Төв агуулах руу бараа бүтээгдэхүүний захиалгыг өгч нөөц бүрдүүлэх, барааны тасалдлыг үүсгэхгүй байхад анхаарч ажиллах; 7 хоног тутам агуулахын тооллого хийж тайлангаа үнэн зөв, цэвэр нямбай падаан дутаахгүйгээр гарган нягтлантай тулгаж байх; Бараа бүтээгдэхүүний талаар сайн мэдлэг мэдээлэлтэй байх ба барааны нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах; Төв агуулахын нярвуудад бараа бүтээгдэхүүний захиалгыг өгч нөөц бүрдүүлэх, барааны тасалдлыг үүсгэхгүй байхад анхаарч ажиллах; Бараа бүтээгдэхүүний хадгалах горим, хадгалах хугацаа, сав баглаа боодол, хайрцган дахь тоо ширхэг, борлуулах үнэ зэрэг бусад мэдээ мэдээлэлийг мэддэг байх ; Агуулахын бараа бүтээгдэхүүнийг нэр төрлөөр нь ангилан өрж өрөлт хураалт, хадгалалт хамгаалалтанд анхаарч ажиллах; Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ.
Салбарын онцлогтой уялдуулан маркетингийн дунд болон богино хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг удирдлагад тайлагнах; Шинэ санал санаачлага байнга гаргах, төсөвлөх танилцуулж, хэрэгжилтийг бүрэн хангуулж ажиллах; Бизнесийн орчны шинжилгээ хийх, датануудад үндэслэн шинэлэг, оновчтой санаа гаргах, хэрэгжүүлэх; Баг хамт олныг удирдан чиглүүлэх, сургах, хөгжүүлэх; Менежрүүдийн ажлын бүтээмжийг өндөр байлгах тал дээр чиглүүлж, хяналт тавьж ажиллах; Компанийн бизнесүүдэд тохирсон оновчтой маркетингийн аргууд дээр үр дүн гаргаж ажиллах; АБТ-н дагуух ажил үүргүүд орно.
Дэлгүүрийн ажилчдад байгууллагын болон дэлгүүрийн дотоод дүрэм журам, үйлчилгээний стандартыг өдөр тутамдаа мөрдүүлэх; Дэлгүүрийн тооцоо тооллогонд тогтсон хугацаанд оролцох; Харилцагч болон импортын барааг падаантай тулган хүлээн авах, баримтыг санхүүд өгөх, нягтлантай тулах; Барааны борлуулалтын гаралтыг тооцоолон барааны захиалга өгөх; Барааны хугацааны мэдээллийг тогтмол авч шууд удирдлагад мэдэгдэх; Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт гүйцэтгэх, тайлагнах; АБТ-н дагуух бусад ажил үүргүүд орно.
Салбар дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр ажилтан, бараа үйлчилгээг хариуцан зохион байгуулах, хянах тавих; Бараа бүтээгдэхүүний татан авалт болон чанар, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж барааны эргэцийг сайжруулах талаар санал санаачлга гаргаж, холбогдох ажилтнуудад заавар зөвлөгөө өгч, манлайлах; Салбарын үйл ажиллагаатай холбоотой хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг хүлээн авах, тухай бүр шийдвэрлэх, холбогдох албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлэх; Дэлгүүрийн ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилгын хүрээнд холбогдох газар нэгжүүдтэй хамтран ажиллах, гүйцэтгэлд хяналт тавих АБТ-н дагуух бусад ажлууд
ERP систем, платформуудын өгөдлийн бүтэц, модуль хоорондын уялдаа холбооны талаар ойлголттой; Борлуулалт, худалдаа, бизнесийн процессын урсгалын талаар мэдлэгтэй; ERP системээс шаардлагатай дата мэдээллийг өгөгдсөн хугацаагаар, барааны категорын бүлгээр, санхүүгийн харьцаагаар нь бүлэглэн татаж боловсруулах, дүн шилжилгээ хийх, түүнийгээ удирдах албан тушаалтангуудад тайлагнах; АБТ-н дагуух ажил үүргүүд орно.
