Эмч, төлөөлөгч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Эмчилгээ, үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар судалгаа хийх, тайлбар зааварчилгаа бэлдэх, таниулах
- Эмчилгээ, үйлчилгээ, бүтээгдэхүүний танилцуулга, мэдээлэл, бичвэр бэлтгэн цахим болон бусад сувгаар дамжуулан борлуулалтын эргэлтийг нэмэгдүүлэх
- Хэрэглэгч, үйлчлүүлэгч, хамтран ажиллах хувь хүн болон байгууллагуудад мэдээлэл өгөх, танилцуулга хийх
- Контент бүтээхэд оролцох: видео зураг авалт хийж мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэргэжлийн үг хэллэгтэй мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтойгоор бэлтгэх
- Борлуулалт, уулзалтын тайлан бэлтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Анагаахын боловсрол олгох их, дээд сургууль төгссөн
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг баримталдаг
- Англи хэлний мэдлэгтэй, үргэлж уншиж судалж, шинийг эрэлхийлдэг
- Нийгэмд эрүүл мэндийн боловсрол олгох, үнэн зөв мэдээлэл түгээх хүсэл эрмэлзэлтэй
- Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэргэжлийн мэдээллийг хялбар, ойлгомжтой байдлаар тайлбарлах
- Өөртөө итгэлтэй, хариуцлагатай
Нэмэлт мэдээлэл
- Энэхүү алба нь эмчилгээний бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд цахимаар зөв ойлгуулж, итгэл төрүүлэх чухал гүүр болох учраас эрүүл мэнд, гоо сайхны салбарт өөрийгөө хөгжүүлж, нөлөө бүхий цахим орчны төлөөлөгч болох боломжтой.
- Хагас цагаар ажиллах боломжтой.
- Шинэлэг залуу хамт олонтой хамтран ажиллахыг урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЭмнэлэг, Эм хангамж
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.