Эмийн хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагааг холбогдох эрх зүйн баримт бичгийн дагуу хэрэгжүүлж, хяналт тавих; Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
Эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдүүдэд микробиологийн цэвэршилтийн зэрэглэл тогтоох шинжилгээг хийх боломжийг бүрдүүлж, үйл ажиллагаанд хяналт тавих; Ажлын байрны агаар, тоног төхөөрөмж, технологийн хувцас хэрэглэлийн угаалга, ариутгалын чанарыг эрүүл зүйн микробиологийн шинжилгээг удирдан зохион байгуулж, хяналт тавих; Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой дүрэм журмуудыг боловсруулан хэрэгжилтэнд хяналт тавих; Бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
Эмнэлгийн хэрэгсэл, эм бараа бүтээгдэхүүний дотоод худалдан авалт, нийлүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх; Эмийн сан болон ЭХНТ-ийн бараа бүтээгдэхүүний хангамж, борлуулалтын үйл ажиллагааг удирдах; Эм барааны эргэлтийн таамаглал гаргаж, нөөц тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх; Харилцагч байгууллага, нийлүүлэгчидтэй тогтвортой, үр дүнтэй харилцаа хөгжүүлэх; Салбар бүрийн аюулгүй нөөцийг бүрдүүлж, борлуулалтын эргэлтэд нийцсэн татан авалтын санал боловсруулах; Хангамжийн тайлан, судалгаа, дүн шинжилгээ бэлтгэж, удирдлагад танилцуулах;
Эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдүүдэд микробиологийн цэвэршилтийн зэрэглэл тогтоох шинжилгээг хийж гүйцэтгэх, хянах, баталгаажуулах; Шаардлагатай урвалж бодис, тэжээлт орчны захиалгыг зөв тооцоолон захиалах; Чанарын тогтолцоо болон үйл ажиллагааны талаар мэргэжлийн баримт бичгийг сайжруулан боловсруулах чадвартай байх; Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад чиг үүргийг гүйцэтгэх;