Ажлын байрны зорилго
Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлж санал болгох, борлуулах, сайжруулахтай холбоотойгоор хэрэглэгчид болон компанийн удирдлага, ажилтнуудтай өдөр тутамд хамтран ажиллаж, зах зээлийн боломжийг байнга судалж, мэдэрч, дүн шинжилгээ хийж, компанийн бизнес хөгжил, маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад уг ажлын байрны зорилго оршино.
Гүйцэтгэх гол чиг үүрэг
Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:
Очир Ундраа Группын салбар компани болох МЕРА ХХК нь 2001 онд байгуулагдсан бөгөөд уул уурхай, дэд бүтцийн салбарт аж үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын үйлдвэрлэл эрхэлж, өрөмдлөг, тэсэлгээний иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг үндэсний хөрөнгө оруулалттай хувийн байгууллага юм. Бид аюулгүй, найдвартай, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчиддаа хүргэж, олон улсын жишиг, стандартын түвшинд үйл ажиллагаагаа явуулж, салбартаа дэвшилтэт техник, технологи, ноу-хауг тэргүүлэн нэвтрүүлж, ижненерчлэлийн шилдэг шийдлүүдийг санал болгож, харилцагчдад хүргэх үнэ цэнийг тасралтгүй нэмэгдүүлэх замаар улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулахыг эрхэмлэн зорьж ажилладаг.
Таныг уул уурхайн салбарт мэргэжлээрээ өсөн дэвжих боломж, гүйцэтгэлээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, эрүүл мэндийн цогц даатгал, найрсаг хамт олон, ажлын таатай орчин хүлээж байна.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.