Төлөвлөлтийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уурхайн олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг удирдан зохицуулж, тасралтгүй аюулгүй, үр ашигтай үйлдвэрлэлийг хангах
- Төлөвлөгөөний дагуу хэрэгжиж буй дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудын үйл ажиллагаанд мэргэжлийн зүгээс тухай бүр оролцох,холбогдох бусад хэлтсүүдтэй, хамтран ажиллах, мэдээллээр хангах
- Уулын ажлын богино болон дунд хугацааны төлөвлөгөөнд чиглэл өгөх, гүйцэтгэлд хяналт тавих, шууд удирдлага болон чиг үүргийн удирдлагад тайлан гаргаж өгөх
- Дунд болон урт хугацааны оновчлол, төлөвлөлт, мониторонг, олборлолтын үйл ажиллагааны үр ашиг, уулын ажлын явцыг хамгийн үр дүнтэй хэрэгжүүлнэ.
- Хэлтсийн жил сарын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ
- Диспетчер системийн мэдээллийг ашиглан тоног төхөөрөмжийн ашиглалт, гүйцэтгэлийг хянах, үйл ажиллагааны доголдол, саатлыг илрүүлж, шуурхай арга хэмжээ авах
- Өдөр, долоо хоног, сарын олборлолт, үйлдвэрлэлийн тайланг боловсруулах, дүн шинжилгээ хийх, сайжруулах зөвлөмж гаргах
- Уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, замын хөдөлгөөний дүрэм, компанийн дотоод журамд нийцүүлэн ажиллах
- ажлын төслүүдийг зохион байгуулах, асуудлыг шийдвэрлэх, хэлтэс хоорондын уялдааг хангах
- Гэрээт компанийн ажиллагсдад хяналт тавих
Ажлын байранд тавигдах шаардлага
- Уул уурхайн инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Нүүрсний уурхайн олборлолт төлөвлөлтийн 5-аас дээш жилийн туршлагатай, удирдан албан тушаалд ажиллаж байсан туршлагатай
- Уурхайн олборлолт,тээвэрлэлтийн үйл явц,үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүнзгий мэдлэгтэй
- Баг удирдах, стратеги төлөвлөх, шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх өндөр чадвартай
- Micromine программ дээр ажиллаж байсан бол давуу тал болно
- Уулын ажлын оновчлолыг тооцох
- Уулын ажлын төлөвлөгөө, ажлын зураг гаргах
- Судалгаа хийх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, асуудлыг шийдвэрлэх олон талт шийдлүүдийг санал болгох
- Аюулгүй ажиллагаа, уурхайн дүрэм журмыг сайн мэддэг
Нэмэлт мэдээлэл
- Өмнөговь аймгийн Ноён суманд хэрэгжих шинэ төсөлд ажиллана.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.