Багш - Гадаад хэл
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Шинжлэх ухааны чиг хандлага, ололтоор мэдлэгээ баяжуулж, сургалтад бүтээлчээр ашиглах;
- Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах;
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх;
- Сургалтыг батлагдсан төлөвлөгөө, стандарт, технологи, заах арга зүйн дагуу зохион байгуулах, оюутны соёл, хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлж, үлгэр жишээ үзүүлэх;
- Оюутнуудын мэдлэгийг шалгаж, дүгнэх;
- Ном, сурах бичиг, гарын авлага бичиж, сургалтын материал боловсруулах;
- Хичээлийн хэрэгсэл ашиглах, тараах материалыг бэлтгэх;
- Заах хичээл, мэргэжлийн чиглэлээр самбар, үзүүлэн, багаж, тоног төхөөрөмж бэлтгэх;
- Сургалт, хичээлийн цагийн гүйцэтгэлийг сар, улирал, жилээр бүрэн бодитой гаргах;
- Өөрийн ажилд үнэлгээ хийж, тайлагнах;
- Хичээлийг тогтсон хуваарийг чанд мөрдөх;
- Багшийн хувь хүний санаачилга, бүтээлч үйл ажиллагаанд суурилсан бие дааж хөгжих богино, дунд, урт хугацааны төлөвлөгөөтэй байх;
- Мэргэжлийн ур чадвар буюу гадаад хэлний ур чадварыг дээшлүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй байх,
- Магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх,
- Орчуулагч мэргэжилтэй бол “Багшлах эрхийн үнэмлэх”-тэй байх,
- Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох “TOPIK-ТОПИК”-ийн 5 болон түүнээс дээш оноотой байх,
- Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох “TOPIK-ТОПИК”-ийн шалгалтанд оюутан бэлтгэж байсан туршлагатай байх,
- БНСУ-ын их, дээд сургууль төгссөн бол давуу тал болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБоловсрол, шинжлэх ухаан
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.