Компанийн байгаль орчин болон усны бодлого, үр ашигтай менежмент зохицуулалтын хэрэгжилтийг хангах Байгаль орчин болон усны хууль тогтоомж, дүрэм журам, стандартын биелэлтийг хангах Компанийн усны талаар баримтлах бодлого, менежментийн төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хариуцах Компанийн байгаль орчин болон усны менежментийн талаар шинэ санал, санаачлага дэвшүүлэх, шууд харъяалах удирдлагадаа танилцуулах Гадаргын болон газрын доорхи усны хяналт, шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах, биелэлтийг хангах, үр дүнг тайлагнах Ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэглээний ус, бохир усны чанар, эрүүл ахуйн шинжилгээ, тоо бүртгэл, тайлан мэдээг хариуцах Компанийн усны мэдээлэлийн санг бий болгох, хөтлөх Компанийн гэрээт байгууллага, зөвлөх, мэргэжилтнүүдийн гүйцэтгэх усны судалгааг удирдан зохион байгуулах, үр дүнгийн тайланг хянаж шууд харъяалах удирдлагадаа танилцуулах Жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах Байгаль орчны хяналт шинжилгээ, мониторингийн ажлыг гүйцэтгэх, бүртгэл мэдээллийг хөтлөх, боловсруулалт хийж тайлагнах
Уурхай дээр гарсан осол, гэмтэл бэртэлийн үед анхан шатны тусламжийг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэх, шаардлагатай бол даруй нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого гарсан тухай бүр бүртгэж, гарсан нөхцөл байдлыг судлан дахин гаргахгүй байх арга хэмжээ авахуулах үйл ажиллагааг аюулгүй ажиллагааны мэргэжилтний хамт зохион байгуулах Уурхайд ажиллаж байгаа ажилчдад эмнэлгийн үзлэг хийх, зөвлөгөө өгөх Үйл ажиллагааны явцад гарах бусад ажил үүрэг болон, удирдлагын зүгээс өгсөн аливаа ажил үүрэг, даалгаварыг биелүүлэх
Тусгай тоноглогдсон тосолгооны машин ашиглан уурхайд ажиллаж байгаа бүх тоног төхөөрөмжийн тосолгоо хийх тослох материал цэнэглэх. Овоот Толгой уурхайн бүх техникүүдийн үйлдвэрлэгчээс заасан хувиарын дагуу тосолгоо үйлчилгээг чанартайгаар цаг тухайд нь хийх. Шаардлагатай тохиолдолд нэмэлт тоног төхөөрөмж дээр Овоот толгойн уурхайн жолооны үнэмлэхийн ангилалын дагуу ажиллах. Аюулгүй Ажиллагааны бүх заавар зааварчилгааг мөрдөх. Тухайн тосолгооны техникийг цэвэр, эмх цэгцтэй байлгах, цэвэрлэх. Ээлж солихдоо техникийн бүрэн бүтэн байдлыг хүлээлцэх. Дунд оврын машины жолоодох чадвар эзэмшсэн туршлагатай байх. Шаардлагатай тохиолдолд удирдлагаас өгсөн зааврын дагуу засварын бусад ажилд оролцох. Техникүүдийн агаар шүүгчийг цэвэрлэх,солих, бэлэн байдалд хяналт тавих Хариуцсан тосолгооны машиныг бэлэн байдлыг хангах.
Хятад-Монгол, Монгол-Хятад хэлрүү бүх төрлийн бичгийн болон аман орчуулга хийх.
Уул уурхайн зориулалтын авто самосвал болон бусад техник, тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг хийх, эвдрэл гэмтлийг оношлох, засварлах; Шинийг санаачлагч байж ажлын бүтээмж, чанарыг сайжруулах, зардал бууруулах ажлыг санаачлан хэрэгжүүлэх; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг ;
Баяжуулах үйлдвэрийн бутлалт, ялгалт, шигшилт, усгүйжүүлэх, бодис холилт зэрэг тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж ажиллах; Нүүрс баяжуулах үйлдвэрийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангаж ажиллах;
Монгол-Хятад, Хятад-Монгол хэлрүү бүх төрлийн бичгийн болон аман орчуулга хийх. Шаардлагатай үед Англи хэлний бичгийн болон аман орчуулга хийх. Хурал цуглаан, уулзалтад аман орчуулга хийх; Шаардлагатай үед ажлын шаардлагаар жолоо барих.
Хүнд машин механизмын цахилгааны системд гарсан эвдрэлийг оношлох, засварлах, цахилгаан эд ангийг солих.
Уурхайд ашиглагдаж буй техник тоног төхөөрөмжийн бензин болон дизель хөдөлгүүрийн засвар үйлчилгээний ажилд бусад механик, засварын багийг ахалж ажиллах; Эд анги засварлах, өөрчлөх, бэлтгэх, шинээр солих, орлуулах; Шаардлагатай сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангах зорилгоор захиалга хийхэд туслах; Уурхайд ажиллаж байгаа бензин болон дизель хөдөлгүүрийн засварын хуваарь хийж төлөвлөгөө гаргах; Улирал тутам хөдөлгүүрийн нөхцөл байдлын тайланг гаргаж удирдлагад танилцуулах Машин механизмын аюулгүй ажиллагаа, гаднах үзэмжийг сайжруулах засвар үйлчилгээ хийх; Засварын төлөвлөлтийн хэсэг болон бусад ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах; Ээлж ахалж ажиллах үедээ засварын мастерын ажил үүргийг гүйцэтгэх бөгөөд ээлжийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллана. Хэлтсийн бүх ажлыг аюул осолгүй байдлаар явуулах;
Уурхайн үйлдвэрлэлийн богино хугацааны төлөвлөлтийг оновчтой төлөвлөх Бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тооцоо судалгаа хийх, Уурхайн өдөр тутмын үйлдвэрлэлийн гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах
Овоот толгой уурхайн цахилгаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах /уурхайн тосгон, засварын газар, нойтон болон хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрүүд, ШТС, НБ, гаалийн хяналтын бүс гм/. Реле хамгаалалт автоматикийн тоноглолууд, бүх төрлийн хөдөлгүүрийн болон цахилгаан тоноглолын удирдлагын ба хамгаалалтын хэлхээ, ЦЭХ-ний тооцооны хянах, хэмжих хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах, тэдгээрт хийгдэх үзлэг үйлчилгээ, тохируулга, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулах ажлыг төлөвлөгөөний дагуу чанартай гүйцэтгэх.
Нүүрс тээврийн хүнд даацын автомашинуудын ачаатай болон ачаагүй үеийг авто жингээр пүүлэх, Холбогдох мэдээллийг бүртгэх, хөтлөх, удирдлагыг мэдээллээр хангах,
Засварын хэлтсийн сэлбэг, эд ангийн бүхий л хөдөлгөөнийг хариуцна. Үүнд: шаардагдах сэлбэг, эд ангийн хэрэгцээг тогтоох, компанийн өөрийн болон нийлүүлэгч байгууллагын агуулахад тэдгээрийн байгаа эсэхийг тогтоох, худалдан авалт болон нөөцийн захиалгыг гаргах, нийлүүлэгч болон худалдан авалтын хэлтсийн тусламжтайгаар эд анги нийлүүлэх, эцсийн хэрэглэгчид хүргүүлэх.