Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Naran Mandal Enterprises LLC

Манай хамт олон
Наран мандал
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Механик

- Далд уурхайн хэлтсийн техник, тоног төхөөрөмж, машин механизмуудын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээг технологийн дагуу хийж, бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт тавих, төлөвлөгөө гаргах, засвар үйлчилгээг чанартай түргэн шуурхай хийж гүйцэтгэх -Батлагдсан төлөвлөгөөний дагуу  техник, тоног төхөөрөмж,  машин механизмуудыг ажилд бэлэн байлгах, эвдрэлтэй техникүүдийг хүлээн авч засвар үйлчилгээг хийх, түүний хадгалалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, засвар үйлчилгээ болон  хэлтэс, нэгжүүдэд хүлээлгэн өгөх, авах ажлыг дотоод журамд зааснаар  хийж гүйцэтгэх  Хэлтсийн хариуцан гүйцэтгэж буй өдөр тутмын засварын ажил, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус техникийн засвар үйлчилгээ, угсралтын ажлуудыг хийх

Суурин тоног төхөөрөмийн мэргэжилтэн

Уурхайн үйл ажиллагаанд ашиглагдах цахилгаан үүсгүүрийн /Генератор/ хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах; Генератор болон бусад төрлийн хүчин чадалтай цахилгаан үүсгэх болон дамжуулах төхөөрөмжүүдийн цахилгаан угсралтыг хийх, хянах, засварлах; Дизель генераторуудын засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэг хэрэгслийн захиалга хийх; Засварын ажил эхлүүлэхээс өмнө анхааруулах самбар, дуут дохио, гэрлэн дохио зэргийг журмын дагуу өгөх, бусдад ил харагдахуйцаар байршуулж, өөрийн болон бусад ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж, ажиллах; 

Баяжуулалтын үйлдвэрийн ээлжийн ахлах

Үйлдвэрийн технологийн үйл ажиллагааг хэвийн явуулах; Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах; Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам, зааварчилгааг чанд мөрдөж ажиллах; Шаардлагатай үед бусад ажилтнуудтай хамтран ажиллах, хэлтэс, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад туслах;

Маркшейдер /Далд уурхай/

Орд газрын хайгуулын ажлаас эхлээд уурхай байгуулах, ашиглах, түүнийг хааж уулын ажил явагдсан орон зайг нөхөн сэргээх хүртэлх үйл ажиллагааны хэмжилт тооцоо, график хангамжийг бэлтгэх, нөөц ашиглалт, газрын хэвлийн ашигт малтмалыг иж бүрэн, бүрэн гүйцэд олборлох үйл ажиллагааг удирдах, уулын ажлын горимын биелэлтэд хяналт тавих ажлыг хийж гүйцэтгэнэ.  Газрын гадарга дээрх болон далд уурхайд хийгдэх төрөл бүрийн маркшейдерийн ажлын хэмжилт, боловсруулалтын ажлыг удирдан зохион байгуулах маркшейдрийн зураглал хийх.  Далд уурхайн малталт нэвтрэлтэд чиглэл өгөх, маркшейдрийн график зураг бэлтгэх, гаргах уулын болон маркшейдрийн ажлын төлөвлөгөө гаргах тэдгээрийн бүх төрлийн холбоо, чиглэл, уурхайн нээлт зэргийг онолын түвшинд гүйцэтгэх.  Уурхайн сар бүрийн ахилт, олборлосон хүдрийн хэмжээ, хөрс хуулалтын хэмжээг тодорхойлох, уурхайн талбайд хийгдэх тэсэлгээний хамрах хүрээг гаргах, тооцоолох, тэсэлгээний цооногуудын байрлалыг тогтоох.   Тэсрэх бодисын зарцуулалт, тэсрэх бодисын хэмжээ, хувийн зарцуулалт зэргийг тэсэлгээ хийх цооногтой харьцуулан тодорхойлох, тэсэлгээний дараах хөрс, хүдрийн блокийн хэмжээг гаргах. 

Баяжуулах үйлдвэрийн туслах ажилтан

Баяжуулах үйлдвэрийн гадаа талбайд ажиллана.  Бункерын хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах; Бутлуур болон шигшүүрийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах; Конвейер тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллах; Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм журам, зааварчилгааг чанд мөрдөж ажиллах.

Уурхайчин 14/14

Далд уурхайн үндсэн болон бэлтгэл малталтыг олборлолтын блокт хэрэглэгдэх хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус тоног төхөөрөмж, гар багажийг ашиглан Ээлжийн ахлагчаас өгөгдсөн ажлын наряд, даалгаврыг биелүүлж ажиллах, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, стандартыг чанд мөрдөж ажиллах.

Худалдан авалт, тээвэр хариуцсан мэргэжилтэн

Уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай техник тоног төхөөрөмж, багаж, сэлбэг хэрэгсэл, бараа материалын худалдан авалт, хангамжийн ажлыг төлөвлөх, удирдан зохион байгуулах; Гадаад зах зээлээс хийх худалдан авалтыг бүрэн хариуцаж гүйцэтгэх, холбогдох баримт бичгийн бүрдлийг хангах; Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг бичиж, хянуулж баталгаажуулан, удирдлагад тогтоосон хугацаанд тайлагнах.

