Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг идэвхижүүлэх, сайжруулахад чиглэсэн судалгаа шинжилгээ хийх, журам заавар боловсруулах, санал гаргах, хэлэлцүүлэх; Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн арилжааны тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийж, удирдлагыг мэдээллээр хангах; Арилжаа, тайлангийн системийн функцүүдийг судалж, шаардлагатай туршилт судалгаа хийх; Таваарын арилжааны тоо мэдээллийн нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах; Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх.
- Компанийн стратеги төлөвлөгөөг боловсруулах; - Компанийн дунд хугацааны зорилго, зорилтуудыг тодорхойлох; - Компанийн дунд хугацааны зорилгын хэрэгжилтийн мониторинг болон үйл ажиллагааны нэгдсэн мониторинг хийх; - Мониторингийн дүгнэлтэд үндэслэн сайжруулах шийдлүүдийг тодорхойлж, боловсруулах; - Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх;
Байгууллагын сүлжээний дэд бүтэц, дотоод систем болон MIT арилжааны системийн дэд бүтцийн хэвийн, найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах. Мэдээллийн сүлжээний нууцлал, хамгаалалтыг хангаж ажиллах.
Байгууллагын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээх Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сонин хэвлэлээр гарч буй үнэт цаасны зах зээлийн тухай мэдээ, мэдээллийн судалгааг тогтмол хийж удирдлагыг мэдээллээр хангах Үнэт цаас гаргагчид болон хөрөнгө оруулагч нарт шаардлагатай мэдээ, мэдээллийг өгч хамтран ажиллах Олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулан, сургалт семинар зохион байгуулах, гаднын байгууллагуудтай дээрх чиглэлээр хамтран ажиллах. АБТ-д заагдсан бусад чиг үүргүүд.
Эрсдлийн удирдлагын бодлогыг тодорхойлж, байгууллагад учирч болох дотоод болон гадаад эрсдлээс урьдчилан сэргийлэх; Компанийн газар, алба, ажилтнуудад үйл ажиллагааны дотоод болон гадаад эрсдлийн бодлого журмыг танилцуулах, мөрдүүлэх; Дотоод болон гадаад эрсдлийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, хөтлөх, удирдах, шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх.