Цаг үеийн мэдээ

Манай байгууллагын сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь дэлхий нийтэд тархаад байгаа Шинэ төрлийн коронавирус/COVID-19/ -тэй холбоотойгоор Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол шийдвэрийн дагуу нэг дор олон иргэд, ажил горилогчдыг цуглуулах боломжгүй байгаа тул тодорхойгүй хугацаагаар түр хойшилж байна.
Иймд та бүхэн манай байгууллагаас зарласан сул орон тоонд анкетаа ирүүлж, шаардлагатай бол манай 70496009, 91104545 утсаар холбогдож мэдээлэл авч болно.
2020/04/10 -ний үед байгууллагын пэйж хуудас /nairamdal/, вэб хуудас /nairamdal.mn/ хаягаар тус тус сонгон шалгаруулалтын зарыг хүргэх болно.
Манай байгууллагын албан ёсны хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо, ОУХ Найрамдал цогцолборын захиргааны байр
Та бүхэн амны хаалт, маскаа тогтмол зүүж, гараа тогтмол халдваргүйжүүлж, дархлаагаа дэмжиж байгаарай.