Хариуцсан обьектын дулаан, сантехникийн тоног, төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангуулах, хяналт тавих, үүссэн асуудлуудыг тухай бүрт шийдвэрлэх, ажилчдыг удирдлагаар хангаж ажиллах; АБТ-н дагуух бусад ажлууд орно.
Компанийн ажилчидын цалин, НДШ тооцох, хуваарийн дагуу тайланг илгээх; Салбар дэлгүүрийн ашиглалтын зардлыг сар бүр хүлээж авч нэхэмжлэх үйлдэх, хариуцсан салбаруудад нэхэмжлэхийн дагуу шаардлага тавьж, төлбөр тооцоогоо шахах; Ерөнхий нягтлангийн зааварчилгааны дагуу санхүүгийн тайланг тухай бүрт гаргаж өгөхөд бэлдэх; Сар бүр харилцагчийн тооцоо нийлэх; АБТ дагуух бусад ажил үүрэг
Дэлгүүрийн худалдаа, борлуулалтыг идэвхжүүлэх, Дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагаа буюу цэвэрлэгээ үйлчилгээ, ашиглалт, хэвийн ажиллахад чиглэсэн ажлуудыг гүйцэтгэх Түрээслэгч нарт шаардлага тавих, гэрээний үүргийг зохих түвшинд биелүүлэхэд чиглүүлж ажиллах, Удирдах ажилтныг мэдээллээр тухай бүрт хангах, үүрэг чиглэл авах, биелүүлж ажиллах, АБТ-н хүрээний бусад ажлууд хамаарна.
Барилгын төслийн хүрээнд ХАС, ЦБУ-н угсралтын ажлуудад хяналт тавих; Зургийн дагуу төсөв тооцоолол гаргах бүрэн чадвартай байх; ХАС, ЦБУ-н угсралтын гүйцэтгэлийг шалгах, шаардлагатай арга хэмжээг мэргэжлийн түвшинд авч хэрэгжүүлэх; Барилгын төслийн ХАС, ЦБУ-н шаталсан бүх ажлуудад хяналт тавих, асуудлуудыг удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх, тухай бүрт мэдээ мэдээллээр хангах; ХАС, ЦБУ-н ажлын далд ажлын акт тэмдэглэл, зурагжуулалтыг хөтлөх; ХАС, ЦБУ-н ажил болон талбайн эмх цэгц, материалын хэрэглээ болон тогтоосон шаардлагатай татан авалтанд хяналт тавих; Системийн ажиллагааг сайжруулах санал, шийдлүүдийг боловсруулах; АБТ-н дагуух бусад ажил үүргүүд орно.
Сүлжээ дэлгүүрийн борлуулалт, худалдаа, үйл ажиллагаатай уялдуулсан бодлогын болон өдөр тутмын ажлуудыг төлөвлөх, удирдлагуудад танилуулж батлуулах, гүйцэтгэл, хэрэгжүүлэлтэнд нь хяналт тавих, дүн шинжилгээ хийх, шаардлагатай ажлуудыг тухай бүрт хэрэгжүүлж ажиллана; Борлуулалтыг өсгөхөд чиглэсэн бодлогын ажлуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах; Сүлжээ дэлгүүрийн батлагдсан орон тоо, бүтцийн хүрээнд өөрийн шууд удирдах харъяаллын алба нэгжийн дарга, менежрүүдийг удирдлагаар хангах, зөвлөн туслах, чиглүүлэх; Дэлгүүртэй холбоотой тусгай зөвшөөрөл, бичиг баримтын бүрдлүүдийн хангах, хангуулж ажиллах; АБТ-н дагуух бусад ажлууд орно
Шинэ төслийн барилга, байгууламж, орон сууц, оффис, худалдааны талбай, нийтийн барилгын интерьер, экстерьерийн зураг төслийг боловсруулах; Захиалагчийн хэрэгцээ, төсөв, хэв маягт нийцсэн дизайн шийдэл гаргах, танилцуулах, шаардлагатай засваруудыг тухай бүрт хийх; 3D зураг, план зураг, өнгөний шийдэл, материалын сонголт хийх; Барилгын инженер, архитектор, гүйцэтгэгчтэй уялдан ажиллах; Төсөл хэрэгжүүлэх үе шатанд батлагдсан интерьер, экстрерийн зургийн дагуух гүйцэтгэлүүдэд хяналт шаардлага тавих, Шинэ загвар, технологи, материалын судалгаа хийж төсвийг батлуулах; АБТ дагуух ажил үүргүүд хамаарна.
