Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тэсо Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ТЭСОГРУПП

ТЭСО Групп нь 2003 онд байгуулагдсанаас хойш өдгөө хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр салбар бүрдээ манлайлагч 26 салбар компани, 2000 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж, тогтвортой хөгжлийг эрхэмлэн, хамтын үнэ цэнээр дэлхийд түүчээлэх үндэсний баялаг бүтээгч болох эрхэм зорилготой ажиллаж байна.

ТЭСО Группийн үйл ажиллагаа нь ТЭСО Фүүдс, ТЭСО Пропертис, ТЭСО Инвестмэнт,Тэсо Индастриал Парк гэсэн үндсэн 4 чиглэлд хуваагдан Дэлхийд өрсөлдөх Монгол компанийг бий болгох алсын хараанд тэмүүлэн алхам алхамаар урагшилж байна.

ТЭСО Фүүдс компанид харьяалагдах хүнсний 8 салбар компаниуд нь сэргээгдэх түүхий эдээр инноваци шингээн баяжуулсан эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчийн нэн тэргүүний сонголт байж, тогтвортой хөгжилд түүчээлэхээр зорьж байна.

ТЭСО Пропертис компани нь “Хүн төвт” төлөвлөлтийг эрхэмлэн гэр бүл, хувь хүнд тав тухтай амьдралын хэв маягийг бүрдүүлэн, амьдралд үнэ цэнэ нэмэгдүүлэхийг зорилгоо болгон өнөөдрийн байдлаар 7 төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд

  • Хүүхдэд ээлтэй төлөвлөлт бүхий өндөр зэрэглэлийн “Sky Garden Residence” төсөл
  • Гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэгч “Palm Springs resort and villa” хувийн орон сууцны хотхон
  • “New Luxury” концепт бүхий бизнес зэрэглэлийн “ALPHA ZONE” хотхон болон бусад үл хөдлөх, хөрөнгө оруулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

ТЭСО Инвестмэнт компани нь Монгол улсын эдийн засаг, хэрэглэгчийн эрүүл, аюулгүй амьдралын нөхцөлийг сайжруулах тэнцвэртэй бизнесүүдийг хөгжүүлэх, хөрөнгө оруулах, шинэ төслүүдийг санаачлан хэрэгжүүлж 11 салбар компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.

ТЭСО Индастриал парк нь алсын хараа үнэт зүйл дээрээ тулгуурлан аж үйлдвэржилтийн шинэ үеийн давлагаанд нэгдэж, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр импортыг орлох, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц “ЕВРО” стандартын үйлдвэрүүдийг байгуулж байна.

Хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтнуудад зориулсан дараах ОНЦЛОХХӨНГӨЛӨЛТ, ХАНГАМЖУУД байдаг.

  • ЗӨВ ХУРИМТЛАЛ - Та зөв хуримтлалын санд элссэнээр сар бүр гарт олгох цалингаасаа 3%-г өөрийн тань нэр дээр нээж өгсөн нэрийн дансанд хуримтлуулах бөгөөд байгууллагаас мөн адил хэмжээгээр буюу 3%-г дахин нэмж таны хуримтлалын дансанд байршуулна. Жилд 1 удаа нийт хуримтлуулсан дүнд хүүгийн өгөөж банкны жишгээр тооцож таны хуримтлалд хийнэ.
  • ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ - Тэсо группийн ажилтнуудад зориулсан төв оффистой ойрхон Зөв багачууд цэцэрлэгт хүүхдээ үнэ төлбөргүй хамруулах боломжоор хангана.
  • БАЙРНЫ ХӨНГӨЛӨЛТ - Тэсо групп нь барилга, дэд бүтцийн салбарт өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үндсэн ажилтнуудад зориулсан байрны хөнгөлөлтүүдийг үзүүлдэг.

ТЭСО Группийн албан ёсны хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их жанжин Сүхбаатарын нэрэмжит талбай 2, Сэнтрал тауэр 902 тоот

Холбогдох утас: +976 7070 0033

ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ ЧАДВАРЛАГ БАГИЙГ БИД БҮРДҮҮЛНЭ.

  • Алсын хараа

    Дэлхийд өрсөлдөнө.

  • Эрхэм зорилго

    Бид тогтвортой хөгжлийг эрхэмлэн хамтын үнэ цэнээр дэлхийд түүчээлэх үндэсний баялаг бүтээгч байна.

  • Уриа

    Чөлөөтэй сэтгэж, цэгцтэй үйлдэцгээе

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Үнэт зүйлс

    Хэрэглэгчдэд зөвхөн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхийг эрхэм үүргээ гэж үздэг. Аливаад өөриймсөг ханддаг, ёс зүйтэй мэргэшсэн ажилтнууд ТЭСО Группийн үнэт зүйл байна.

  • Байгуулагдсан он

    2003

  • Ажилтны тоо

    2000

Зургийн цомог

Тэсо Групп-н салбар компаниуд

  • Тэсо Групп
  • Милко ХХК
  • Айсмарк ХХК
  • Тэсо Фүүдс ХХК
  • Тэсо Пропертис ХХК
  • Хүннү Конкрет ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, 361- гарам

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.