• Төслийн барилга байгууламжийн цэвэр, технологийн болон бохир усны шугам хоолойн угсралтын ажилд болон ажлын зургийн явцад захиалагч талаас хяналт тавих, барилга ашиглалтад үзлэг шалгалтыг хариуцан ажиллана.• Барилгын болон бусад холбогдох зөвшөөрөл бичиг баримтуудын бүрдлийг хангаж холбогдох байгууллагуудад танилцуулах, материал бүрдүүлэлт хийх ажлыг хариуцна. • Сайтад 14/14 ээлжийн хуваарийн дагуу ажиллана • Бичиг баримтын бүрдэл хуулийн хүрээнд хөтлөх • Уурхайн талбайд байрлах барилга байгууламж үзлэг шалгалт хийх мэдээлэх• Стандарт шаардлага, барилгын норм ба дүрмийг дагаж мөрдөх • Төслийн бүтээн байгуулалтын халаалт, агаар сэлгэлтийн угсралтын ажилд захиалагч талаас хяналт тавих• Төслийн бүтээн байгуулалтын ажлын зургийн явцад захиалагч талаас хяналт тавих• Хэлтсийн удирдлагуудад үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цаг тухайд өгөх • Хяналтын ажлыг гүйцэтгэхдээ холбогдох хууль дүрэм журам, Барилгын тухай хууль, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, ажлын дүрэм зэргийг баримтлан мөрдлөг болгож ажиллах • Уурхайн талбарт ашиглагдаж буй барилга байгууламжид хууль тогтоомжийн дагуу хувийн хэрэг үүсгэн, хөтлөх. • Гэрээт компаниудаас шаардлагатай бичиг баримтуудыг шаардах, авах бүрдүүлэлтийг бүрэн байхад анхаарч ажиллах • Гэрээт компаниудад ажлын шаардлага тавих• Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчаар ажиллах
Дорнод аймгийн АТО төсөлд дэх "Усан халаалт"-ын зууханд 14/14 ээлжийн хуваарийн дагуу ажиллана. - Цахилгаан станц, Усан халаатын зуухны үндсэн ба туслах тоног төхөөрөмж болон аюулгүй ажиллагааг хангаж ажиллах - Цахилгаан станц, Усан халаатын зуухны үйл ажиллагааг бүхий л горим стандартын дагуу ажиллуулж, удирдлагуудад тухай бүр тайлагнах - Баяжуулах үйлдвэр болон нуруулдан уусгалтын үйл ажиллагааны горим стандартын мэдлэгтэй бол давуу тал болно.
Үйл ажиллагаатай холбоотой бүхий л хэсэгт аюулгүй ажиллагаа болон сайжруулалтын санал оруулах Баяжуулахын үйл ажиллагааны журмуудыг бэлтгэх, хэрэгжилтэд хяналт тавих Үйлдвэр болон бусад холбогдох хэсгийн ажиллах зөвшөөрөл болон холбогдох мэдээллээр хангаж ажиллах Баяжуулахын үйл явцыг удирдан шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллана. Үйлдвэрийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах тоног төхөөрөмжийн эвдрэлийг цаг тухайд засуулж,шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлэн байлгаж үйлдвэрийн жигд ажиллагааг хангаж ажиллах Операторууд шаардлагатай ажил үүргийг хийж гүйцэтгэхэд шаардагдах сургалтад хамрагдсан эсэхийг хянах Баяжуулахын ажлын хүрээнд ажилчдыг аюулгүй ажиллахыг эрхэм болгох, тэдгээрийн ажил байдлын чадамж мэдлэг чадвар нь хүрч байгаа эсэхийг судлах Баяжуулахын үе шат үйл ажиллагааны эрсдэлийг судлах тэдгээрийг илрүүлэх, зохион байгуулах
Толгой компанийн багц бодлогууд болон шинээр батлагдсан журмыг бүх ажилтанд танилцуулах, сургалтыг бэлтгэх, хуваарь гаргах, танилцуулах, хэрэгжилтийг хангуулах, мөрдлөг болгох, баталгаажуулалтыг хийж архивлах Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн хуваарийг нийт ажилтанд танилцуулах, гэрээт байгууллагатай харилцаж мэдээлэл солилцох Хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийж, ажлын ярилцлагын үр дүнг танилцуулах, ажлаас гарах үеийн ярилцлагын хуудас, тойрох хуудсыг баталгаажуулах Ажилтны бичиг баримтын материал бүрдүүлэлтийн хуудасны дагуу бичиг баримтын бүрдлийг хангуулах, бичиг баримтыг архивлах, мэдээллийн өөрчлөлтийг тухай бүр систем болон дотоод сүлжээд шинэчлэх Байгууллагын жилийн сургалтын төлөвлөгөөг боловсруулах, сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлтийг оруулах, мэргэжлийн үнэмлэхтэй заавал хамрагдах сургалтын бүртгэлийн