Бид бизнесийн гараагаа 2009 оноос эхэлсэн бөгөөд Монголын Эрчим хүчний салбарт дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг онцгой эрхтэйгээр оруулж нутагшуулан, угсралт, туршилт тохируулгыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэн Улс эх орныхоо хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна.
Байгуулагдсан цагаасаа Монголын Эрчим Хүчний Системийн хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн техникийн шийдлийг санал болгон, гүйцэтгэлийг өндөр төвшинд хийж ирсэн бөгөөд бидний энэхүү үйлчилгээнд хэрэглэгчид үргэлж сэтгэл хангалуун байдаг.
Манай ажилтанууд нь мэргэжлийн боловсон хүчин, зөвлөх, мэргэшсэн инженер, техникийн ажилтануудаас бүрдэх бөгөөд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг олон нэр хүндтэй харилцагч байгууллагуудынхаа ажлыг өндөр дэвшилд хүргэхийн төлөө хамтран ажиллаж байна.
Цахилгаан, дулааны эрчим хүчний барилга угсралт болон реле хамгаалалт, автоматжуулалтын шинэлэг технологийг нэвтрүүлэгч үндэсний компани болох.
Олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнд тулгуурлан, инженерийн шийдлээр хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн шийдвэрлэсэн цогц үйлчилгээг үзүүлнэ.
Инженерийн төгс шийдлээр гайхуулья
1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж
Мэргэшсэн баг, Аюулгүй ажиллагаа, Мэргэжлийн ёс зүй
2009
5