Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Мобиком корпораци ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Клауд систем инженер

Cloud (AWS, Azure, GCP, Private Cloud) орчны дэд бүтцийн шийдлийг хэрэгжүүлэх, тохиргоо хийх Дотоод системүүдийг cloud орчинд шилжүүлэх (migration) ажлыг гүйцэтгэх, оролцох Infrastructure as Code (Terraform, Ansible, Pulumi, CloudFormation) ашиглан дэд бүтцийг автоматжуулах CI/CD pipeline-д cloud орчныг нэгтгэх, build/test/deploy процессыг автоматжуулах Containerization болон Orchestration (Docker, Kubernetes, OpenShift) орчныг хөгжүүлж, найдвартай ажиллагааг хангах Cloud орчны monitoring, logging хэрэгжүүлэх (Prometheus, Grafana, ELK, CloudWatch гэх мэт) Security болон compliance шаардлагыг хангах, IAM болон нэвтрэх эрхийг удирдах Cloud орчны зардал болон нөөцийг оновчтой удирдах (cost optimization) Шинэ технологи, салбарын чиг хандлагыг цаг тухайд нь авч, компанийн өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахын тулд тасралтгүй сайжруулах.

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР

Төрөл бүрийн систем програм хангамж боловсруулах, unit тест бичих, бусдын code review хийх, тест хийх, програмын баримтжуулалтыг хийх гэсэн үүрэг даалгавартайгаар ажиллана. Боловсруулсан програм хангамжийг заасан журмын дагуу тестийн шатанд хүлээлгэн өгөх.

Клауд сүлжээний инженер

Сүлжээний бичиг баримтийг бүрдүүлэх болон сайжруулах Боловсруулагдсан сүлжээний шийдлийн дагуу сүлжээний төхөөрөмжийн угсралт түүний тохиргоонуудыг стандартын дагуу чанартай гүйцэтгэх Мобикомын ITS сүлжээний найдвартай ажиллагааг хангах AWS, Azure, GCP, Huawei cloud зэрэг орчинд сүлжээ үүсгэж, байгууллагын дата төвтэй холбох тохиргоо хийх Zero Trust зарчим хэрэгжүүлж firewall дээр ахисан түвшиний сүлжээний аюулгүй байдлын тохиргоог хийх Үүнд: (ACL, IP-Sec, SSL, Client based VPN) Тодорхойлогдсон сүлжээний эмзэг байдлыг засаж сайжруулах CloudWatch, Azure Monitor, Solar wind orion зэрэг хэрэгслээр сүлжээний ачаалал, latency, bandwidth-ийг хянаж, доголдол илрүүлэх Сүлжээнд гарсан гэмтэл саатлыг арилгах, дахин ижил гэмтэл гарахгүй байх сайжруулалтын ажлыг гүйцэтгэх

ДАТА ИНЖЕНЕР

Олон төрлийн эх үүсвэрээс (OLTP систем, API, файлын сан, гадаад өгөгдөл) өгөгдлийг цуглуулах, нэгтгэх.  Өгөгдлийг ETL/ELT процесс ашиглан цэвэрлэх, хувиргах, стандартчилах.  Автоматжуулсан өгөгдлийн дамжуулалтын урсгал (pipeline) хөгжүүлэх, сайжруулах. 

IT, САППОРТ ИНЖЕНЕР (Microsoft 365 admin)

Мобиком группийн хэмжээнд ашиглагдаж байгаа мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт болон засвар үйлчилгээг хийх, компьютер, бусад мэдээллийн технологийн төхөөрөмжүүдийн болон тэдгээрийн сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах, Microsoft 365 орчныг удирдах, тохируулах, дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчдийг сургах, системийн гүйцэтгэлийг оновчтой болгох, шинэ техник технологиудыг судлан нэвтрүүлж, системийн өргөтгөл сайжруулалт, угсралт суурилуулалтын ажлуудыг хийж ажиллана.

СИСТЕМ ИНЖЕНЕР.

