Номадс Хоспиталити ХХК нь 2003 оноос эхлэн одоог хүртэл Ресторан, Зочид буудал, Барилга, Нарийн ногооны тариалалт, Катерингийн үйлчилгээний чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Нүүдэлчин монголчуудын хоолны уламжлалт хэв маяг, ахуй, соёлыг орчин үеийн өнгө төрхтэй хослуулан гадаад, дотоодын зочид, үйлчлүүлэгчдэд таниулах зорилгоор анх 2003 онд “Модерн Номадс” рестораныг нээн ажиллуулсан бөгөөд эдүгээ бизнесийн үйл ажиллагаа улам өргөжин Модерн Номадсын сүлжээ ресторан, Double shot coffee and cocktail; Bd's Mongolian barbeque, Salm Pub; Felicita; Caucasia; Crocus Event hall; Bake and Cake factory зэрэг Брэнд үйлчилгээг эрхлэн явуулж байгаагаас гадна уул уурхай, барилгын урт болон богино хугацаагаар ажиллах кэмпүүдэд катерингийн цогц үйлчилгээ, Авиа катеринг, Hotel Nine зочид буудал зэрэг олон талт зочлох үйлчилгээний үйл ажиллагааг амжилттай эрхлэн явуулж байна.
Бид зочлох үйлчилгээний салбарт Монгол брэндийг хөгжүүлж, дэлхийд танигдсан компани байна.
Бид хамт олноо эрхэмлэж, зочноо халамжилсан, хариуцлагатай, өрсөлдөхүйц компани байна.
Нүүдэлчдийн соёлыг дэлхийд
1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ
2.
3.
Бид бие биенийхээ хүсэл мөрөөдлийг хүндэлж, хөгжин дэвшихэд нь халамжлан дэмжсэн, эв нэгдэлтэй хамт олон байна.
Бид зочин бүрт өөриймсөг хандаж, хүнлэг, найрсаг мэргэжлийн үйлчилгээг үзүүлнэ.
Бид бизнесээ байгаль дэлхийд ээлтэйгээр эрхэлж, үйлдвэрлэл, үйлчилгээний шатлал бүртээ хариуцлагатай ажиллана.
Бид хамтрагч, түншлэгч нарынхаа итгэлтэй харилцагч нь байж, ёс зүй, харилцан ойлголцлыг эрхэмлэнэ.
Бид өөрчлөлтөнд уян хатан, нээлттэй байж, шинэлэг, бүтээлч санаа, дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг байна.
2003
500