Лоджийн тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллах, зочид болон ажилтнуудыг тээвэрлэх. Улаанбаатар болон Дадал сум хооронд шаардлагатай бараа материал, хүнс тээвэрлэх ажлыг зохицуулах, гүйцэтгэх. Ерөнхий Менежерийн шууд үүрэг даалгаврын дагуу бусад хэлтэст (техник, ахуй, гал тогоо) дэмжлэг үзүүлэх. Лоджийн орчны тохижилт, цэвэрлэгээ, засварын энгийн ажлуудад (handyman) туслалцаа үзүүлэх. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ, оношилгоо, шатахууны зарцуулалтыг хариуцах.
Компанийн хэмжээнд галын аюулгүй байдалтай холбоотой үзлэг шалгалт хийх, туршилт тохируулга хийх, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг гүйцэтгүүлэх, гал унтраах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн байдлыг хангах болон түүний ашиглалт хадгалалт, бэлтгэл бэлэн байдлыг хангах, зөрчил арилгуулах.
Зочдыг халуун дотноор угтан авч, бүртгэлийн (check-in, check-out) үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх. Утсан дуудлагад хариулах, захиалга авах, зочид буудлын менежментийн систем (PMS)-д мэдээллийг үнэн зөв оруулах. Өрөөний үйлчилгээний багтай нягт хамтран ажиллаж, өрөөний цэвэрлэгээ, бэлэн байдлыг зохицуулах. Хоол, ундааны (F&B) багтай хамтран ажиллаж, зочдын тусгай хүсэлт, захиалгыг дамжуулах, биелэлтийг хангах. Ерөнхий менежерийн удирдлага дор ажиллаж, өдөр тутмын ажлаа тайлагнах.