Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Kitchen All

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Худалдааны зөвлөх /салбар компани/

1,200,000 - 1,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Профинито Монголиа ХХК нь тавилга болон барилгын материал импортлогч дистрибьютер компани. Бид хэрэглэгч, болон харилцагчдад өндөр чанартай, дэлхийн тэргүүлэгч брэндүүдийг нийлүүлдэг билээ. Дэлхийн алдарт Италийн Инфинити брэндийн порцеллан чулууны Мишээл экспод байрлах үзүүлэнгийн өрөөнд Худалдааны зөвлөхөөр ажиллаж хэрэглэгчдэд мэдлэг, мэдээлэл хүргэх ажлын байранд таныг урьж байна.

 

Худалдааны зөвлөх та компаний хувьд үнэ цэнэтэй үүргийг гүйцэтгэнэ. Таны үндсэн ажлын үүрэг нь хэрэглэгчтэй харилцах, мэдлэгжүүлэх, порцеллан чулууны үзэсгэлэн, үнэ цэнийг хэрэглэгчдэд мэдрүүлж худалдан авалт хийлгэх байна. Таны тухайн чулууны талаарх мэдлэг, эерэг хандлага хэрэглэгчдийг татах гол нөхцөл болно.

Ажлын үндсэн үүрэг:

  1. Бүтээгдэхүүн танилцуулах:
    • Хэрэглэгчдийг үзүүлэнгийн өрөөндөө мэндэлж угтах, чиглүүлэх.
    • Порцеллан чулууны давуу тал, чанаруудыг танилцуулах, харуулах.
    • Бүтээгдэхүүний хэмжээ, гадаргуу зэрэг мэдээллүүдийг бүрэн танилцуулах.
  2. Бүтээгдэхүүний мэдлэг:
    • Бүтээгдэхүүний талаар сүүлийн үеийн мэдээллүүдийг тогтмол авдаг байх, техник үзүүлэлтүүд, өнгө, хээ, арчлах зааварчилгаа гэх мэт.
    • Хэрэглэгчдийн асуух асуултанд тодорхой үнэн зөв хариулт өгөх.
  3. Хэрэглэгчтэй харилцах:
    • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодруулж, санал болгох зөвлөх.
    • Хэрэглэгчийн шаардлагад нийцүүлж, харилцан яриа өрнүүлэх.
  4. Дээж хариуцах:
    • Хэрэглэгчдэд бүтээгдэхүүний дээжийг тогтмол танилцуулж харуулах.
    • Бүтээгдэхүүний дээжний шошго, нэрний бүрэн бүтэн байдлыг хянах.
  5. Зөвлөх:
    • Борлуулалтын багтай уяалдаа холбоотой ажиллаж худалдан авалт хийх магадлалтай хэрэглэгчтэй хамтарч уулзалт хийх.
    • Хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг тогтмол хуваалцаж, сайжруулалт дээр ажиллах.
  6. Үзүүлэнгийн өрөөг хариуцах:
    • Үзүүлэнгийн өрөөг тогтмол цэвэр, цэгцтэй байлгах.
    • Бүтээгдэхүүнүүдийн үзэмж, харагдах байдал дээр тогтмол анхаарах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Харилцааны ур чадвар сайтай
  • Интерьер дизайн, дизайн талын сонирхолтой.
  • Чулуун дээр зөвлөх хийж байсан бол давуу талтай.
  • Хэрэглэгчид чин сэтгэлээсээ туслах, зөвлөх эрмэлзэлтэй.
  • Нөхөрсөг, эелдэг.
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай.
  • Өмнө нь худалдааны зөвлөх хийж байсан бол давуу талтай.

Нэмэлт мэдээлэл

Үндсэн цалин + Урамшуулал цалин + Утасны хөнгөлөлт + Унааны хөнгөлөлт + Хоол

 

Шинэхэн байгуулагдсан, шинэ хамт олонд нэг зорилготойгоор хамтран ажиллахыг урьж байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас80504966, 88038548

Зар нийтэлсэн огноо

2025-04-11 16:25

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Гадаад худалдаа хангамжийн менежерХүнс Экспресс ХХК
2025-04-11
Хангамжийн менежер /Хятад хэлтэй/Спэйр Партс Кит Монголиа ХХК
2025-03-24
"Худалдааны төлөөлөгч"Тэнгэр ХХК
2025-03-24
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХМөнгөн Талст
2025-03-17
Сүлжээ дэлгүүр хариуцсан худалдааны төлөөлөгчТүмэн сүндэр ХХК
2025-03-14
Түгээлтийн жолоочАгмарко ХХК
2025-03-31
ЦАГИЙН КАСС-СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР /УДИРДЛАГЫН АКАДЕМИ/Хурд Групп
2025-04-08
Түгээлтийн ажилтанАлтан Жолоо Импекс ХХК
2025-04-02
Борлуулалт суурилуулалтын ажилтан /эрэгтэй/Акватик ХХК
2025-03-19
Кассын ажилтан Аман хуур салбарБи Ти Ай
2025-04-04
Борлуулалтын ажилтан (Салбар)ЛиквиМоли Монгол
2025-03-17
Агуулахын бараа бэлтгэгч - Эрэгтэй /АФ Групп/Ази Фарма ХХК
2025-04-01
Маркетингийн ахлах менежерБрикланд ХХК
2025-04-09
Тендерийн мэргэжилтэнЦбон ХХК
2025-03-17
СУПЕРВАЙЗЕРНано Интернэйшнл ХХК
2025-04-01
Салбарын менежер /Мишээл салбар дэлгүүрт/Бест буйдан ХХК
2025-04-02
АГУУЛАХЫН БЭЛТГЭГЧ -GGIМонос Групп
2025-04-10
Борлуулагч, түгээгчБаттрейд Си ХХК
2025-03-17
Салбарын борлуулалт хариуцсан ахлах менежерТаван Богд Финанс ХХК
2025-04-10
Худалдааны төлөөлөгчСолар Кеймп
2025-04-09

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.