрэгцээ, хүлээлтийг судалж, бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетингийг оновчтой болгох. Брэнд хөгжүүлэлтийн стратеги, бүтээгдэхүүний байршуулалт, үнэ тогтоох бодлого боловсруулах. Маркетингийн төсөл, хөтөлбөрүүд болон идэвхижүүлэх үйл ажиллагааг брэндүүд тус бүр дээр тодорхойлон төлөвлөх, хэрэгжүүлэх, удирдах Борлуулалтын багтай хамтран ажиллаж, маркетингийн стратегиар дамжуулан борлуулалтын өсөлтийг дэмжих. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний нэвтрүүлэлтийг амжилттай хэрэгжүүлэх. Борлуулалтын үр дүнг сайжруулах маркетингийн шийдлүүдийг санал болгох. Маркетингийн багийг удирдах, гишүүдийн гүйцэтгэлийг хянах, чиглүүлэх. Багийн гишүүдийг сургах, хөгжүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх. Маркетингийн төсөв боловсруулах, зарцуулалтыг хянах Маркетингийн кампанит ажлуудын үр дүнг хэмжиж, тайлагнах.

Түгээлтийн менежер ажилд авна.

- Дотоод тээврийн үйл ажиллагааг зохион байгуулах - Бүх төрлийн мэдээ тайланг батлагдсан маягт, үзүүлэлтээр гарган хугацаанд нь чанартай гаргаж удирдлагад мэдээлж байх, удирдлагыг мэдээллээр хангах - Тээврийн хэрэгслүүдийн засвар, техникийн үйлчилгээний төлөвлөгөө гаргаж мөрдүүлэх.Тээврийн төлөвлөгөө гаргаж гүйцэтгэлд хяналт тавих Тээврийн хэрэгслүүдийн бүртгэл шилжилт хөдөлгөөн, бүртгэлд хяналт тавих - АБТ-д заасан бусад чиг үүргүүд

Угаагч ажилд авна.

- Үйлдвэрт - оффисын хоолны гал тогоонд ажиллах - Ажлын 5 өдөртэй - Ажлын цаг 08:00 - 16:30 /Даваа - Баасан/ - Хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд ажиллана

График дизайнер ажилд авна.

- Шинээр зах зээлд нэвтрүүлж буй бүтээгдэхүүнд компанийн имидж болон нэр хүндийг илэрхийлсэн график реклам бүтээх - Бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, шошго загвар дээр ажиллах - Хэвлэмэл болон дижитал бүх төрлийн сурталчилгааны дизайн гаргах, эх бэлтгэх - Компанийн брэндбүүк хөгжүүлэн ажиллах - Компанийн сошиал медиа, контент мэдээллийг бэлтгэх - Маркетингийн бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах -Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд

Үйлчлэгч ажилд авна.

Хариуцсан хэсгийн цэвэрлэгээ үйлчилгээг хийх, цэвэр цэмцгэр байдлыг хангах, ажилтнуудын ажиллах орчныг тогтмол цэвэр байлгах

Харуул хамгаалалтын ажилтан ажилд авна

- Ажлын байрны тодорхойлолтын дагуу обьектын орох гарах хөдөлгөөн харуул хамгаалалтын хариуцан ажиллах 

Захирлын туслах ажилд авна

- Гүйцэтгэх удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, ажиллах нөхцлийг бүрдүүлэх,  - Удирдлагын ажлын хуваарийг 7 хоногоор, сараар төлөвлөн гаргах, хариуцсан ажлыг гүйцэтгэх, зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих - Удирдлагын хариуцсан төсөл, хөтөлбөрүүдийн явцад хяналт тавих, тайлагнах - Гэрээ хэлцэл, баримт бичиг, тушаал шийдвэрийн төсөл боловсруулах, хөтлөх, мэдээлэх, хэрэгжилтийг хангуулах, тайлагнах - Компанийн болон гадаад, дотоодын хурал зөвөлгөөн, бизнес уулзалтын хуваариудыг зохицуулах, зарлах, зохион байгуулах - Компанийн ажилтнууд болон харилцагч, хамтрагчидтай харилцах, нягт хамтран ажиллах - Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаварыг биелүүлэх - АБТ-д заасан бусад чиг үүргүүд

Үйлдвэрт дамжлагын ажилтан ажилд авна.

- Шил угаагч машиныг шилээр таслахгүй байх /дамжлага/ - Хайрцаглах хэсгийн дамжлага дээр ажиллах г.м - АБТ-д заасан бусад чиг үүрүүд

Ачигч ажилд авна.

