Туслах тоног, төхөөрөмж хариуцсан ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Өдөр тутмын техникийн үзлэг, засварын ажил, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах
- Уул уурхайн талбай дээрх өргөх зөөх төхөөрөмж, насос, компрессор зэрэг туслах тоног төхөөрөмжүүдийг хариуцаж, тэдгээрийн найдвартай ажиллагааг баталгаажуулах.
- Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хуваарь гаргах, сэлбэг хэрэгслийн захиалга өгөх, тэдгээрийн ашиглалтын талаарх тайлан мэдээг бүртгэж баримтжуулах, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах ажлыг зохион байгуулна.
-
Туслах тоног төхөөрөмжийн өдөр тутмын үзлэг, шалгалт хийх
-
Тоног төхөөрөмжийн ашиглалт, засварын мэдээллийг бүртгэх
-
Гэмтэл, доголдлыг шуурхай илрүүлж, засвар хийх
-
Сэлбэг хэрэгслийн хэрэгцээг тодорхойлж, захиалга өгөх
-
Тоног төхөөрөмжийн техникийн баримт бичгийг судлах, мэддэг байх
-
Техникийн баг хамт олонтой хамтран ажиллах
-
Аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд мөрдөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Механикийн засварчин эсвэл авто цахилгаанчны мэргэжлийн үнэмлэхтэй
- Генератор, компрессор, халаагч гэрэлт цамхаг зэрэг тоног төхөөрөмжид засвөр хийж байсан ажлын туршлагатай байх
- Хувийн зохион байгуулалт сайтай байх
- Ажлын ачаалал даах чадвартай байх
- Хэрэглээний программуудыг тодорхой хэмжээнд ашигладаг байх
- Шингэний болон цахилгаан схем унших, схемийнн дагуу оношилгоо, засвар хийх чадвартай байх
- Ажлын тайланг ойлгомжтой, цэгцтэй бичдэг тайлагнадаг байх
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.