ХООЛ ЗҮЙЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Бид таныг Эмнэлгийн гал тогоонд хоол зүйчээр ажилд урьж байна.
Ажлын байрны үндсэн үүрэг:
- Эмнэлгийн өвчтнүүдийн хоолны хэрэгцээ, тэжээлийн шаардлагад тохирсон хоолны менежмент хийх
- Өвчний онцлогт үндэслэн хоолны төлөвлөлт, зохион байгуулалт хийх
- Хоолны орц, чанар, аюулгүй байдлыг хянах, шаардлагатай стандарт, дүрэм журмыг мөрдөх
- Эмнэлгийн хамт олонтой хамтран өвчтөний хоолны тэжээлийг сайжруулах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
- Хоол үйлдвэрлэлийн бүх шатанд эмнэлгийн шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх
- Өвчтөний эрүүл мэнд, хоолны хэрэгцээний талаар эмч, сувилагчидтай хамтран ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хоол зүйч, хоол үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Хоол зүй, тэжээлийн шинжлэх ухааны талаар мэдлэгтэй
- Хоол үйлдвэрлэлийн стандарт, аюулгүй байдал, эрүүл ахуйг чанд мөрдөх чадвартай
- Харилцааны ур чадвартай, багийн гишүүдтэй сайн хамтран ажиллах
- Ажлын ачаалал даах, эмч, сувилагчидтай хамтран ажиллах чадвартай
- Эмнэлгийн гал тогоонд хоол зүйчээр ажилласан туршлагатай бол давуу тал болно
- Хоол зүйчийн мэргэжлийн нэмэлт сургалт, сертификат
- Хоолны зохион байгуулалт, аюулгүй байдлын талаар тодорхой мэдлэг
Нэмэлт мэдээлэл
Ажлын цаг: 9:00 - 18:00 (Ажлын 5 өдөртэй)
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.