НЯРАВ /Евро Базальт ХХК/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
-
Бараа материалын бүртгэл: Байгууллагын эд хөрөнгө, бараа материалыг бүртгэх, коджуулах, карт үүсгэх, бүрэн бүтэн байдлыг хянах
-
Тооллого хийх: Бараа материалын тооллого хийж, үлдэгдэл болон гүйлгээг хөтлөн нягтлан бодогчтой тулгаж байх
-
Хадгалалт, хамгаалалт: Өмч хөрөнгө, бараа материалын хадгалалт, хамгаалалтыг хариуцаж, зөв зохистой зарцуулах
-
Баримт бичиг боловсруулах: Бараа материалын орлого, зарлагын баримтыг үндэслэн бүртгэл хөтлөх, тайлан гаргах
-
Тайлан гаргах: Бараа материал болон үндсэн хөрөнгийн тайланг сар бүрийн 01-ний дотор байгууллагын нягтлан бодогчид гаргаж өгөх
Ажлын байранд тавигдах шаардлага
-
Боловсрол: Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв эсвэл коллежид няравын мэргэжлээр суралцаж, мэргэжлийн үнэмлэхтэй байх шаардлагатай
-
Туршлага: Бараа материалын бүртгэл, хадгалалт, хамгаалалт, тооллого хийх чиглэлээр ажлын туршлагатай байх нь давуу тал болно
-
Мэдлэг, ур чадвар:
- Нягтлан бодох бүртгэлийн талаар мэдлэгтэй байх.
- Бараа материалын бүртгэл, тооллого хийх чадвартай байх.
- Компьютерийн програм хангамж, ялангуяа Excel, ERP системийн талаар мэдлэгтэй байх
-
Хувийн чанар:
- Нягт нямбай, хариуцлагатай байх.
- Харилцааны ур чадвар сайтай байх.
- Асуудал шийдвэрлэх чадвартай байх.
Нэмэлт мэдээлэл
Тэсо Группийг сонгох шалтгаан:
- Ажлын үр дүнг үнэлж чаддаг,ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн,албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ” -ийн системтэй.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг.
- Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын дэргэдэх “ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ” хүүхдийн цэцэрлэгийг 2019 оноос байгуулаад явж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.