Эдийн засаг, банк санхүүгийн орчны төлөв байдлыг тодорхойлж, банкинд учирч болзошгүй хөрвөх чадвар болон зах зээлийн эрсдэлийг тодорхойлох, хэмжих, тайлагнах, хянах, холбогдох журмуудыг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангаж ажиллах, удирдлагын шийдвэр гаргах процест шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээг хүргүүлэх, тухай бүр тайлагнах
Банкны core сүлжээ болон салбар, тооцооны төвүүд, атм, киоск, хөдөлгөөнт төхөөрөмжүүд, оффисын сүлжээний хэвийн, тасралтгүй ажиллагааг хангаж, шинэчлэлтийг хийх, үр ашгийн судалгаа шинжилгээ хийж, байнгын сайжруулах ажил зохион байгуулан ажиллах.
Банкны программ, системийн өгөгдлийн сангийн нөөцлөлтийн өдөр тутамын үйл ажиллагаанд хяналт тавьж, аюулгүй байдлыг ханган ажиллах. Мөн банкны сервер, системүүд болон нөөцлөлтийн талаарх шинэ технологийг судлах, нэвтрүүлэх, тэдгээрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллах
Ажлын байрны үндсэн зорилго: Банкны бизнесийн зорилгод нийцүүлэн мэдээллийн системийн аюулгүй байдал, тасралтгүй байдлыг хангах, кибер эрсдэл, халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлагад шуурхай хариу арга хэмжээ авах. Гүйцэтгэх үндсэн үүрэг: Банкны систем, сервер мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах Кибер халдлага, мэдээлэл алдагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах Системийн аюулгүй байдлын журам, стандарт боловсруулах хэрэгжүүлэх, хяналт тавих Шинэ кибер аюул, халдлагын арга барилыг таньж мэдэх, хамгаалах аргачлалыг боловсруулж нэвтрүүлэх