Харилцагчийн бүх төрлийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх, харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сурталчлах, борлуулалт хийх зэргээр харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн харилцагчийн үйлчилгээг үзүүлэх;
Салбар нэгжийн бизнес, бүртгэл, дотоод үйл ажиллагааг өдөр тутам удирдан зохион байгуулж, харилцагч, зээл, эх үүсвэр, хөрөнгийг байнга нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, үйлчилгээний чанар бүтээмжийг дээшлүүлэх замаар үйл ажиллагааны үр ашиг, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, төлөвлөгөөг биелүүлэн ажиллахад оршино.
Маркетингийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний загвар, дизайны шийдэл гаргах Зах зээл, хэрэглэгчдийн судалгаа явуулах, дүн шинжилгээ хийх Олон нийтэд хүрч буй банкны бүх сурталчилгаа мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх, түгээх; Сошиал сувгаар зорилтод контент бэлтгэх;
Банкны газар, хэлтэс, нэгжүүдтэй хамтран аливаа бизнес төлөвлөгөө, бизнес кэйсийн бичиг баримтыг бодит ажил хэрэг болгон бүтээгдэхүүн, үйлчилгээ, үнэ цэнийг бий болгох ажлыг олон улсын төслийн удирдлагын стандарт, арга аргачлалын дагуу удирдан зохион байгуулж гүйцэтгэх; Төслийг зорилгодоо хүрч амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг боловсруулах, явцад хяналт тавих, төслийн багийн гишүүдийг удирдах, чиглүүлэх, зохион байгуулах, төслийн явцыг холбогдох хороо, газар нэгжид тайлагнах; Технологийн шинэ, дэвшилтэт боломжуудыг банканд нэвтрүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, санал боловсруулах, төсөл хэрэгжилтэд оролцох; Банкны стратеги, зорилго, зорилтууд, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн төсөл, үйл ажиллагааны өрсөлдөх чадвар, нөхцөлийг сайжруулах, хөгжүүлэх, үнэлэх;
Зээл, зээлтэй адилтгах активын саналд зээл болон зээлдэгчийн эрсдэлийг үнэлэх, тооцоолол судалгаа хийх, дата мэдээлэлд анализ, судалгаа хийх, журам заавар боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих, эрсдэлийг бууруулах, хязгаарлах, сэргийлэхэд чиглэсэн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
Зорилтот зах зээлийг тодорхойлох, түүнд нийцсэн бүтээгдэхүүн, маркетингийг хэрэгжүүлэх, харилцагчдын тоо, эх үүсвэрийг нэмэгдүүлэх; Банкны зорилтот харилцагч нартай уулзалт зохион байгуулах, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, найдвартай харилцагчдыг банканд татах; Банкны бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах замаар эргэх холбоог сайжруулах, тогтвортой, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох;
Гүйлгээний НББ-ийн ажлыг банкны НББ-ын бодлого, журамд нийцүүлэн зохион байгуулах, Харилцагчийн төлбөр тооцооны үйлчилгээг хэрэгжүүлэхэд теллерүүдийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангах замаар үйл ажиллагаанд нь хяналт тавих, Касс үнэ бүхий зүйлийн хадгалалт хамгаалалт бүх төрлийн бэлэн болон бэлэн бус гүйлгээнд давхар хяналт тавьж эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Харилцагчид банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, төлөвлөгөөг биелүүлэх,
Банкны зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэр, барьцаа хөрөнгийн хадгалалт хариуцах, хяналт тавих; Зохицуулагч байгууллагууд болон бусад газар, нэгжүүдэд зээлийн үйл ажиллагаатай холбоотой тогтмол давтамжтай тайлангуудыг бэлтгэж, хүргүүлэх Зээлийн хороодын үйл ажиллагаа зохион байгуулах, хяналт тавих; Банкны зээл, зээлтэй холбоотой тайлан, мэдээг бэлтгэх, Тайлан мэдээг хөгжүүлэх,автоматжуулах,
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ /зээл, худалдааны санхүүжилтын бүтээгдэхүүн/-ний талаар харилцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх; Шинэ харилцагч татах, хамтран ажиллах, тогтвортой харилцаа үүсгэх; Төлөвлөгөөг биелүүлэх, чанар бүтээмжийг нэмэгдүүлэх; Зээлийн чанартай багц бүрдүүлэх, зээл судлах, олгох, зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд барьж ажиллах; Бусад ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргүүд.
Салбар, нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаагаар хангахад хяналт тавих, удирдан зохион байгуулах; Салбарт хэрэгжих бодлого, журмыг боловсруулах, хэрэгжүүлэхэд гарах процесст дэмжлэг үзүүлэх, аливаа эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх байдлаар салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; Харилцагчийн үйлчилгээний стандарт, түүний хэрэгжилт, дотоод хяналтын зөв тогтолцоо бүрдүүлэн салбарын ажилтнуудын сэтгэл ханамж, ажлын бүтээмж болон борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн гүйцэтгэлд хяналт тавих; Салбарын болон газар, хэлтсийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэхтэй холбоотой нэгдсэн бодлого болон сургалтыг хэрэгжүүлэх, зохион байгуулах;
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар харилцагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх; Шинэ харилцагч татах, хамтран ажиллах, зөвшилцөх, тогтвортой харилцаа үүсгэх; Төлөвлөгөөг биелүүлэх, чанар бүтээмжийг нэмэгдүүлэх; Зээлийн чанартай багц бүрдүүлэх, материал судлах, олгох, зээлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд барьж ажиллах; Бусад ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүргүүд.