АВТО АЧИГЧИЙН ОПЕРАТОР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Төслийн талбай дахь утгуурт ачигчийг горимын дагуу ажиллуулж, ахлах ажилтны зааврын дагуу ачих, зөөх, хэлбэржүүлэх ажлыг гүйцэтгэх
Утгуурт ачигчийг бүрэн хүчин чадлаар, тооцоот бүтээмжийн дагуу технологийн горимыг баримтлан мэргэшсэн түвшинд ажиллуулж, ажлыг чанартай хийж гүйцэтгэх
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм техниологийн горимыг чанд мөрдөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Жолооны В,С,M ангиллын үнэмлэхтэй
- Мэргэжлийн үнэмлэхтэй
- Мэргэжлээрээ 3-с доошгүй жил уул уурхайн салбарт болон баяжуулах үйлдвэр дээр ажиллаж байсан туршлагатай
- Ажлын ачаалал дааж, шуурхай ажиллах чадвартай
- Идэвх санаачилгатай, хариуцлага хүлээх чадвартай байх
- Замын бусад төрлийн техник дээр ажиллах чадвартай бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Өмнөговь аймгийн, Мандал-Овоо суманд байрлах Алтны үндсэн ордын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан 14/14 ээлжээр ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг эрхэмлэгч, өсөн дэвших хүсэл эрмэлзэл дүүрэн, эерэг хандлага, эрч хүчтэй та бүхнийг Үндэсний бүтээн байгуулагч хамт олны нэг хэсэг болон ажиллахыг урьж байна. Та манай багт нэгдсэнээр:
- Өрсөлдөхүйц цалин, урамшуулал;
- Тав тухтай хотхонд байрлана;
- Хөдөлмөрийн тухай хуулийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан урт хугацааны тогтвортой, таатай ажлын байр;
- Өсөн дэвших, өөрийгөө хөгжүүлэх боломж, хүн бүрт нээлттэй бодлого;
- Ажилтан бүр гэнэтийн ослын даатгал хамрагдах зохицуулалт;
- Тогтвортой ажилласан ажилтанд /Банкны цалингийн болон байрны хөнгөлөлттэй зээлийн хүү/ зэрэг бусад төрлийн нэмэлт хангалт, хөнгөлөлтийн нөхцөл хүлээж байна.
Мандал ресурс ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
- Ажлын цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00 /Тус цагаар холбогдоно уу/
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.