Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Петровис Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ЭКСПЕДИТОР /ӨМНӨГОВЬ/

Агуулахад гадаад болон дотоод татан авалтаар нийлүүлсэн ГТБ-ийг саадгүй хүлээн авч, гааль төмөр замын тооцоог хийх ажлыг хариуцаж ажиллана Нийлүүлсэн ГТБ-ийг агуулахад хүлээн авахад төмөр замын төлбөр тооцоо, бичиг баримтын бүрдэл, бүтээгдэхүүний тоо, чанарын хяналт хийлгэх хөндлөнгийн экспертүүдэд мэдэгдэх бэлэн байдлыг хангах Хүлээн авсан ГТБ-ий гаалийн бүрдүүлэлт, төмөр замын тооцоог хийж, орлогын  тооцоог програмд бүртгэх Гаалийн бүрдүүлэлт хийж буй вагонд гаалийн болон экспертийн хяналтыг хийлгэх ажлыг биечлэн гүйцэтгэх Тайлант хугацаанд сар бүр шатахуун тус бүрээс дээж авч гаалийн төв лабораторт шилжүүлэх Чанар (ISO 9001:2016); ХАБЭА (ISO45001:2018); Байгаль орчин (14001:2015) менежментийн тогтолцоонуудыг хэрэгжүүлж үйл ажиллагаандаа төлөвшүүлэх

Нэгдсэн менежментийн тогтолцооны менежер

НУТ-ны олон улсын стандарт ISO9001:2015, ISO14001:2015 ISO45001:2018-н хэрэгжилтийг зохион байгуулан хангуулах, нийт ажилтнуудад сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгөх, сурталчлан таниулах.   Олон улсын стандартын сургалтанд бүрэн хамрагдаж, мэдлэг мэдээллээ байнга дээшлүүлэх, стандартын шаардлага болон компанид хийх ажлуудын талаар бүрэн ойлголттой болсон байх Компанид гарсан дүрэм журам, заавар, Олон улсын стандартын шаардлагууд, тэдгээрийг хангахын тулд хийх ажлуудын талаар компанийн нийт ажилтнуудад сургалт, мэдээлэл өгөх, ажилд нь зөвлөх, хийлгэх Олон улсын стандартын хэрэгжилтийн төлөв байдлын талаар үнэлгээ, мониторинг хийж, үр дүнг сайжруулах Чанар (ISO 9001:2016); ХАБЭА (ISO45001:2018); Байгаль орчин (14001:2015) менежментийн тогтолцоонуудыг хэрэгжүүлж үйл ажиллагаандаа төлөвшүүлэх НУТ-ны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах НУТ-г хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлт, стратегийн биелэлтийн шаардлагыг хангуулах Компанийн үйл ажиллагаанд шаардлагатай стандартуудыг бусад газар, хэлтэст нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлэх Компанийн дотоод аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан батлуулж, хэрэгжилтэнд нь хяналт тавих, илэрсэн үл тохирлыг арилгуулах арга хэмжээ авч, үр дүнг тайлагнах Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах

Тээврийн менежер /Өмнөговь аймагт/

•Компаний тээврийн хэрэгслүүдийн техникийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулах•Бүх төрлийн мэдээ тайланг батлагдсан маягт, үзүүлэлтээр гарган хугацаанд нь чанартай гаргаж удирдлагад мэдээлж байх, удирдлагыг мэдээллээр хангах•Тээврийн хэрэгслүүдийн засвар, техникийн үйлчилгээний төлөвлөгөө гаргаж мөрдүүлэх.Тээврийн төлөвлөгөө гаргаж гүйцэтгэлд хяналт тавих Тээврийн хэрэгслүүдийн бүртгэл шилжилт хөдөлгөөн, бүртгэлд хяналт тавих•Шаардлагатай сэлбэг, дугуйгаар тухайн улирал, жилд батлагдсан зардлын төлөвлөгөөг үндэслэн хангалт хийж, хяналт тавих, үзлэг, засварыг чанартай гүйцэтгүүлэх

