Нөхөн төлбөрийн менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Харилцагч байгууллагын нөхөн төлбөрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
- Нөхөн төлбөрийн зардлын болон чанарын менежментийн тогтолцооны үр нөлөөтэй байдлыг хангах
- Харилцагч байгууллагуудад Даатгалын эрсдэлийн болон зүйлийн үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх,
- Харилцагч байгууллагуудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн сургалт, арга хэмжээг зохион байгуулах
- Харилцагч төвтэй үйлчилгээг үзүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй (Эрх зүйч, Бизнесийн удирдлага, Санхүү, банк, даатгал)
- Гэрээний харилцаанд ул, суурьтай хандаж хууль, эрх зүйн талаас гаргалгаа дүгнэлтийг хийх чадвартай байх
- Баримт бичиг боловсруулах, албан харилцааны өндөр чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Харилцааны өндөр соёлтой байх
- Асуудалд дүгнэлт хийж, үндэслэлтэй гаргалгаа гаргадаг чадвартай байх
- Борлуулалтын арга техникийн мэдлэгтэй байх
- Гомдлын менежментийн талаар мэдлэгтэй байх
Нэмэлт мэдээлэл
Даатгал, нөхөн төлбөрийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарДаатгал
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.