Дэд бүтцийг шинээр суулгаж тохируулан ажиллагаанд оруулах, хүлээлгэн бусад алба хэлтэст өгөх Дэд бүтцийн хэвийн, тасралтгүй ажиллагааг хангаж ахисан түвшинд дүн шинжилгээ хийж холбогдох сайжруулалт, оновчлолыг хийж гүйцэтгэх Дэд бүтэц дээр илэрсэн аливаа алдаа доголдлыг цаг алдалгүй засварлах  Дэд бүтцийн гүйцэтгэл чадамж, аюулгүй байдал, найдвартай байдлыг хангахын тулд системийн болон өгөдлийн сангийн хүчин чадал, ашиглалтыг хянах, анализ хийх  Мэдээллийн сангийн программуудын гүйцэтгэлийг сайжруулах.Шинэ бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай холбоотой өгөгдөл хадгалах хэрэгцээг хангаж, хөгжүүлэлтийн багуудад туслах. Дэд бүтэц болон өгөгдлийн сангийн багтаамж, хүчин чадлыг нэмэгдүүлэх хөгжүүлэлт сайжруулалтыг хийх. Шинэ технологи, салбарын чиг хандлагыг цаг тухайд нь авч, компанийн өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахын тулд үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах

Бизнес шинжилгээний мэргэжилтэн

Группийн бизнесийн нэгжүүдийн үйл ажиллагааг алсын хараатай, үр дүнтэй явагдах бүхий л нөхцөл болоцоогоор дэмжин ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Группийн бизнесийн нэгжүүдийн стратегийг төлвөрүүлэх, хугацааны давтамжтайгаар тогтмол шинэчлэх, сайжруулах, хэрэгжилтэнд хяналт тавих Зах зээлийн болон бизнесийн үйл ажиллагааны хэмжүүр үзүүлэлтүүдийг (KPI) тогтоох, тооцох аргачлалыг тодорхойлох. Мобайл зах зээлийн жилийн болон хагас жилийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, хэмжүүр үзүүлэлтүүдийг (KPI)-г төлөвлөх, таамаглах, хянах болон бусад бизнесийн нэгжүүдийн төлөвлөгөөг төвлөрүүлэх.  Группийн бизнесийн нэгжүүдийн төлөвлөгөө, үйл ажиллагааг бусад газрын төлөвлөгөө, үйл ажиллагаатай уялдуулах, уялдааг хангуулах, газар хоорондын гүүр болж ажиллах Өгөгдөл, мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж хэрэглэгчийн зан төлөв, хэрэглээний төлөв байдлыг тодорхойлох, таньж мэдэх, үр дүнг удирдлага болон шаардлагатай алба нэгжүүдэд тайлагнах. Их өгөгдөл дээр ажиллаж, бүх төрлийн дүн шинжилгээ хийж үр дүнг удирдлага болон шаардлагатай алба нэгжүүдэд тайлагнах.

СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР - Яармаг /Мобинет/

Байгууллагын интернэт болон VPN үйлчилгээний суурилуулалтын ажлыг гүйцэтгэх; Байгууллагын хэрэглэгчийн LAN/WAN сүлжээний асуудлыг шийдвэрлэх; Радио болон шилэн кабелын дэд бүтцийн ашиглалт үйлчилгээ, гэмтэл саатлыг засварлах.

ҮЙЛЧЛЭГЧ /Баян-Өлгий салбар /

 Салбарын гадаад болон дотоод орчныг цэвэр цэмцгэр байлгах

БОРЛУУЛАЛТЫН ШИНЖЭЭЧ

Борлуулалтын сувгуудын бараа бүтээгдэхүүний нөөцийн бэлэн байдлыг хангах, нөөцийн тасалдал үүсэхгүй байх, нөөцийн тооцооллыг боловсруулж шаардлагатай захиалгыг цаг тухайд хийх, үр дүнтэй хуваарилалт хийх замаар компанийн бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангах Хариуцсан сувгийн бодлого стратеги, стандартыг  боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах, тасралтгүй сайжруулалтыг хийх  KPI mодорхойлох, сувгуудыг оновчлох, үр ашигтайгаар зохион байгуулах, тогтмол сайжруулах ажлыг санал санаачлага гарган хэрэгжүүлэх

