ХАБЭА Менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих
- Удирдах болон нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн сургалт, арга зүйгээр хангах
- Удирдах болон нийт ажилтны аюулгүй, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх
- ХАБЭА-н тухай хууль тогтоомжийн хүрээнд байгууллагад дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааварын хэрэгжилтийг хангуулах, хянах
- ЭМААБО албыг хэрэгцээт Оюу толгойн болон бусад эрх зүйн баримт бичгээр хангах
- ЭМААБО-ны болон бусад салбар нэгжээс ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл гомдол, мэдээ, тайланг хүлээн авч нэгтэн боловсруулж, шийдвэрийг холбогдох, албадад танилцуулж, зохих журмаар бүртгэн баталгаажуулах.
- Ажлын байрны хяналтаар илэрсэн ХАБЭА-н дүрэм, журам, зааврыг удаа дараа буюу ноцтойгоор зөрчсөн тохиолдолд “Хөдөлмөрийн дотоод журам” –д заасныг үндэслэн сахилгын арга хэмжээ авхуулах талаар төслийн удирдлагад санал гаргах
- Сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлон нийт ажилтын сургалтад хяналт тавих, зохицуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Менежмент болон Инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 5 дээш жил ажиллаж байсан туршлагатай
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
- Удирдан зохион байгуулах чадвартай
- ХАБЭА-н эрсдлийн үнэлгээг оновчтой хийх чадвартай
- Ажлын аюулын дүн шинжилгээ хийх чадвартай
- Тоног төхөөрөмж, цахилгаан, өндрийн, даралтат сав, хязгаарлагдмал орчинд ажиллах АА-ны мэдлэгтэй
- Сургалтыг зөв оновчтой аргаар заах арга барилтай
- ХАБЭА-н бичиг баримтыг стандартын дагуу боловсруулах чадвартай
- ХАБЭА-н хуулийн мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
-
- Уян хатан цагийн систем, ажлын 7 цаг (08:00-10:00-16:00-18:00)
- Хүнд болон байгальд ээлтэй ногоон оффис, ажиллахад таатай орчин
- Залуу, найрсаг хамт олон, эерэг уур амьсгал
- Удирдлагын шатлалаас хамаарсан хангамжийн бодлого
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
- Эрүүл хоол, кофе шопоор хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрх
- Төрсөн өдрийн болон жилдээ 2 удаагийн цалинтай чөлөө гэх мэт
Нэмэлт мэдээлэл
- Яармагт гэртэй бол давуу тал болно
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.