- Түүхий эдийг буулгах  - Агуулахад болон түгээлтийн машинд бараа бүтээгдэхүүнийг ачих, зөөх - АБТ-д заасан бусад чиг үүргүүд

Үйлдвэрт дамжлагын ажилтан /Pepsi mongolia/

- Шингэн хүнсний үйлвэрийн дамжлагын процесст ажиллах  - АБТ-д заасан бусад чиг үүрүүд

ХЭМАБ Менежер /Pepsi Mongolia/

Осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бүрдүүлэх, мөрдүүлэх Нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохицуулалт, арга зүйгээр хангах Эрүүл аюулгүй орчинд ажиллах соёл, зан үйл төлөвшүүлэх Аюул осол, осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх, эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх тогтолцоо бий олгох Байгаль орчны менежментийн ажлыг хариуцах

Исгэлтийн оператор

Исгэх процессыг технологийн горимын дагуу гүйцэтгэх, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах 

Химич

Бүтээгдэхүүн ус, түүхий эдэд олон улсын болон Монгол улсын стандартын дагуу химийн шинжилгээ хийх  Сар тутам тайлан мэдээ боловсруулах  Бодис урвалж найруулж бэлтгэх  Чанарын албаны үйл ажиллагааг хэрэгжүүлэх  Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад ажил үүргийг хийж гүйцэтгэнэ

Борлуулалтын менежер /Pepsi Mongolia/

Шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, ажлыг хамтран зохион байгуулах, маршрутын дагуу байршуулах Зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн судалгаа, өрсөлдөгчийн бүтээгдэхүүний болон, үнийн, хөтөлбөрийн судалгааг тогтмол хийх Харилцагчийн авлага барагдуулах үйл ажиллагааг зохион байгуулах Борлуулалтын урамшуулалт хөтөлбөрийг санаачлах, батлуулах, хэрэгжиж буй урамшуулалт хөтөлбөрийг зохион байгуулах Маркетинг, Борлуулалтын бодлого, стратеги, төлөвлөлттэй уялдуулан суваг, бүс түүний харилцагч нарын батлагдсан борлуулалтын төлөвлөгөөг хамтарч биелүүлэх Баг удирдан ажиллах

Постмиксийн хяналтын мэргэжилтэн-/Pepsi Mongolia/

Үйлдвэрээс гарч байгаа BIB сиропны хайрцаг сав баглаа боодолын стандарын чанарыг хянах, мөрдүүлэх Постмикс дээр бриксийн тохиргоо хянах, тохируулах Шинэ харилцагчийн усны дээж цуглуулж чанарын лабораторид шинжлүүлэх. Гарсан үр дүнг мэдээллийг дамжуулах, тайлагнах Харилцагчийн постмиск ундааны машинд CIP цэвэрлэгээ хийх хуваарь давтамжийг гаргах Чанарын албаны дотоод үйл ажилгаанд оролцох, Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэх, тайлагнах

Захиргаа, хүний нөөцийн газрын захирал

Хүний нөөцийн стратеги, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх Байгууллагын хэрэгцээнд нийцсэн ур чадвартай ажилтныг бэлтгэх, сургах Захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, зохион байгуулах, байгууллагын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохицуулалт, хяналтыг үр дүнтэй гүйцэтгэх. Гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянах. Шаардлагатай тохиолдолд хурал, уулзалтуудыг удирдах, захирлыг эзгүй үед төлөөлөн оролцох, гарсан шийдвэрүүдийг холбогдох ажилтнуудад мэдэгдэх, хэрэгжилтийг буцаан мэдээлэх ажлыг зохион байгуулах Байгууллагын дотоод бодлого, журам боловсруулахад оролцох. Бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох тайлан мэдээлэл бэлтгэх. Үйлдвэр, алба нэгжүүдийн хоорондын уялдаа холбоог хангах Хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр боловсруулахад оролцох. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцах үйл ажиллагааг зохион байгуулах. Байгууллагын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, гүйцэтгэлийг хянах. Төсөлтэй холбоотой тайлан, мэдээг удирдлагад танилцуулах. ISO стандартуудыг хэрэгжүүлэх үйл явцыг удирдах, ажилтнуудад мэдлэг сургалт зохион байгуулах Стандартын хэрэгжилтийг шалгаж, дотоод аудит, гадаад аудитын үйл ажиллагааг зохион байгуулах Чанарын системийн үр дүнг тайлагнах, сайжруулалт хийх талаар санал, дүн шинжилгээ гаргах. АБТ-д заасан бусад чиг үүргүүд

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо Чингисийн өргөн чөлөө 200/19 Жем Интернэшнл ХХК-ийн байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.