Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Есөн Шижир Инвест ББСБ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН

Бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх хэрэглээ, мэдээллийг хэрэглэгчдэд утсаар болон биечлэн уулзаж сурталчлах Харилцагчийн үйлчилгээний стандартыг мөрдүүлэх, байгууллагын дүрэм журмыг хэрэгжүүлэх, Харилцагчийн үйлчилгээний чиглэлээр салбарын ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Харилцагчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх арга хэмжээ төлөвлөж хэрэгжүүлэх, Хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулах, талархал, гомдол, санал хүсэлтэд хариу өгөх, Дуудлагын төв болон онлайн сувгаар орж ирж буй хэрэглэгчийн санал хүсэлт, гомдол, асуудлыг хүлээн авч, шийдвэрлэж өгөх, Салбарын шинэ ажилтнуудыг сургах, зааварчилгаа өгөх ажлын үнэлгээ хийх, Тайлан, судалгаа, анализ гаргаж удирдлагад танилцуулах,

НЯГТЛАН БОДОГЧ /ҮНДСЭН ХӨРӨНГӨ/

Нягтлан бодох бүртгэлийн бодлого, хууль зохицуулалтын шаардлагад нийцүүлэн санхүүгийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах; Холбогдох тайлан, балансыг цаг хугацаанд нь гаргах; Үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөх, хөдөлгөөн, тооллого болон ашиглалт, үр ашгийг тооцоолох;

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Санхүүжилт авах болон хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд оролцох Төлөвлөгөөний дагуу зээлийн санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой хариуцсан ажлуудыг гүйцэтгэх, тайлагнах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээ болон түүний хүрээнд шаардагдах мэдээллүүдийн хөтлөлт хийх Хөрөнгө оруулсан, хөрөнгө оруулах компаниуд болон төслүүдтэй холбоотой үнэлгээ гаргах, тайлан мэдээлэл бэлтгэх Мөнгөн хөрөнгийн өгөөжийн сайжруулах чиглэлээр шаардлагатай ажлуудыг гүйцэтгэх Хөрөнгө оруулалтын газрын оролцож буй үйл ажиллагаатай холбоотой татвар, эрх зүйн орчноос шалтгаалсан компанид үүсэх нөлөөллийг харах, компанид ур ашигтай байх талаар санал гаргах Удирдлагаас өгсөн цаг үеийн үүрэг даалгаврыг биелүүлэх

ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ

Зээлийн эрсдэлийг тодорхойлж, урьдчилан илрүүлэх, тооцох, үнэлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлох, эрсдэлийн дүгнэлт гаргах,  эрсдэлийг үнэлэх эрсдэлд орсон активт дүн шинжилгээ хийх, Эрсдэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж эрсдэлийг бууруулах талаар удирдлагын гаргах шийдвэрт дэмжлэг үзүүлэх.

САЛБАРЫН УДИРДЛАГЫН МЕНЕЖЕР

- Салбарыг удирдлагаар хангах, хяналт тавих - Зээлийн явцын хяналтыг хийж, зээлийн төлөлтөнд хяналт тавих - Нэгдсэн тайлан мэдээ гаргах, санхүүгийн шинжилгээ хийх - Ажилтнуудыг ур чадварт сургах - Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕР

Байгууллагын сүлжээ, серверийн тохиргоо, хэвийн үйл ажиллагааг хангах Компьютерийн техник хангамж, программ хангамж, дотоод сүлжээний хэвийн үйл ажиллагаа, бүрэн бүтэн найдвартай байдлыг ханган ажиллахад дэмжлэг үзүүлэх Ажилтнуудад программ, техник хангамжийн зааварчилгаа, зөвлөгөө өгөх

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

Компанийн үйл ажиллагаа, хэтийн төлөвтэй уялдуулан хүний нөөцийн менежментийг хэрэгжүүлэх, Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын чиг үүргийг хариуцан ажиллах, Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалттай холбоотой тайлан мэдээг гаргах, Хүний нөөцийн бүрдүүлэлтийн сувгийг тэлэх, Сургалт хөгжлийн бодлого төлөвлөгөөний дагуу сургалт хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтийг хангаж ажиллахад дэмжлэг үзүүлэх,  Байгууллагын хөдөлмөрийн харилцаанд дэмжлэг үзүүлэн ажиллах,  Захиргааны өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

ТУСГАЙ АКТИВЫН МЭРГЭЖИЛТЭН

Чанаргүй ба хугацаа хэтэрсэн зээл төлүүлэх  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх Эрэн сурвалжлах ажиллагаа хийх Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэх

ТЕЛЛЕР

Компанийн нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомж, стандартын дагуу бүртгэх; Санхүүгийн гүйлгээтэй холбоотой өдөр тутмын бүртгэл тооцоо хийх; Ажлын байрны тодорхойлолтын дагуух бусад ажил үүрэг;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төв оффис, /СБД 2-р хороо Сөүлийн гудамж 10/1 байр 1301 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.