Цагаан идээ боловсруулах хэсгийн ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Уламжлалт цагаан идээ болон цөцгийн тос үйлдвэрлэлд ашиглах түүхий эд материалыг шалгаж хүлээж авах, боловсруулах, савлах, няравт хүлээлгэн өгөх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүнс үйлдвэрлэлийн техник, технологич, механик инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
- Багаар ажиллах чадвартай
- Хариуцлагатай
- Хувийн зохион байгуулалтай
- Ээлжээр ажиллах боломжтой
Нэмэлт мэдээлэл
- Ээлжээр ажиллана: 12/12
- Ээлжийн хуваарийн дагуу амрана.
- Урамшуулал: Ажилласан жилээс хамааран компанийн хувьцаа, мөнгөн урамшуулал олгоно.
- Мөн 1 жилээс дээш ажилласан тохиолдолд 400,000₮ хүртэл эрүүл мэндийн даатгалд хамруулдаг. Даатгалд хамрагдсанаар нийт 20,000,000₮ хүртэл эрүүл мэндийн даатгалийн үйлчилгээ авах боломж нээгддэг. Урамшуулал цалин үндсэн цалингийн 0-20% хүртэлх хувиар сар бүр олгоно. Илүү цаг, шөнийн нэмэгдэл бодогдоно.
- Цалин сар бүрийн 10,25нд олгоно.
- Хангамж: Ажлын ээлжийн хувцас хэрэглэлээр хангана. Өдөр, оройн хоолтой. Спорт заал болон бусад хөнгөлөлт хангамжууд.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.