Брэнд менежер

Байгууллага болон хувь хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн Групп компанийн үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчлах, борлуулагч байгууллагууд нэмэх Хамтран ажиллах боломжтой байгууллагуудтай уулзалт хийж хамтран ажиллах хамтын ажиллагааг нэмэгдүүлэх Байгууллагад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг ханган ажиллаж, төвөг чирэгдэлгүй хамтран ажиллах NSL, ICT, бусад байгууллагад зориулсан үйлчилгээ болон тэдгээрийн шинээр зарлагдаж буй урамшуулалын дагуу олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэх, танилцуулах. Зах зээлийн нөхцөл байдлын судалгаа мэдээ мэдээлэл гаргах танилцуулах Вэб сайтыг сайжруулах, шинэчлэх шаардлагатай хөгжүүлэлт загвар дизайн судлах Маркетинг, борлуулалт, бартераар хамтран ажиллах байгууллагуудтай уулзалт хийж хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож цаашид хамтрах талаар ажиллах гэрээ байгуулах, уулзалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах батлуулах     Байгууллагуудад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээний зар сурталчилгаа хэрхэн хийх ажлыг зохион байгуулах, стратегийг боловсруулах.

Даатгалын Борлуулалтын Мэргэжилтэн

Даатгалын бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх стратеги боловсруулах, борлуулалтын төлөвлөгөөг тоон мэдээлэлд үндэслэн гаргах, хэрэглэгчийн болон зах зээлийн дата мэдээллийг шинжилж, удирдлагад дүн шинжилгээ, санал зөвлөмж хүргэх ажилтан сонгон шалгаруулна. Ажлын байрын үндсэн үүрэг: Даатгалын бүтээгдэхүүн тус бүрийн борлуулалтын зорилго, төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх. Борлуулалтын гүйцэтгэл, эрсдэлийн дүн шинжилгээ, таамаглал (forecast) боловсруулж, улирал, сар, долоо хоногоор хянах. Борлуулалтын ажилтны KPI, урамшууллын загварыг боловсруулах. Дата анализын үр дүнгээр борлуулалтын стратеги, борлуулалтын компанит ажлыг оновчлох. Борлуулалтын багийн гүйцэтгэл, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, коучингийн агуулгыг боловсруулах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх. Хэрэглэгчийн мэдээллийн санг ангилж, даатгалын бүтээгдэхүүний хэрэглээ, худалдан авах зан төлөвийг шинжлэх. Байгууллага болон хувь хэрэглэгчийн борлуулалтын онцлогийг тусган, тус бүрийн борлуулалтын стратеги боловсруулах, түүнд тохирсон танилцуулга материалуудыг бэлдэх. CRM систем болон бусад дотоод дата эх үүсвэрээс мэдээлэл олборлох, Excel, Power BI, Tableau, PPT зэрэг хэрэгслээр тайлан гаргах.

ТӨЛӨВЛӨЛТИЙН ЭДИЙН ЗАСАГЧ

Компанийн жилийн, хагас жилийн мастер төлөвлөлт болон дунд хугацааны төлөвлөлт хийх, түүний гүйцэтгэлийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, батлагдсан төсвийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Удирдлагыг шийдвэр гаргахад шаардлагатай санхүү, төлөвлөлт, гүйцэтгэлийн тайлангуудаар хангах, дүн шинжилгээ хийх, батлагдсан төсвийн хэрэгжилтэнд хяналт тавих, богино хугацааны үр дүнгийн таамаглалыг хийж тайлагнах, бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийн тооцоолол хийх Охин компаниудийн ашигт ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах зорилгоор гүйцэтгэлийн хяналт хийх, групп компанийн хамтийн хүчийг хангах зорилготой стратегийн хэрэгжүүлэлтэд дэмжлэг үзүүлэх

IT СУДАЛГААНЫ ИНЖЕНЕР

- Компанийн үндсэн бизнес болон, шинэ бизнест туслах, ашиглагдах, давуу талыг бий болгох зорилгоор Мэдээллийн технологийн шинэ боломжуудыг судлах, турших, цаашлаад нэвтрүүлэх шатанд талуудтай хамтран ажиллах;- Бизнесийн үйлчилгээнд ашиглаж байгаа системүүд хоорондын уялдаа хамаарлыг сайжруулах, систем интеграцийн шийдэл боловсруулах, туршин нэвтрүүлэлт хийх замаар баталгаажуулах, улмаар нэвтрүүлэх шатанд талуудтай хамтран ажиллах;- Шаардлагатай нөөцүүдийг оновчтой үр ашигтай ашиглах төлөвлөгөө, санал гаргах, хэрэгжүүлэлтэд оролцох.

ГЭРЭЭТ АЖИЛТАН /MONPAY/

-Бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл мэдээлэл хэрэглэгчдэд хүргэх, танилцуулах - Шинэ харилцагч байгууллагатай гэрээ хийх - Гэрээ, бичиг баримттай ажиллах - Борлуулалтаар буюу гүйцэтгэлээр цалинжина.

CУРГАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН /Борлуулалт/

Борлуулалтын сувгийн үр дүнд чиглэсэн сургалт, идэвхжүүлэх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж хяналт тавих, ур чадвартай ажилтан сургах, хөгжүүлэх, үнэлэх замаар үйлчилгээний чанар болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангах   Борлуулалтын ажилтны ажлын байранд тэнцэхүйц шаардлагатай мэдлэг ур чадвар бүхий шинэ ажилтан сургаж бэлдэх, хүний нөөцийн бэлэн байдлыг хангах  

БИЛЛИНГИЙН СИСТЕМ ИНЖЕНЕР

Төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, хяналт тавьж ажиллах Төлбөрийн системтэй холбоотой шинэ төсөл, өргөтгөл, сайжруулалтын ажлуудад оролцох, хэрэгжүүлэх Системийн тохиргоо, өөрчлөлт, хөгжүүлэлтийн ажлуудыг төлөвлөж, хэрэгжүүлж, холбогдох багуудтай уялдан ажиллах Техникийн асуудлыг оношлох, шийдвэрлэх, тасалдлын шалтгааныг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах Ажиллах явцад олон улсын болон компанийн дотоод стандартыг мөрдөж, баримтжуулалт хийх Ажлын хүрээнд англи хэл дээр техникийн материал судлах, тайлагнах, харилцах  

СҮЛЖЭЭ ТӨЛӨВЛӨЛТИЙН ИНЖЕНЕР

Дата төвийн сүлжээний архитектур, ашиглах төхөөрөмж, програм хангамж болон IP хаяглалтын төлөвлөлт, найдвартай ажиллагааг хангах сүлжээний дэд бүтцийг загварчлах, сайжруулах, шинэчлэх, баримтжуулах, хянах, зөвлөгөө өгөх. IP сүлжээний төлөвлөлт: Дата төвийн дотоод болон гадаад IP хаяглалт, subnet, VLAN, routing төлөвлөх IPv4/IPv6 нөөцийн оновчтой ашиглалт, хуваарилалт хийх Сүлжээний архитектур ба зураглал: Spine-Leaf, Core-Distribution-Access зэрэг архитектурын шийдлээр дата төвийн сүлжээний архитектур боловсруулах Logical, physical network diagram боловсруулах, шинэчлэх Ашиглах төхөөрөмж, програм хангамжуудыг судлах нэвтрүүлэх, сайжруулалтыг төлөвлөх Бодлого, баримт бичиг боловсруулах: IP addressing scheme, network design guideline, стандарт боловсруулах Багтаа болон холбогдох албанд баримтжуулсан хэлбэрээр хүргэх Аюулгүй байдал ба хяналт: ACL, segmentation, firewall-н зураглал, шаардлага боловсруулж, хамтран ажиллах Network monitoring ба troubleshooting-т оролцох

СИСТЕМ ИНЖЕНЕР

Мэдээллийн системүүдийн төлөвлөлт, сайжруулалт, өргөтгөл, шинэчлэлт болон бүтээгдэхүүн үйлчилгээ, урамшууллыг идэвхижүүлэх, cистемийн хэвийн, тасралтгүй ажиллагаа болон администрацийг хангаж ажиллах, урамшуулал бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, 

СТРАТЕГИЙН МЭРГЭЖИЛТЭН

Бид стратегийн сэтгэлгээтэй, хүчтэй аналитик болон санхүү удирдлагын мэдлэгтэй, нарийн төвөгтэй мэдээллийг удирдлагын шийдвэрт ашиглагдахуйц ойлгомжтой зөвлөмж болгон хувиргаж чадах хүнийг хайж байна. Corporate strategy: Компанийн урт хугацааны алсын хараа, эрхэм зорилго, стратегийн замын зураглалыг боловсруулах үйл явцыг зохион байгуулах, хэрэгжилтийг хянах. Зах зээлийн чиг хандлага, технологийн өөрчлөлт, өрсөлдөөний орчныг шинжилж стратегийн чиглэлийг тодорхойлох. Strategic projects: Стратегийн төсөл, M&A, бизнесийн төрөлжилт зэрэг томоохон төслүүдийг удирдан хэрэгжүүлэх. Portfolia management: Охин компаниудын гүйцэтгэлийг тогтмол үнэлж, өсөлтийн боломж, синержи болон сайжруулах шаардлагатай хэсгийг тодорхойлох, мөн хөрөнгө оруулалтын багцыг оновчтой болгох санал (өргөжүүлэх, төрөлжүүлэх эсвэл салгах) гаргах.

