НЯРАВ /14/14 РОСТЕР MPS/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хүнсний түүхий эд, бараа материал, цэвэрлэгээний бодис, засварын багаж, сэлбэг хэрэгслийн захиалгыг холбогдох ахлах ажилтантай хамтран төлөвлөх;
- Батлагдсан норм, төсвийн хүрээнд захиалга нэгтгэж, Аж ахуйн дарга/Кемп менежерээр хянуулах;
- Хүнс, аж ахуйн бараа материалын захиалгыг Захиалгын мэргэжилтэнд батлагдсан хуваарийн дагуу хүргүүлэх;
- Нийлүүлэгчээс ирж буй барааг тоо ширхэг, нэр төрөл, чанарын хувьд шалгаж хүлээн авах;
- Барааны баримт бичиг (акт, тээврийн баримт)-ийг хүлээн авч, бүртгэх;
- Хүнс, аж ахуйн бараа материалыг бүрэн бүтэн байдал, хадгалах хугацааг шалгаж, анхан шатны баримтын дагуу хүлээн авах, үл тохирол гарсан тохиолдолд буцаах;
- Илүүдэл, дутагдал, эвдрэл гэмтэлтэй барааг тэмдэглэн, холбогдох ажилтанд мэдэгдэх, шаардлагатай тохиолдолд буцаах;
- ERP, бараа материалын бүртгэлийн системд мэдээллийг шивэх, архивлах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
- Няраваар 1-с дээш жил ажилласан туршлагатай;
- Компанийн ашигладаг ERP болон санхүүгийн программ, бусад хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай, эсвэл богино хугацаанд суралцах чадвартай;
- Хариуцлагатай, бүртгэл тооцоог хугацаанд нь бүрэн, үнэн зөв гүйцэтгэх чадвартай;
- Нягт нямбай, ажилдаа хариуцлагатай;
- Үнэнч шударга, итгэл даах чадвартай;
- Үнэлэлт, дүгнэлт өгөх, үр дүнд хяналт, дүн шинжилгээ хийх чадвартай;
- Багаар ажиллах чадвартай;
- Хамт олонч, эерэг хандлагатай;
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанд мөрдөн ажилладаг;
Нэмэлт мэдээлэл
- Эрүүл мэндийн даатгал (жилийн 10 сая хүртэл)
- Нэг жилд 6 хоногийн цалинтай чөлөө
- KPI гүйцэтгэлийн урамшуулал (жилийн цалингийн 20-35%)
- Сургалт хөгжлийн дэмжлэг (жилийн цалингийн 5%)
- Тэтгэврийн хуримтлал (сарын цалингийн 2%)
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.