ХАБЭА-н инженер

ХАБЭА стандартын дагуу аюулгүй ажиллагааг хангах Агуулахын ажилтнуудын аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгуулах Аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааврыг мөрдүүлэх Аюултай нөхцөл, үйл явдлыг хянаж, шаардлагатай арга хэмжээг авах Аюулгүй ажиллагааны тайлан, мэдээллийг боловсруулах ХАБЭА-ийн төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх Агуулахын аюулгүй ажиллагааны үнэлгээ хийх Ажлын байрны аюулгүй байдлын талаар ажилтнуудад зөвлөгөө өгөх

Салбар хариуцсан удирдах ажилтан /Өвөрхангай аймаг/

Групп компанийн бодлого, стратеги төлөвлөлт, зорилтуудыг хэрэгжүүлэхэд салбарын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах, хэрэгжилтийг хангах Бөөний болон жижиглэнгийн борлуулалтын хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх, маркетингийн бодлого хэрэгжүүлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлснээр зах зээлийн хамрах хүрээг өргөжүүлэх Салбарын бүтээгдэхүүний хангамж, борлуулалт, хадгалалт, тээвэрлэлтийг хянан зохицуулах технологийн горимын мөрдөлт, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, засвар үйлчилгээ, гал хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах, мэргэжлийн удирдлагаар хангах ТУЗ, групп компани, охин компаний дүрэм, журам, тушаал шийдвэрийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллах, салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллах, компаний хүний нөөцийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх

Салбарын инженер ( Өвөрхангай НХС)

1. Компаний хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих2. Барилга байгууламж, техникийн бэлэн байдал, ашиглалт, аюулгүй ажиллагааг хангах, шаардлагатай засвар үйлчилгээг графикийн дагуу тогтмол чанартай хийлгэх, гүйцэтгэлийгтайлагнах3. Тогтсон хугацаанд мэдээ тайлан ирүүлэх4. ШТС, ГТБА-ын стандарт, норм дүрмийн хангуулахын тулд заасан журам, хууль тогтоомжийн дагуу газар, үл хөдлөхийн болон заавал байх ёстой бичиг баримтын бүрдийг хангаж ажиллах5. Инженер техникийн ажилтнуудын өдөр тутмын мэргэжлийн шууд удирдлагаар хангах, зааварчилгаа зөвлөгөө өгөх, гүйцэтгэлийг хангуулах, тайлагнах,6. ISO 9001:2000 чанарын удирдлагын тогтолцооны стандарт, компаний гал, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон бусад холбогдох дүрэм, журмуудыг мөрдүүлж хэвшүүлэх, биелэлтэнд хяналт тавих

Салбарын инженер /Автобааз/

- Шатахуун тээвэрлэлтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, тээвэрлэлтийн өртөг зардалд хяналт тавих, тайлагнах - Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, удирдлагын түвшинд шийдвэр гаргаж ажиллах  - Чанар (ISO 9001:2016); ХЭМАБ ISO(45001:2018);  Байгаль орчин (14001:2015) менежментийн тогтолцоог хэрэгжүүлж үйл ажиллагаандаа төлөвшүүлэх 

Ачигч /Толгойтод байрлах тосны агуулах/

Тос тосолгооны материалын бүрэн бүтэн байдлыг хариуцан, тоо, чанар, стандартыг алдагдуулахгүйгээр технологийн горимын дагуу ачиж буулгах, зөөвөрлөх, хураах үйл ажиллагааг агуулахын менежер болон нярвын өгсөн зааврын дагуу хийж гүйцэтгэх   Тос, тослогооны материалын агуулахад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан ажиллах, компаний дотоод дүрэм журам, тос, тосолгооны материал хадгалах, хураах, зөөх, ачиж буулгах, галын аюулгүй ажиллагааны тухай дүрэм журам, зааварчилгаа, агуулахын технологийн горимыг мөрдөж ажиллах 

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Петровис компанийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.