Петровис ХХК нь анх 1997 онд газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Улмаар 2004 онд Монгол улсын Засгийн газраас зарласан олон улсын тендерт шалгарч, газрын тосны салбарын ууган компани болох НИК ХК-ийг нэгтгэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн билээ. Ийнхүү улс орныг хамарсан борлуулалтын хамгийн өргөн сүлжээг шинэчлэн сайжруулж, үйл ажиллагааны цар хүрээгээ улам бүр өргөжүүлснээр бид газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд түүчээлэн ажиллаж байна.
Бид хөгжил түгээнэ.
Монголдоо түлш эрчим хүчний салбарын хөгжлийг тодорхойлогч болно.
Газрын тосны салбарын ууган бөгөөд тэргүүлэгч компанийн амжилтын тулгуур, хөдөлгөгч хүч болсон ажилтнууддаа бид ижил тэгш боломж олгож, өөрийгөө нээх, хөгжүүлэх, хамтдаа өсөн дэвших, боломжийг бүрдүүлсээр ирсэн.
Манай компанийг сонгосноор Танд дараах боломжуудыг олгох болно.