Барилгын материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн орлого, зарлагын бүртгэл хөтлөх; Материалын орлого, зарлагын баримт (акт, бараа материалын хүлээлцэх акт, зарлагын ордер) боловсруулах; Агуулах, талбайд байгаа материалын үлдэгдэл, хөдөлгөөнийг өдөр бүр хянах, удирдлагад тайлагнах; Инженер, нягтлан нартайгаа уялдаатай ажиллах, тооцоо бүртгэлээ тухай бүрт тулгаж, хөтлөх; Материал хүлээн авах, буцаах, тооллого хийх, тайлан гаргах; Барилгын талбайн материалын аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалтыг байнга хангах; Тайлан, тооллого, баримт бичгийг цаг тухайд нь санхүү, нягтлан бодох бүртгэлд өгөх; Талбай дээр ашиглагдаж буй материалын зохистой зарцуулалтад хяналт тавих АБТ-н дагуух ажил үүргүүд хамаарна
Ажилчдын цалин, хөлс бодох, НДШ болон бусад тайланг хугацааны дагуу үнэ зөв гаргах; Түрээс, ашиглалттай холбоотой тооцоо гаргаж, нэхэмжлэх хүргүүлэх; Касс тулгалт хийх, зөрүүтэй кассын бичилтүүд дээр хяналт тавих, шийдвэрлэх АБТ-н дагуух бусад ажил үүргүүд хамаарна.
Спорт комплексийн цогцолбор барилгын тоног, төхөөрөмжүүдэд үзлэг шалгалт хийх, тасралтгүй хэвийн ажиллагаагаар хангах, шаардлагатай материал сэлбэгийн ажлуудад захиалга хийж авчрах; Спорт комплексийн өдөр тумын үйл ажиллагаанд аюулгүй байдал талаас хяналт тавих; Дуудлагат /сантехникийн/ ажлуудыг тухай бүрт шийдвэрлэх; АБТ-н дагуу бусад ажлууд хамаарна.
Компанийн нийт обьектын камерын бичлэгийг хянах, шаардлагатай тохиолдолд шалгах; Камерт илэрсэн зөрчил, маргааныг шийдвэрлүүлэх, холбогдох албан тушаалтанд мэдэгдэж зохих арга хэмжээг авах; Обьектуудад ажиллаж байгаа камер хянагч нарын ажил үүргийг хянах, шалгах; Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт гүйцэтгэх; Рапорт хөтлөх, мэдээ авах; АБТ дагуух бусад ажил үүргүүд хамаарна.
- Бассейнаар үйлчлүүлж буй гишүүдийн аюулгүй байдлыг хангах - Эрсдэлтэй нөхцөл байдлыг тодорхойлох - Аюул ослоос урьдчилан сэргийлэх - Аврах, анхан шатны тусламж үзүүлэх - Тоног төхөөрөмж, орчны хяналт хийх болон ажлын байрны тодорхойлолтын дагуу үүрэг гүйцэтгэнэ.
Үндсэн чиг үүрэг: Хариуцсан бүс-д бараа бүтээгдэхүүн найдвартай нийлүүлэх; Дагалдах чиг үүрэг: Бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд танилцуулах, Харилцагчаас бараатай холбоотой санал хүсэлт авах, хариуцсан удирдлагад дамжуулах, Бараа бүтээгдэхүүний үнэ, хямдралын талаарх мэдээллийг хариуцсан бүсийнхээ харилцагч нарт өгөх, Борлуулалтын төлөвлөгөөг биелүүлэх / төлөвлөгөөний босго өндөр биш/;