Байгаль орчны мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгаль орчны хууль тогтоомж болон холбогдох стандартуудын хэрэгжилтийг хангуулах,
- Хайгуул, олборлолтын явцад байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг тодорхойлох, түүнийг бууруулах, хяналт тавих, сайжруулах
- Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, сайжруулах, холбогдох мэргэжлийн байгууллагаар батлуулах, дүгнэлт тодорхойлолт гаргуулах ажлыг зохион байгуулах
- Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төлөвлөгөө батлуулж, хэрэгжүүлэх
- Агаар, усны чанар, хөрс, ургамлын зүйлийн бүрдлийн хяналт шинжилгээг стандартын дагуу тодорхойлох, мэргэжлийн итгэмжлэгдсэн лабораторит шинжлүүлэх, үр дүнг нэгтгэж дүгнэлт өгөх, шаардлагатай арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх
- Химийн хорт болон аюултай бодис, энгийн болон аюултай хог хаягдлын менежментийн талаарх хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах
- Байгаль орчны чиглэлээр төрийн болон бусад холбогдох байгууллагууд, иргэдтэй харилцах, тэдгээрийг шаардлагатай мэдээ мэдээллээр хангах,
- Удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу ажиллах, мэдээллээр хангах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүрээлэн буй орчин/экологич, үйлдвэрийн экологич инженер/ хяналт үнэлгээ чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Уул уурхайн салбарт мэргэжлээрээ 5-7 жил байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, олон нийттэй харилцах харилцааг зохицуулж байсан туршлагатай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй,
- Судалгаа хийх, судалгааны баримт бичиг тоон мэдээллүүд дээр дүн шинжилгээ хийх чадвартай,
- Эерэг хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвар өндөр байх,
- БОННҮ-г Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-ийн Гүйцэтгэлийн стандартууд, EBRD гэх мэт олон улсын байгууллагуудын шаардлагад нийцүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай
Бусад
БайршилДундговь аймаг
СалбарХАА, Байгаль экологи
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.