ТУЗ-ийн НАРИЙН БИЧИГ /англи хэлтэй/

Мобиком болон бүх охин компаниудын Хувьцаа эзэмшигчийн (ХЭ) хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) үйл ажиллагааг хэвийн явуулахад маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Байгууллагын засаглалын тогтолцооны бүрэн бүтэн байдлыг хангах, ТУЗ-н гишүүдийн харилцааг зохицуулах, зөвлөлийн баримт бичгийг удирдах үүрэгтэй. Энэ албан тушаал нь зөвлөлийн үйл ажиллагааг үр дүнтэй, хууль, дүрэм журмын дагуу явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. ХЭ, ТУЗ-ын ээлжит болон ээлжит бус хурлуудыг төлөвлөж зохион байгуулах ХЭ, ТУЗ, удирдлагын баг болон оролцогч талуудын харилцааг зохицуулах, гүүр болох Компаний засаглалын бодлого, журам боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох Компаний засаглалын шилдэг туршлагыг хэрэгжүүлэх Хуулийн дагуу ХЭ, ТУЗ-ын хурлын бүртгэл, баримтыг хөтлөх Хууль тогтоох байгууллагад тайлан, мэдээлэл хүргүүлэх ТУЗ, ХЭ-ийн баримт бичгийг хадгалах, архивлах

ДАТА ИНЖЕНЕР

Олон төрлийн эх үүсвэрээс (OLTP систем, API, файлын сан, гадаад өгөгдөл) өгөгдлийг цуглуулах, нэгтгэх.  Өгөгдлийг ETL/ELT процесс ашиглан цэвэрлэх, хувиргах, стандартчилах.  Автоматжуулсан өгөгдлийн дамжуулалтын урсгал (pipeline) хөгжүүлэх, сайжруулах. 

Дижитал маркетингийн мэргэжилтэн

 Компанийн брэнд болон бүтээгдэхүүн, үйлчилгээний дижитал маркетингийн стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх Meta, Google Ads, YouTube зэрэг сувгуудаар кампанит ажлыг төлөвлөж, оновчтой удирда Performance marketing, remarketing, audience targeting, conversion optimization чиглэлээр үр дүнг сайжруулах Контент маркетинг, креатив санаа гаргалт, A/B тест хийх замаар хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх Digital media data-г шинжилж, тайлан гаргах, ROI болон KPI-ийг тооцох Хэлтсийн зорилго, төслийн хүрээнд брэнд, медиа, IT, контент багуудтай уялдан ажиллах  

ДАТА ТӨВИЙН ЭКСПЕРТ (Data center expert)

Мобиком Корпораци ХХК болон охин компаниудын дата төвүүдийн дэд бүтцийн стратеги боловсруулах, байгууллагын хөгжлийн бодлого, үүлэн технологийн шилжилтийн төлөвлөгөөтэй уялдуулах, стратегийн төслүүд дээр ажиллах Бизнес шаардлагад үндэслэн багтаамжийн төлөвлөлт, ирээдүйн ачааллын тооцоолол хийх, эрсдэлийн үнэлгээ боловсруулах. Шилдэг туршлагууд, олон улсын стандартууд болон дата төвийн зохицуулалтын шаардлагыг судлах, нэвтрүүлэх. Үйл ажиллагааны үр ашиг, найдвартай байдлыг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх. Дата төвийн стратегийн бодлогыг компанийн удирдлагад тайлагнах, шийдвэр гаргалтад туслах. Дата төвийн технологи, систем, дэд бүтэц платформ, үйлчилгээний шийдлүүд дээр зөвлөгөө өгөх.

БОРЛУУЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН

Борлуулалт үйлчилгээг чанарын өндөр түвшинд явуулах, соёлч боловсон түргэн шуурхай үйлчлэх; Бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд түргэн шуурхай борлуулах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байнга өндөрт байлгах; Үйлчилгээний чанарыг сайжруулах, бүтээмжээ нэмэгдүүлэх; Борлуулалтын үйл ажиллагааны тайланг өдөр бүр тэмдэглэн хөтлөх, удирдлагыг мэдээллээр хангах.

