Чанарын хяналтын инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Чанарын хяналтын удирдлагын хүрээнд төсөл төлөвлөх, хувиар гаргах, чанарыг хянах, тайлагнах.
- Төмөр хийцлэлийн төслийн ажлыг чанартай гүйцэтгэхэд дагаж мөрдөх технологийн зааварчилгаа, аргачлал, баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих.
- Багийн инженер болон ажилтнуудтай үр дүнтэй харилцаж чанарын менежментийг хэрэгжүүлэх. Төслийн инженерүүдэд ажиллах арга барил, инженерингийн мэдлэгээр дэмжлэг үзүүлэх.
- Төслийн явцад чанарын хяналт тавьж, стандартыг ханган баталгаажуулах. Харилцагчтай холбоотой тайланг холбогдох дүрэм журмын дагуу боловсруулах, удирдлагаар батлуулах.
- Төслийн гүйцэтгэл нь чанарын стандартад хүрэхгүй байх эрсдлийг урьдчилан харж, хяналтандаа авах. Төсөл хэрэгжүүлэх багт засаж сайжруулах төлөвлөгөө гаргахад дэмжлэг үзүүлэх.
- Харилцагчаас мэдээлэл хүсэх, техникийн асуулга авах, ажлын зураг дээр харилцагчтай хамтран шалгаж, алдаа оноог залруулж, засаж сайжруулах арга хэмжээг тохирох.
- Засварын төвд үйлдвэрлэл явагдах, харилцагчид хүргэх, төслийн талбайд үзүүлэх үйлчилгээнд чанарын хяналтыг удирдах.
- Чанарын хяналтын уулзалтууд болон харилцагчид тайлагнах үйл ажиллагааг урирдах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын инженер, барилгын бүтээц эдлэлийн технологи чиглэлээр баклавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Төслийн менежемент, чанарын менежментийн зохих мэдлэгтэй
- Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай
- Төмөр хийцлэл, барилгын бүтэц, угсралт, зураг төслийн мэдлэгтэй
- Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан туршлагатай
- Хэмжилт, шалгалтын багаж ашиглах чадвартай
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
- Асуудалд дүн шинжилгээ хийж оновчтой шийдвэрлэх чадвартай
Нэмэлт мэдээлэл
Бид танд дараах боломжуудыг санал болгож байна.
- Өрсөлдөхүйц цалин хөлс
- Найрсаг хамт олон
- Тав тухтай ажлын байр
- Ажил мэргэжлийн өсөлт, хөгжлийн боломжууд
- Мэргэжил дээшлүүлэх сургалтууд
Сонирхсон ажил горилогчид ,
цахим шуудангаар CV-гээ илгээнэ үү.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас94103300, 95010066, 77636677
Факс77636677
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.