хөтөлж, ажилтны хувийн хэрэгт гэрчилгээг хавсаргах, архивлах Шинэ ажилтны сургалтуудыг зохион байгуулах, сургалтыг тогтмол сайжруулах Уртын ээлжээр ажиллах ажилтнуудын ээлжийн хуваарийг тогтмол шинэчлэх, ажилтнуудад өөрчлөлтийг мэдэгдэх, аяллын зохицуулалтыг хянах Компанийн сар бүрийн урьдчилгаа, сүүл цаг бүртгэлийг тогтсон хугацаанд гаргах, батлуулах. Ажилтны аливаа хүсэлтийг /чөлөө, илүү цаг, ээлжийн амралт гэх мэт/ бүрэн гүйцэт хүлээн авч цаг бүртгэлд тусгах Хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилтнуудын аливаа санал, гомдол, мэдээллийг хүлээн авах, удирдлагад танилцуулах, тухайн шийдвэрт үндэслэн хариу өгөх Хэлтэстэйгээ нягт уялдаатай ажиллаж, ажлын гүйцэтгэлийг тайлагнах Уурхайн гэрээт компаниудын хөдөлмөрийн харилцаанд хяналт тавих, ажиллах хүчний дата мэдээллийг авах, нэгтгэх
Үйлдвэр болон бутлуурын хэсгийн тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын ажлыг өгөгдсөн ажлын даалгаврын дагуу аюулгүй зөв хийж гүйцэтгэх Уурхайн хэмжээнд ажиллаж буй бүх цахилгаан үүсгүүр, генераторын засвар, үйлчилгээг ажлын даалгаврын дагуу аюулгүй зөв хийж гүйцэтгэх Ялтсан халаагуур бойлерууд, хөргүүртэй тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг хянаж, өдөр тутмын үзлэгийг чанартай хийж, үзлэгийн хуудас бөглөж, ямар нэг доголдол илрүүлбэл цаг тухайд нь удирдлагад мэдэгдэх Үйлдвэрийн усан хангамжийн тоног төхөөрөмжүүдийн үзлэг, шалгалт болон тэдгээртэй холбогдох засварын ажлыг хийж гүйцэтгэх. Баян болон ядуу уусмалын сангийн насосууд, бусад тоног төхөөрөмжүүдийн үзлэг, засварыг хийж гүйцэтгэх. Хийн болон цахилгаан гагнуурын ажил хийх чадвар эзэмшсэн, шаардлагатай үед ойр зуурын гагнуур хийнэ. Багаж хэрэгслүүд эмх цэгцтэй ажиллах орчин цэвэр цэмцгэр байхад анхаарал хандуулж, осол авааргүй ажиллах дадалтай байна
Бүх хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүд, хөнгөн тэрэгнүүд, машин механизмуудын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үзлэг, үйлчилгээ, засварыг хийж гүйцэтгэнэ Машин механизмын хөдөлгүүр, механик болон бусад эд ангийн эвдрэл гэмтлийг оношлох. Эвдрэл гэмтлийг засварлах буюу эвдэрсэн эд ангийг сольж машин механизмын найдвартай ажиллагааг хангах Хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдалд зориулан нөөц сэлбэгийн жагсаалтыг гаргаж авто механик инженерт мэдэгдэх Хүлээн авсан сэлбэг, багаж хэрэгслийн хэвийн ажиллагааг хангаж агуулахад байршуулах Бүх хөдөлгөөнт машин механизмуудыг уурхайн замын хөдөлгөөний дүрмийн дагуу шаардлагатай тохиолдолд жолоодох Авто тээврийн жилийн үзлэг шалгалтад авто инженерт туслах хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах Багаж хэрэгслүүдийн эмх цэгцтэй ажиллах орчин цэвэр цэмцгэр байхад анхаарал хандуулж осол авааргүй ажиллах дадалтай байна. Хэлтсийн үйл ажиллагаатай холбоотойгоор бусад хэсэгт нарядын дагуу ажил гүйцэтгэх
• Компанийн хэрэгжүүлж буй төсөл, уурхайн үйл ажиллагаанд хамаарах байгаль орчны хүчин төгөлдөр хууль эрх зүйн шаардлагуудын биелэлтийг хангаж ажиллахад дэмжлэг үзүүлэх. • Байгууллагын нэгдсэн удирдлагын тогтолцоо бодлогын хүрээнд байгаль орчны бодлого, журмын хэрэгжилтийг уурхайн талбайд хангаж ажиллана.• Уурхайн талбайд 14/14 ээлжийн хуваарийн дагуу ажиллана • Уурхайн үйл ажиллагаа нь байгаль орчны салбарын хууль тогтоомж, журам, стандартын дагуу хэрэгжиж буй эсэхэд хяналт тавих.• Байгаль орчны хөндлөнгийн болон дотоод хяналт шинжилгээний хөтөлбөрийг уурхайн талбайд зохион байгуулах, гүйцэтгэх, холбогдох талуудын оролцоог хангаж ажиллах. Хяналт шинжилгээний тайлан мэдээ бүртгэлийг тогтмол хөтлөх, боловсруулах.• Хог хаягдал болон бохир ус цэвэршүүлэх төхөөрөмжийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах.• Байгаль орчны талаарх байнгын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажиллах, бүртгэл тайлан мэдээг хариуцах, шууд удирдлагад мэдээлж байх.• Шинэчлэгдсэн хууль дүрэм журмыг тухай бүр танилцуулж байх.• Байгаль орчны сургалтуудыг зохион байгуулах, холбогдох сургалтын баримт бичгийн бүрдлийг хөтлөх • Байгаль орчны талаарх аливаа эрсдэл, ноцтой асуудлыг судалж, тохирох арга хэмжээг тухай бүр шууд удирдлагад танилцуулж, хэрэгжилтийг хангах.• Байгаль орчинд нийлүүлэх хог хаягдлыг хамгийн бага түвшинд байлгах менежментийг төлөвлөн, хэрэгжүүлэх, холбогдох тайлан мэдээ бэлтгэх.• Байгаль орчны үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг бүрэн, ойлгомжтой хөтлөх.• Байгаль орчны үйл ажиллагааны явцын болон жилийн эцсийн тайлан мэдээг боловсруулахад шууд удирдлагад дэмжлэг үзүүлэх.• Тохиолдож болзошгүй бохирдол, ослыг бууруулах зорилгоор хяналтын хөтөлбөр боловсруулж, шууд удирдлагад танилцуулах. • Байгаль орчны дотоод, гадаад тайлангуудыг боловсруулан төрийн байгууллагуудад тайлан, мэдээ гаргаж өгөх, төрийн болон орон нутгийн байгууллага, иргэдтэй хийх уулзалт, хурлуудад шаардлагатай тохиолдолд оролцох, тэдгээртэй хамтран ажиллах чиглэлээр шууд удирдлагад дэмжлэг үзүүлэх.• Байгаль орчны чиглэлийн аливаа зохион байгуулагдаж буй томоохон уулзалт, хурлуудын үйл ажиллагаанд шууд удирдлагын зөвшөөрлийн дагуу оролцож тухай бүр мэдээллийг хүргэж байх.
Санхүүгийн бүхий л хөдөлгөөнийг анхан шатны баримтаар баталгаажуулсан архивын бүрдлийг шалгах, хяналт тавих И-баримтын бүртгэл, тулгалт хийх Банкны гүйлгээ хийх Анхан шатны бүртгэл хөтлөх
• Металлургийн тооцоолол болон тайлан, бүтээгдэхүүний үр дүнг цуглуулж, гарцтай баланслах • Химийн бодистой харьцах, ашиглах, хадгалахтай холбоотой журмын хэрэгжилт ажлын дараалал болон шаардлагатай шинэ журам боловсруулах, гүйцэтгэл болон химийн бодистой харьцах, ашиглах, хадгалахтай холбоотой журмын хэрэгжилт, шаардлагыг мөрдөж буйг хянах, удирдан зохион байгуулах • Лабораторийн үйл ажиллагаа – Лабораторийн үйл ажиллагааг хэвийн үр ашигтай ажиллахад шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх удирдан зохион байгуулах, чанарын хяналт тавих • Металлургийн туршилт судалгаа – үйлдвэрлэлийн процессыг үр ашигтай явуулахад шаардлагатай судалгаа, шинжилгээ хийх, үйл ажиллагааны нөхцөлүүдийг оновчлох мөн хэвийн бус үр дүнгийн шалтгааныг тодорхойлох • Технологийн хяналт – технологийн параметрүүд нь шаардлагын дагуу зөв явагдаж байгаа эсэх, бүх боловсруулалтын хэсэгт мөрдөгдөж байгаа эсэхийг хянах • Байнгын сайжруулалт – металлургийн үр ашиг, бүтээгдэхүүний гарцыг ихэсгэх болон зардлыг багасгах зэрэг сайжруулалт хөгжүүлэлтийг эрэлхийлэх • Асуудал шийдвэрлэх – Параметрүүд, хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой журмууд болон тоног төхөөрөмжийг өөрчилж асуудлыг шийдвэрлэх • Аюулгүй ажиллагааны заавар зааварчилгаагаар хангах, химийн бодистой харьцаж ажилладаг ажилтнуудад ажлын талбарт тогтмол хяналт тавьж анхааруулах• Техникийн болон үйл ажиллагааг хэвийн байлгах үйлчилгээ болон засварын ажил дээр засварын багтай хамтран ажиллах
Худалдан авалтын ERP системийг ашиглаж өдөр тутмын ажлыг гүйцэтгэх ERP системийг ашиглаж агуулахын өдөр тутмын ажлыг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх ERP системийг хэрэглэгч нэгжүүдэд сургалт өгч зөв ажиллах дээр дэмжлэг үзүүлэх Хангамжийн хэлтсийн шинээр гаргах бодлого, журам дээр дэмжлэг үзүүлэх Хангамжийн бүх төрлийн захиалгыг хүлээн авах, худалдах авах, хянах Худалдан авч буй бараа материалын чанарыг шалгах, хянах Худалдан авалтын захиалганд хяналт тавих агуулахын бараа материалын хадгалалтыг стандартын дагуу явуулах Худалдан авалттай холбоотой тайлан гаргах