Тусгай хувцас, үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлсээс хамгаалах нэг бүрийн болон хамгаалах хэрэгслийг зааврын дагуу өмсөж хэрэглэхийг хэвшил болгон мөрдөж ажиллуулах. Машин, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт тавих. Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент нэвтрүүлэх. Ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийлгэх. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх, ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам батлуулж, мөрдүүлэх. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт зохион байгуулах. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг үргэлж шалгах. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх.
1. Дугуйнуудын механик засварын ажлуудыг хийж гүйцэтгэх, тайлагнах2. Дугуйн үзлэгийн хуваарь боловсруулж үзлэг шалгалтуудыг хийж хяналт тавьж ажиллах3. Дугуйн тайлан, бүртгэлүүдийг хийх болон шаардлагатай захиалгыг гаргаж өгөх4. Дугуй засварын багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах5. Дугуйн мэргэжлийн стандарт дүрэм, журмыг мөрдөх6. Уурхайн аюулгүй, ажиллагааны дүрэм журмыг мөрдөх7. Удирдлагаас өгсөн нэмэлт үүрэг даалгаварыг хийж гүйцэтгэх