Уламжлалт болон цахим зээлийн бүтээгдэхүүн борлуулах, лавлах утсанд хариулах, чатанд хариулах, зээлийн хүсэлт хүлээн авах, олгосон зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэнэ. Хамтран ажиллах баг цомхон бөгөөд залуу хамт олон тул компанийн бүхий л үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулж шинэ санаа санаачлага гарган ажиллах боломж нээлттэй.
- Удаан хугацаанд тогтовортой ажиллах хүсэлтэй
- Ёс зүйтэй, үнэнч шударга
- Идэвхи санаачлагатай, өсч дэвших, сурч хөгжих чин хүсэлт тэмүүлэлтэй
- Өөртөө итгэлтэй, багаар ажиллах чадвартай
- Судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах
- Логик сэтгэлгээ сэтгэн бодох чадвартай
- Kомьпютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- Тууштай
- Үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
- Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчид хүргэх харилцааны ур чадвартай
- Хүмүүстэй харилцах ажилд дуртай
- Финтек зээлийн талаар мэдлэгтэй энэ талаар ажлын туршлагтай
Эхний сонгон шалгаруулалтыг zangia.mn -н анкетийн түвшинд хийнэ.
Эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд бидний зүгээс тантай эргэж холбогдох бөгөөд таныг дараагийн шатны ярилцлагад урих болно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.