УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН /БААТАРВАН СУВИЛАЛ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлчлүүлэгчдийг эелдэг, найрсгаар угтаж, шаардлагатай мэдээлэл, чиглүүлгийг өгөх.
- Байгууллагын үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх.
- Үйлчлүүлэгчдийг холбогдох албан тушаалтан, хэлтэст холбож өгөх.
- Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд анхаарах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Харилцааны өндөр соёлтой, эелдэг зан төлөвтэй.
- Үйлчлүүлэгчидтэй найрсаг, хүндэтгэлтэй харилцах чадвартай.
- Цаг баримталдаг, хувийн зохион байгуулалт сайтай.
- Багаар ажиллах болон бие даан шийдвэр гаргах чадвартай.
- Компьютерийн анхан шатны мэдлэгтэй (MS Office, имэйл ашиглах чадвартай).
- Асуудал шийдвэрлэх, стрессийн үед ажиллах чадвартай.
- Угтах үйлчилгээ, харилцагчийн үйлчилгээнд ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай.
Нэмэлт мэдээлэл
- 30/5 ээлжээр ажиллана.
- 24 гараад 48 амрана.
- Ур чадвараас хамаарч цалин, ажлын байр өсөх боломжтой
- Тогтвор суурьшилтай удаан хугацаанд ажилласан тохиолдолд байгууллагын дотоод журмын дагуу урамшуулал цалингууд үндсэн цалингаас гадна нэмэгдэж олгогддог болно.
- Нийгмийн хангамж, сургалт хөгжлийн цогц бодлого
Бусад
БайршилБулган аймаг
СалбарАялал жуулчлал, зочид буудал
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.