Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Хексагон буйлд инженеринг" ГХО ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Орон нутаг хариуцсан төслийн менежер

Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны зорилго:

Компанийн төсөл, хөтөлбөрүүдийг тогтоосон цаг хугацаанд хэрэгжүүлэх хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжиж буй орон нутаг дахь өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангаж ажиллах, орон нутаг дахь нэгжийн удирдлага, нэгж дэх төрийн удирдлагад компанийг төлөөлөн харилцах, шууд удирдах албан тушаалтны заавар, удирдамжийн дагуу төсөл хөтөлбөрийг орон нутаг дахь явц, үр дүнг тухай бүр тайлагнан ажиллах, шаардлагатай асуудлуудыг орон нутаг дахь эрх бүхий албан тушаалтан, алба хэлтэст уламжлах, шийдвэрлүүлэх, орон нутаг дахь төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх.

Ажлын байрны үндсэн чиг үүрэг: 

  • Орон нутгийн Төр захиргааны байгууллага болон нутгийн ард иргэдэд компанийг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулах, тэдэнтэй хамтран ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх.
  • Компанийн үйл ажиллагаа тогтвортой явуулахад орон нутгийн зүгээс хуулийн  хүрээнд шаардагдах зөвшөөрлүүдийг авхад дэмжлэн болон ажиллах.
  • Нутгийн ард иргэдийг компаний үйл ажиллагааны талаарх бодит мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулах.
  • Нутгийн иргэдийн компаний үйл ажиллагаанд хандах хандлага, байр суурийг тодорхойлох, тэдний нийтлэг эрх ашиг сонирхлыг компаний үндсэн үйл ажиллагаатай уялдуулан орон нутагт цаашид баримтлах бодлогыг тодорхойлоход шаардлагатай мэдээллээр компанийн удирдлагыг хангах.
  • Орон нутагтай харицах бодлогын хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаанд төлөвлөгөөний дагуу оролцох, өөрийн эрх мэдлийн хүрээнд зохион байгуулах
  • Компанид хэрэгжиж буй төслийн үйл ажиллагааг батлагдсан төлөвлөгөөний дагуу төслийн зорилго, зорилтод нийцүүлэн удирдлагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу тогтоосон хугацаанд хэрэгжүүлэх, төлөвлөх, гүйцэтгэх, хаах үйл ажиллагааг шууд удирдах албан тушаалтны хяналт дор орон нутаг дахь төсөр, хөтөлбөрийн үйл явцыг амжилттай хэрэгжүүлэх. 
  • Компанийн төсөл, хөтөлбөрийн хүрээнд тухайн орон нутагт ажиллаж буй багийн гишүүдтэй төслийн удирдлагчийн хяналт дор хамтран ажиллах, төслийг хэрэгжүүлэх, төслийн менежментийг сайжруулах хүрээнд санал боловсруулах.  
  • Компанийн төсөл хөтөлбөрүүдтэй холбогдох орон нутаг дахь эрх бүхий байгууллага, албан тушаалтантай компанийг төлөөлөн харилцах, холбогдох баримт бичиг гаргаж өгөх, хүлээн авах болон компани болон орон нутаг дахь эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан хоорондын уялдаа холбоог ханган ажиллах. 
  • Хариуцсан ажлын чиг үүргийн хүрээнд төслийн үйл ажиллагааны хүрээнд ажлын заавар, дүрэм, журмыг боловсруулах, түүнд албан ёсны санал боловсруулж танилцуулах. 

 

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Их, дээд сургууль төгссөн
  • Холбогдох чиглэлээр уул уурхайн салбарт 5 жил ажилласан ажлын туршлагатай
  • Харилцааны өндөр чадвартай, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх (орон нутгийн иргэд, олон нийтийн асуудлуудад анхаарлаа хандуулан заохицуулах)
  • Нийгэм, болон орон нутагтай хамааралтай дүрэм журам, ажил үүргүүдийг хянах, хөгжүүлэн боловсруулах чадвартай
  • Уул уурхайн үйлдвэрийн хэв маяг, онцлогийн талаар болон үүнтэй холбогдон гарах үр нөлөө, давуу тал, боломжуудын талаар мэдлэгтэй
  • Илтгэх, ярих чадварыг бүрэн эзэмшсэн
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
  • Хэрэглээний программуудыг эзэмшсэн байх;  MS. Word, Excel, Powerpoint etc. 
  • Шаардлагатай тохиолдолд компанийн төсөл, хайгуулын талбайд богино болон урт хугацааны томилолтоор орон нутагт ажиллана.  

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас+976 75-002552

Зар нийтэлсэн огноо

2025-02-24 11:56

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Уулын мастерХунт-Өгөөж ХХК
2025-02-25
Авто кран манипуляторт краны операторӨргөх машин ХХК
2025-02-13
ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ЗАСВАРЧИНЭрч майнинг
2025-02-14
ХӨРӨНГИЙН МЕНЕЖЕР /УБ/“КРИСТАЛ ТОП ГРУПП” ХХК
2025-02-20
Кемп менежерМонруд ХХК
2025-03-12
Ковшийн операторЖИН ХӨ ФЭНГ ХХК
2025-03-06
ХАБЭА ажилтан /14/14 ростертой/Икоммодитс Монголиа Интеллижент Ложистикс ХХК
2025-02-24
Зохион бүтээгч инженерДарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК
2025-03-06
Химич, ЛаборантБи Си Эйч Ресурс ХХК
2025-03-14
МЕХАНИК ИНЖЕНЕР /Дархан Уул аймагт/Чулуун карьер ХХК
2025-03-05
УУЛЫН СУРГАГЧ-УурхайдХан Алтай Ресурс ХХК
2025-03-09
Ахлах инженерЭрдэнэс Алт Ресурс ХХК
2025-03-06
Гагнуурчин /Хүнд машин механизм/Болдтөмөр Ерөө гол
2025-02-17
Маркшейдер инженер /Уурхайд ажиллах/Минерал Эксплорэйшн Фандинг
2025-02-24
ХҮНД ДААЦЫН МАШИН МЕХАНИЗМЫН ЗАСВАРЧИН"Гоёот Ухаа" ХХК
2025-02-18
ХАБЭА МЭРГЭЖИЛТЭН /Сургалт хариуцсан/“КРИСТАЛ ТОП ГРУПП” ХХК
2025-03-12
Онцгой байдлын мэргэжилтэнПлатинум Ланд ХХК
2025-03-05
ХАБЭА инженер “Хаан булаг Интернэйшнл” ХХК
2025-03-13
Худалдааны төлөөлөгч /Сэлбэг хариуцсан/Юнитра ХХК
2025-02-22
Овоолгын мастерНормаунт ХХК
2025-02-24

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.