Дотоод аудитор
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын тогтолцооны үр дүнтэй, үр ашигтай байдал, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг үнэлэх санхүүгийн, нийцлийн, гүйцэтгэлийн болон дагах аудитыг гүйцэтгэх;
- Оновчтой, хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж өгөх, биелэлтийг хангах;
- Аудитыг үр дүнтэй гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэл түүнээс дээш зэрэгтэй.
- Аудитороор 3 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай.
- Дотоод аудитын олон улсын стандарт, байгууллагын засаглал, залилан, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын талаарх мэдлэгтэй.
- Логик сэтгэлгээ, асуудлын учир шалтгааныг олж, шийдвэрлэдэг.
- Шударга, мэргэжлийн ёс зүйтэй, бүтээлч, шинийг санаачлах, харилцааны өндөр ур чадвартай.
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн систем, програм хангамж, MS office-ийн мэдлэгтэй.
- Англи болон гадаад хэлний дунд түвшний мэдлэгтэй.
- Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн зөвлөх, Олон Улсын CIA, ACCA, CRMA, CFA, PMP зэргүүдийн аль нэгтэй бол давуу тал болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.