Ахлах нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, өмч хөрөнгөд санхүү бүртгэлээр хяналт тавих ажлыг хариуцах;
- Анхан шатны хүчин төгөлдөр баримтуудыг үндэслэн холбогдох хууль тогтоомж дүрэм журмын хүрээнд нягтлан бодох бүртгэл болон тайлан, балансыг гарган харьяалагдах татварын хэлтэс болон удирдлагад холбогдох хууль, журамд заасан хугацаанд нь гаргаж өгөх;
- Компанийн харилцагч татвар, нийгмийн даатгалын байгууллага, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч байгууллагууд болон бусад холбогдох байгууллага, хувь хүмүүстэй тооцоо нийлэх, үүссэн өр, авлагыг барагдуулах талаар анхны арга хэмжээг авахад хяналт тавих;
- Компанийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, балансыг (шаардлагатай мэдээ, баримтын хамт) шууд удирдлагад гаргаж өгч, хянуулж, шалгуулах;
- Удирдлагын шийдвэр гаргах түвшинд нягтлан бодох бүртгэлийн зүгээс зөвлөгөө, санал өгөх;
- Ажилтнуудын цалин хөлс, шагнал урамшуулал, суутгалыг зохих журмын дагуу олгоход хяналт тавих;
- Бусад ажлын байрны тодохрхойлолтод заагдсан бусад чиг үүргүүд.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү нягтлан бодох бүртгэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Ахлах нягтлан бодогчоор 3 болон түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай.
- Удирдан зохион байгуулах багаар ажиллах чадвартай
- Анализ хийх, нэгтгэн дүгнэх чадвартай
- Бүтээлч үнэнч шударга, хурдтай байх.
- Авто зам, уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Таныг залуу эрч хүчтэй, найрсаг хамт олон хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.