Сантехникч

Кемп менежерийн хуваарилсан обьектын сантехникийн ажлыг бүрэн хариуцаж, обьектуудад өдөр бүр үзлэг хийх, засвар үйлчилгээ хийх шаардлагатай хэсгүүдийг тодорхойлох, ажлын жагсаалт гаргах; Сантехникийн ажлыг хийж гүйцэтгэх үед эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй ажиллагааны стандарт, бусад холбогдох дүрэм журмыг мөрдөж ажиллах; Кемп доторх тохижилтыг сайжруулах, ая тухтай цэвэр орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах, мод ургамлыг арчлан хамгаалах. Кемп болон оффисын тохижилтын ажлуудыг гүйцэтгэх, кемп болон бусад хэлтсийн хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах аж ахуйн бүхий л засвар үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэх:

Далд уурхайн хайгуулын өрмийн туслах ажилтан

Хайгуулын өрмийн операторын удирдлага доор түүний өгсөн үүрэг даалгаварыг хийж гүйцэтгэх. Аюулгүй ажиллаж, ХАБЭА-н бодлого, журмыг мөрдөж, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийж, хяналтын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өрөмдлөгийн тоног төхөөрөмж, материалыг ачих, буулгах. Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг дээш/доош, шинэ өрөмдлөгийн байршилд шилжүүлэхэд туслах. Штанг болон өрөмдлөгийн багаж хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах. Дээж ( чөмөг ) цуглуулж, тэдгээрийг дээжний хайрцагт зөв байрлуулна. Өрөмдлөгийн шингэнийг холих, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үндсэн засвар үйлчилгээ хийх, эхлүүлэхийн өмнөх шалгалтыг дуусгах, өрөмдлөгийн талбайг цэвэрлэх.

Баяжуулах үйлдвэрийн оператор

Баяжуулах үйлдвэрийн процессын үйл ажиллагааг хэвийн явуулах, төлөвлөгөөт ажлыг биелүүлэх; Тоног төхөөрөмжийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах; Өгөгдсөн зааварчилгааны дагуу үйлдвэрийн гарцын төлөвлөгөөг биелүүлэх, сайжруулан ажиллах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд.  

Гагнуурчин /Хөлсөөр ажиллах/

Цахилгаан гагнуурын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан гагнуурын бүх төрлийн ажлыг технологийн дагуу аюул осолгүй, цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэхэд энэхүү ажлын байрны зорилго оршино. Boilmaker Войлерчин дээр ажиллаж байсан бол давуу талтай.  

Гагнуурчин/Далд уурхай/

Уурхайн бүх металл хэсгүүдийг хийн ба цахилгаан гагнуурын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан гагнуурын бүх төрлийн ажлыг технологийн дагуу аюул осолгүй, цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэхэд энэхүү ажлын байрны зорилго оршино. 

Цахилгаанчин

Далд уурхайн цахилгааны нөхцөлийг хангаж ажиллах, жижиг хөдөлгөөнт цахилгаан тоног төхөөрөмж, генератор, дэд станц зэрэг төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан үүсгэх болон дамжуулах төхөөрөмжүүдийн цахилгааны угсралт хийх, хянах, засварлах ажлыг гүйцэтгэж, уурхайн цахилгааны үүсгэврийг тасралтгүй, хэвийн ажиллуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.

Далд уурхайн бэхэлгээчин

Бэхэлгээнд хэрэглэгдэх шаардлагатай бэхэлгээний мод, банз, элс, цемент, бусад материалыг далд уурхайн зориулалтын тэргэнцэрт ачиж, буулгах, зөөвөрлөх; Бэхэлгээ хийх малталтын аюулгүй байдлыг хангах Ээлжийн ахлагчаас авсан ажлын наряд, даалгаврын дагуу ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэх; Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдөх,

Цахилгаанчин/Өндөр хүчдэл/

Сэлгэн залгалтын үйлдэл (тусгаарлалт) хийх. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тогтмол үзлэг, шалгалт хийх. Засвар үйлчилгээг чанартай хийх Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, нэгдсэн сүлжээний дүрэм, ажилтныг сургаж бэлтгэх ажилтны үндсэн дүрэм болон бусад холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллах. Удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар чиглэлийн дагуу ажиллах.

Төлөвлөлтийн ахлах

Компанийн стратеги төлөвлөгөө болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу уурхайн үйл ажиллагаа, төсөвтэй холбоотой ойрын, дунд болон урт хугацааны төлөвлөлтийг боловсруулах, олборлолтын шинэ арга зүйг судалж, санал болгох, уул уурхайн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг ахлах удирдлагад танилцуулах, батлуулах, уул уурхайн хэлтсийн гүйцэтгэлийн төлөвлөлтийн хэсгийг хариуцаж, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, байгаль орчны журмыг сахиулах   Уул уурхайн олборлолтын богино, дунд болон урт хугацааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулж, холбогдох төсвийн хэрэгжилтийг зохицуулах ажлыг удирдан зохион байгуулахыг хариуцах үндсэн зорилтын хүрээнд дараах ажил, үүргийг гүйцэтгэнэ: Далд уурхайн хэлтсийн менежерээс даалгавар хүлээн авах, төлөвлөлтийг оновчтой болгоход чиглэсэн боловсруулалт, гүйцэтгэлийг хариуцаж, төслийн хамгийн үр дүнтэй чиг хандлагыг дагаж мөрдөх; ТЭЗҮ-ийн дагуу бүтээн байгуулалт, олборлолтыг уялдуулах, ХАБЭАБО-ны шаардлага хангасан нөхцөлийг бүрдүүлэх, ордын нөөцийг бүрэн ашиглах, тэдгээрт хяналт тавих; Уул уурхайн олборлолтыг төлөвлөгөөний дагуу оновчтой, тогтмол явуулахад дэмжлэг үзүүлж, нөөцийг оновчтой хуваарилах замаар үр ашигтай удирдах; Төлөвлөлтийн инженерүүдийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу уул уурхайн олборлолтын үйл ажиллагааны оновчтой уялдааг хангах; Шууд тайлангаар гүйцэтгэх ажлыг оновчтой хуваарилах, ажлын даалгаврыг шаардлагатай түвшинд гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, туршлагыг үнэлж, зааварчилгаа өгөх; Шууд тайлангийн явц, гүйцэтгэл, үр дүнг хянах, шаардлага тавих; Уурхайн хэвийн, тасралтгүй ажиллагааг хангахын тулд уурхайн талбарын удирдлагын багтай үр дүнтэй хамтран ажиллаж, хэлтэс хоорондын төлөвлөлт, хуваарийг тогтвортойгоор хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх; Уурхайн ажлын хуваарьтай холбоотой зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, зөрчлийн шалтгааныг тогтоох, төслийн үйл ажиллагаанд эрэмбэлэх дарааллаар асуудлуудыг шийдвэрлэх; Гүйцэтгэлтэй холбоотой асуудлуудад дүн шинжилгээ хийх зорилгоор тайлагнаж буй ажилтнуудтай нягт хамтран ажиллах, дараах гүйцэтгэлийн төлөвлөлтөд саатал гарахаас зайлсхийх, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор асуудлыг шуурхай шийдвэрлэх; Хуваарь, хамрах хүрээнээс гажсан тухай удирдлагад мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шийдвэрлэх; Асуудлыг шийдвэрлэх үед бэлэн, ойлгомжтой, нэн даруй хэрэгжүүлэх боломжтой, тохирсон өөрчлөлт, шийдлийг санал болгож, танилцуулах; Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхтэй холбоотойгоор ТЭЗҮ-д оролцох, инженерүүдэд туслалцаа үзүүлэх; Гүйцэтгэлтэй холбоотой асуудлуудад дүн шинжилгээ хийх, дараах гүйцэтгэлийн төлөвлөлтөд саатал гарахаас зайлсхийхийн тулд асуудлуулыг шуурхай шийдвэрлэх, сөрөг үр дагаврыг бууруулах зорилгоор тайлагнаж буй ажилтнуудтай нягт хамтран ажиллах; Оны эцсийн тайланг гаргах, холбогдох төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авах ажлыг хариуцах; Хэлтсийн удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлж, бүх талын туслалцаа үзүүлэх;

Эрүүл ахуйч

Наран Мандал Энтерпрайзэс ХХК-ны уурхайн талбайн ажилчдын эрүүл аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчин болон ажлын байран дахь хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, эрүүл ахуйн боловсрол олгох, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийж удирдлагуудыг мэдээллээр хангахад энэхүү ажлын байрны зорилго оршино. Ажилтнуудын ажиллаж, хөдөлмөрлөх үед гарч болзошгүй эрүүл ахуйн аливаа эрсдэл, ажлын байруудыг эрүүл ахуйн нөхцөл шаардлагад нийцүүлэн сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах эрүүл ажлын байрны стандартыг хэвшүүлэх ажлыг зохион байгуулах, Мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар тандалт судалгааг хийж гарсан үр дүнг удирдлагуудад танилцуулах мөн түүнээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулах, ажилтнуудад эрүүл ахуйн боловсрол олгох, Ажилтнуудын хүрээлэн байгаа орчин, эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт түүний зөвшөөрөгдөх дээд хэмжээг тодорхойлж эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг хийх ажлыг зохион байгуулах,  Ажилчдын ажлын ачааллыг тооцож түүнд тохирох хоол хүнсний илчлэгийг тооцоолох, хүнсний эрүүл ахуйн чиглэлээр хяналтын арга хэмжээг зохион байгуулах, хөтлөлт хийх, хоол хүнсэд гарч буй өөрчлөлтүүдийг удирдлагуудад мэдээлэх.

Холбоо барих

Монгол улс, Баянхонгор аймаг, Баянхонгор аймаг, Баян-Овоо сум, Мандалхайрхан 1-р баг, Цагаан цахир

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.