1. Эмнэлгийн болон лаборатори, сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг гадаад зах зээлээс харьцуулан судлах
2. Үнийн санал бэлтгэх, захиалга болсон тохиолдолд захиалгыг хийх
3. Тендерийн баримт бичиг тавигдсан шаардлагын дагуу боловсруулах
3. Тендерт шалгарсан гэрээг хэрэгжүүлэх (гадаад харилцагчтай гэрээ байгуулах, захиалга өгөх, тээвэрлэлтийг шийдэх, барааг хүлээн авч үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөх, суурилуулалт, сургалт зэргийг зохион байгуулах зэргээр төслийн гүйцэтгэлийг бүхэлд нь хянаж, зохион байгуулж, хэрэгжүүлэх
1. Эрүүл мэнд, биотехнологи, нанотехнологи, биоинженер аль нэгээр мэргэжил эзэмшсэн
2. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
3. Интернэт орчинд чөлөөтэй ажилладаг
4. Хэд хэдэн ажил дээр зэрэг ажиллах чадвартай
5. Нямбай, хурдан суралцдаг, хурдан гүйцэтгэлтэй, ачаалал даах чадвартай
6. Тууштай, бэрхшээлийг давах чадвартай
7. Шинэ зүйлд суралцах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэлтэй байх
7. 2 жил+ ажиллах боломжтой
Энэхүү ажлын байр нь оффист сууж ажиллах ажлын байр бөгөөд дээрх мэргэжлүүдийн суурь мэдлэг хэрэглэгдэнэ. Тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний харьцуулсан судалгаа хийх чадвартай болох, үйлдвэрлэгч, нийлүүлэгч нартай өдөр тудамдаа харилцан хэлний мэдлэгээ сайжруулах, тендерт оролцож тендерийн худалдан авалт, гэрээний гүйцэтгэлийг хэрэгжүүлэх чадварыг эзэмших бөгөөд бид таныг сургаж, хөгжүүлээд явах болно.
Үндсэн цалин+Гүйцэтгэлийн урамшуулал+Борлуулалтын урамшуулал
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.