Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

МЕРА

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЕНЕЖЕР

4,500,000-5,000,000 ₮ | Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 

Ажлын байрны зорилго

Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлж санал болгох, борлуулах, сайжруулахтай холбоотойгоор хэрэглэгчид болон компанийн удирдлага, ажилтнуудтай өдөр тутамд хамтран ажиллаж, зах зээлийн боломжийг байнга судалж, мэдэрч, дүн шинжилгээ хийж, компанийн бизнес хөгжил, маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад уг ажлын байрны зорилго оршино.

Гүйцэтгэх гол чиг үүрэг

 

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

  • Зах зээлийн судалгаа, шинжилгээг хийж, борлуулалтын гүйцэтгэлийн тайланд дүн шинжилгээ хийх, зах зээлийн боломж бололцоог тодорхойлох
  • Компанийн бизнес төлөвлөлтөд оролцож, бизнесийн өсөлтийн стратегийг тодорхойлж, хэрэгжүүлэх
  • Компанийг зөв, хариуцлагатай арга барилаар төлөөлж, компанийн удирдлага, ажилтнуудтай байнга зөвлөж, уялдаа холбоог хангаж, хэрэглэгч, харилцагч нарын өмнө нэгдсэн байр суурь илэрхийлж, харилцан хамтран ажиллах
  • Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачилга гаргаж, багаар ажиллах замаар багийн ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлагчиглэлээр мэргэжил эзэмшсэн
  • Уул уурхайн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Тендерийн бичиг баримт боловсруулж байсан туршлагатай
  • Судалгаа, дүн шинжилгээ хийх, тайлан, албан бичиг боловсруулалтад хяналт тавьж, санал, зөвлөмж өгөх ур чадвартай байх
  • Бизнес төлөвлөгөөний мэдээлэл боловсруулах ур чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй
  • Зөв, эерэг хандлагатай, үнэнч, шударга зан чанартай байх
  • Аливаад өөриймсөг, сэтгэлтэй, хариуцлагатай, хүндэтгэлтэй ханддаг зан чанартай байх
  • Өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэх, манлайлах эрмэлзэлтэй байх
  • Аливаа асуудал, бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх боломжийг эрэлхийлдэг, шийдлийг санал болгодог ажлын арга барил, хандлагыг эзэмшсэн байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай байх
  • Харилцааны мэдрэмж, ур чадвар сайн эзэмшсэн байх, багаар ажиллах чадвартай, мэргэжлийн ёс зүй, арга барилд суралцсан байх
  • Оффисын хэрэглээний программууд болон одоо ERP систем дээр ажиллах чадвартай

Нэмэлт мэдээлэл

Очир Ундраа Группын салбар компани болох МЕРА Сервис ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд өрөмдлөг, тэсэлгээний иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг үндэсний хөрөнгө оруулалттай хувийн байгууллага юм. Бид аюулгүй, найдвартай, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчиддаа хүргэж, олон улсын жишиг, стандартын түвшинд үйл ажиллагаагаа явуулж, салбартаа дэвшилтэт техник, технологи, ноу-хауг тэргүүлэн нэвтрүүлж, ижненерчлэлийн шилдэг шийдлүүдийг санал болгож, харилцагчдад хүргэх үнэ цэнийг тасралтгүй нэмэгдүүлэх замаар улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулахыг эрхэмлэн зорьж ажилладаг.

Таныг уул уурхайн салбарт мэргэжлээрээ өсөн дэвжих боломж, гүйцэтгэлээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, эрүүл мэндийн цогц даатгал, найрсаг хамт олон, ажлын таатай орчин хүлээж байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас75556677, 99014491

Зар нийтэлсэн огноо

2025-11-24 16:12

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Маркетингийн мэргэжилтэнПремиум Нэксус ХК
2025-11-05
Маркетингийн албаны даргаСирм ХХК
2025-11-14
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажилтан /Эмэгтэй/www.market.mn
2025-11-18
Хүний нөөцийн менежерБизнес Модель ХХК
2025-11-25
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРМонголын эдийн засгийн сэтгүүл
2025-11-13
Борлуулалт, маркетинг хариуцсан менежерСанкомичид ХХК
2025-11-17
Сошиал, дижитал маркетингийн менежерГоёл клиник
2025-10-30
Маркетингийн менежерХурд Групп
2025-11-11
Маркетингийн менежерЦалин Цагаан 999
2025-11-18
Маркетингийн менежерПрожект Девелопмент Тотал Солюшн
2025-11-24
Трейд маркетер"АПУ" Хувьцаат компани
2025-11-14
Бүтээгдэхүүний Маркетингийн мэргэжилтэнНэкст Групп XXK
2025-11-19
Маркетингийн менежерҮРЖИХ ТЭНГИС
2025-11-13
Сошиал медиа/контент хариуцсан маркетингийн менежеBimex holding
2025-10-28
Сошиал, дижитал маркетингийн менежерБи Ар Би ХХК
2025-11-09
Видео дизайнерПазлхаус ХХК
2025-11-17
Контент менежерBella Viso
2025-11-10
Маркетингийн менежерМонкон Групп ХХК
2025-10-28
График дизайнерМИЧИД СОР ПРОПЕРТИС ХХК
2025-11-24
Брэнд менежер ажилд авна.Жем Интернэшнл ХХК
2025-11-25

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.