ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН СУВИЛАГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх: Бэртэл, гэмтэл, эсвэл амь насанд аюултай нөхцөл байдалд байгаа өвчтөнд анхан шатны тусламж үзүүлж, эмчлэх үйл явцыг зохицуулна.
- Өвчтөний байдлыг үнэлэх: Өвчтөний амьсгал, зүрхний цохилт, цусны даралт, температурыг хэмжиж, яаралтай оношлох үйл явцыг дэмжинэ.
- Эмчилгээний үйл явцад оролцох: Эмчийн зааврын дагуу тариа хийх, дусал залгах, шархны боолт хийх зэрэг эмнэлзүйн тусламж үзүүлнэ.
- Яаралтай тусламжийн тоног төхөөрөмж ашиглах: Дефибриллятор, хүчилтөрөгчийн аппарат зэрэг хэрэгслийг ажиллуулах, хэрэглэх.
- Бичиг баримт хөтлөх: Өвчтөний мэдээлэл, эмчилгээний түүх, үзүүлсэн тусламжийн талаар нарийвчилсан тэмдэглэл хөтөлж, холбогдох хэлтэст тайлагнана.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Сувилахуйн чиглэлээр бакалаврын зэрэгтэй / Сувилагч, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй/
- Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй /лицензтэй/
- Компьютерийн хэрэглээний программууд, интернет орчин, дотоод сүлжээнд ажиллах чадвартай
- Ёс зүй, харилцаа хандлагын зөрчил гаргаж байгаагүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг дээдэлдэг, багаар ажиллах чадвартай
- Нягт нямбай, хариуцлагатай
- Тогтвор суурьшилтай ажиллах
Нэмэлт мэдээлэл
- Ур чадвараас хамаарч цалин, ажлын байр өсөх боломжтой
- Тогтвор суурьшилтай удаан хугацаанд ажилласан тохиолдолд байгууллагын дотоод журмын дагуу урамшуулал цалингууд үндсэн цалингаас гадна нэмэгдэж олгогддог болно.
- Нийгмийн хангамж
- Сургалт хөгжлийн цогц бодлого
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЭмнэлэг, Эм хангамж
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.