МАШИН СУРГАЛТЫН ИНЖЕНЕР

ML/AI хөгжүүлэлт: Дата бэлдэх, Их өгөгдөл дээр анализ хийх, AI, ML модел боловсруулах, сургах, хөгжүүлэх Автоматжуулах: Мэдээллийн технологийн давуу талыг ашиглан систем, сүлжээ болон сервер түвшинд автоматжуулах шийдэл боловсруулан нэвтрүүлэх.

Систем администратор

Байгууллагын IT үйлчилгээ, cloud бүтээгдэхүүний найвдартай ажиллагааг хангах, ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллах Гэмтэл саатлыг шуурхай засварлах, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажиллах, хэрэглэгчийн гомдлыг ахисан шатанд барагдуулж шийдвэрлэх Байгууллагын Cloud үйлчилгээний сервер сүлжээний өргөтгөл, шинэчлэл, оновчлол, буулгалт, сүлжээний найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ технологи судлан түүнийг нэвтрүүлэх, автоматжуулалт хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэх Ашиглалтанд байгаа төхөөрөмжийн найдвартай ажиллагааг тодорхойлох, тавигдах болон буулгаж буй төхөөрөмжийн хөрөнгийн бүртгэлийг хийх.

Дата аналист

Хүний хөдөлгөөний урсгалын дата мэдээлэл дээр анализ хийж, хэрэглэгчийн зан төлөв хөдөлгөөний хэв маягийг тодорхойлж бизнесийн шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэхүйц  санал дүгнэлт гаргах Түнш байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх замаар борлуулалтыг дэмжин ажиллах Хариуцсан бүтээгдэхүүний сайжруулалт, амьдралын мөчлөгийг хариуцан ажиллах Вендор компанийн хамтын ажиллагааг хариуцан ажиллаж урт хугацааны үр ашигтай түншлэлийг бий болгох

Дижитал суваг хариуцсан маркетингийн мэргэжилтэн

Agile арга барилд суурилан Мобикомын дижитал сувгууд (мобайл апп, вэб сайт)-ын стратегийг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих, хэрэглэгчийн туршлагыг (CX) сайжруулах чиглэлээр тасралтгүй сайжруулалт хийх. Үүнд: Сувгийн болон бүтээгдэхүүн, үйлчилгээний стратеги боловсруулах, хэрэгжүүлэх Гадаад, дотоодын байгууллагуудтай түншлэл байгуулах, гэрээ хэлцэл хийх Бүтээгдэхүүн болон сувгийн хөгжүүлэлтийн хүрээнд хийгдэх ажлын дэлгэрэнгүй шаардлагыг багтаасан Бүтээгдэхүүний шаардлагын баримт бичиг (PRD – Product Requirement Document) боловсруулах Хэрэглэгчийн туршлагыг судлах зорилгоор болон Бүтээгдэхүүн болон сувгийн найдвартай байдал, гүйцэтгэлийг хангах зорилгоор бүх шатны тестэд (A/B test, Fake door test, pre-test, post test) сувгийн хариуцагчийн талаас ажиллах Бүтээгдэхүүний хөгжүүлэлт, сайжруулалт, нэвтрүүлэлтийн бүх шатанд оролцогч талуудтай уялдаа холбоотой ажиллах Хэрэглэгчийн санал хүсэлт, зах зээл, хэрэглэгчийн хэрэгцээ, өрсөлдөөнт орчныг судлан дүн шинжилгээ хийх, түүнд тулгуурлан дата анализ хийж шийдвэр гаргалтад ашиглах Зах зээлд нэвтрүүлэх (GTM – Go-To-Market) төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангах

ХУДАЛДААНЫ МЭРГЭЖИЛТЭН

Компаний хэрэгцээ шаардлагад нийцсэн бараа, үйлчилгээ, тоног төхөөрөмжийг цаг хугацаанд нь, зардал үр ашигтайгаар ханган нийлүүлэх үйл ажиллагааг гардан гүйцэтгэх Зах зээл, нийлүүлэгч, өртгийн судалгаа хийж  RFx (RFI/RFQ/RFP) бэлтгэх, үнэлгээний матриц боловсруулж ашиглах Үнийн санал авах, харьцуулах, хэлцэл хийж нийлүүлэгчийг сонгох, захиалга боловсруулан гэрээний төсөл бэлтгэх, гэрээний хэрэгжилтийг хангах PR->PO  процесс, ERP (SAP) системд дээрхи бүртгэл тайланг үнэн зөв, цаг хугацаанд нь хийх Нийлүүлэлтийн хуваарь, чанарын үзүүлэлтийг хянах, сайжруулах санал гаргах Дотоод нэгжүүдтэй уялдаа холбоог хангаж, KPI/SLA-д суурилсан тайлан шинжилгээ гаргах Дотоод дүрэм журам, KDDI группын худалдан авалтын нийцэл, аудитын шаардлагыг бүрэн хангаж ажиллах  

МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН /MONPAY/

Зах зээлд шинээр гарч ирж буй маркетингийн арга хэрэгсэл, чиг хандлага, дижитал орчны стандарт, орчин нөхцөл болон олон нийтийн талбарт судалгаа хийж, туршлагыг байгууллагад цаг алдалгүй нэвтрүүлэх. Дижитал суваг буюу сошиал платформууд, апп, мэйл, вэб, смс зэрэг сувгуудаар дамжуулан хэрэглэгчдэд хэрхэн мэдээлэл хүргэх, танилцуулах, сургах, үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй явуулах талаар мэдлэг мэдээлэлтэй байх, дизайн, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээ мэдээлэлд байнгын хяналт тавьж, холбоотой газар алба, хэлтсүүд болон ажилтнуудтай хамтран ажиллах, шаардлага тавих, үйлчилгээг хэрэглэгчид илүү хялбар хүргэхтэй холбоотой мэдээлэл хүргэлт, сурталчилгааны ажлыг санаачлан хэрэгжүүлэх · Үнэ тариф, шимтгэлийн өөрчлөлт шинэчлэлт, хөнгөлөлт, борлуулалтын урамшуулал, идэвхжүүлэлтийг хэрэгжүүлэхэд шаардлагатай сурталчилгаа, ивээн тэтгэлэг, өдөрлөг, хамтын ажиллагаа, олон нийтийн үйл ажиллагаа гэх мэт хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх

ЦАЛИНГИЙН НЯГТЛАН БОДОГЧ

Үндсэн чиг үүрэг Цалин тооцооллын үйлчилгээний хүрээнд гэрээт компаниудын цалинг тооцоолох, цалингийн зардлын бүртгэлийг НББОУС, СТОУС, Монгол улсын Нягтлан Бодох Бүртгэлийн тухай хууль, Группын НББ-н бодлого, Татварын бодлого, холбогдох дотоод журам, ажлын заавар, аргачлал, аюулгүй ажиллагааны зааврын дагуу үнэн зөв бүртгэх; Нягтлан бүрийн сар, улирлаар үдэх баримтын жагсаалтыг  хянаж, тухай бүр чиглэл өгч ажиллах

БИЗНЕС АНАЛИСТ

Технологийн нэгжийн санхүүгийн болон свот шинжилгээ Томоохон хэмжээний хөрөнгө оруулалтад ашигт ажиллагааны тооцоолол хийж компани дахь нөлөөллийг тооцох, удирдлагад танилцуулах Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой үндсэн өгөгдлийн баазыг бүрдүүлж, тогтмол шинэчлэх болон шаардлагатай өгөгдлүүдийг хамаарах алба хэлтсүүдээс авах, өгөх Хагас жил, жил, дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг хүлээн авч нэгтгэх, боловсруулах, холбогдох нэгж хэсгүүдэд заавар зөвлөмж өгөх Батлагдсан төлөвлөгөөний OPEX, CAPEX төсөвт  хяналт тавих, үр ашигт байдлыг хянах, гүйцэтгэлийн тайлан болон шаардлагатай тайлбарыг бэлдэх, KPI тооцох, харъяалах газар албадын удирдлагуудад мэдээлэх  

ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Байгууллагын бизнесийн стратегийн хүрээнд  Япон улс дахь харилцагч байгууллагад Программ хангамжийн хөгжүүлэлт, төслийн менежментийн үйлчилгээ хүргэх, борлуулалтын тогтвортой өсөлтийг ханган бизнес төлөвлөгөөг биелүүлэх.  Харилцагч байгууллагад хүргэж буй төсөл, төслийн багуудыг удирдах, төслийг цаг хугацаанд нь төсөв зардлын хүрээнд хэрэгжүүлэх, хяналт тавих, оролцогч талуудын хоорондын харилцааг үр дүнтэйгээр удирдан зохион байгуулах зэрэг чиг үүргийн хүрээнд ажиллах.

BRIDGE ENGINEER /Япон хэлтэй/

Захиалагч талын бизнесийн болон техникийн дизайн, шийдэлд тавигдах шаардлагуудыг нарийвчлан тодорхойлж, тухайн шаардлагуудыг ойлгомжтой үг хэллэгээр аман болон бичгийн хэлбэрээр хөрвүүлэн зуучлах, гүйцэтгэсэн бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөхтэй холбоотой ажилбаруудыг удирдан зохион байгуулан захиалагч болон гүйцэтгэгч талуудын хооронд гүүр болж ажиллах

Дата аналист

Хүний хөдөлгөөний урсгалын дата мэдээлэл дээр анализ хийж, хэрэглэгчийн зан төлөв хөдөлгөөний хэв маягийг тодорхойлж бизнесийн шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэхүйц  санал дүгнэлт гаргах Түнш байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх замаар борлуулалтыг дэмжин ажиллах Хариуцсан бүтээгдэхүүний сайжруулалт, амьдралын мөчлөгийг хариуцан ажиллах Вендор компанийн хамтын ажиллагааг хариуцан ажиллаж урт хугацааны үр ашигтай түншлэлийг бий болгох

ГЭРЭЭТ АЖИЛТАН

Гэрээт ажилтан нь  нийт хэрэглэгчдэд Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, зах зээлд эзлэх хувь, орлого нэмэгдүүлэх. Хэрэглэгчийг дижитал хэрэглээнд сургах, халамжлах аутбоунд буюу дуудлага хийх. Ажлын өдрүүд буюу Даваа – Баасан гарагуудад ажлын цагаар ажиллана. Цайны цагтай байна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ

Үйлчилгээний нэгдсэн төвд хандсан хэрэглэгчдэд утсаар үнэн зөв мэдээ мэдээлэл өгөх, санал хүсэлт гомдлыг хүлээн авах, стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх.

UX UI Designer (Моnpay)

Вэб болон апликейшны үндсэн функц, бүтэц, цэс, удирдлага, аналитик, хяналт, шинэчлэлд шаардлагатай UI дизайныг гүйцэтгэх, тасралтгүй сайжруулах. Орчин үеийн дижитал технологи, платформ, цахим төлбөрийн шийдэл, хэрэглээний чиг хандлага, дизайны шинэ төрөл, нийгмийн сүлжээний хэрэглээний судалгаа хийх. Судалгаанд тулгуурлан компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд шинэлэг UI/UX шийдэл нэвтрүүлэх, шинэ санаа, шийдэл санал болгох, хэрэгжүүлэх. Хэрэглэгчийн туршлага (UX, CX)-д суурилсан дизайны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх.

МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН /Монгол Контент ХХК/

Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэглэгч, харилцагчдад брэндийн үнэ цэнийг таниулах, сурталчлах,  хэрэглэгчийн оролцоо болон үнэнч байдлыг нэмэгдүүлэх зорилгоор дижитал болон контент төвтэй маркетингийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, оновчтой сувгаар түгээх, гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах.

ТУЗ-ийн НАРИЙН БИЧИГ /англи хэлтэй/

Мобиком болон бүх охин компаниудын Хувьцаа эзэмшигчийн (ХЭ) хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) үйл ажиллагааг хэвийн явуулахад маш чухал үүрэг гүйцэтгэнэ. ХЭ, ТУЗ-ын ээлжит болон ээлжит бус хурлуудыг төлөвлөж зохион байгуулах ХЭ, ТУЗ, удирдлагын баг болон оролцогч талуудын харилцааг зохицуулах, гүүр болох Компаний засаглалын бодлого, журам боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох Компаний засаглалын шилдэг туршлагыг хэрэгжүүлэх Хуулийн дагуу ХЭ, ТУЗ-ын хурлын бүртгэл, баримтыг хөтлөх Хууль тогтоох байгууллагад тайлан, мэдээлэл хүргүүлэх ТУЗ, ХЭ-ийн баримт бичгийг хадгалах, архивлах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, ХАЯГ: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ЮНЕСКО-гийн гудамж – 28, МПМ Цогцолбор, Улаанбаатар И-МЭЙЛ: hrd@mobicom.mn УТАС: 75759944-1501

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.