Нарийн боовчин нь зочдод өндөр чанартай, амтат нарийн боов, бялуу, кекс, жигнэмэг зэргийг бэлтгэх үүрэгтэй. Та олон төрлийн нарийн боов, бялуу бэлтгэх арга техникийг эзэмшсэн байх шаардлагатай.
Мөн ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж ажиллах, шинэ жор, технологийг судлан хэрэгжүүлэх чадвартай байх хэрэгтэй. Та шинэлэг санаа, өөрийн гэсэн онцлох жортой бол бидний баг таныг дэмжих болно.
Олон төрлийн нарийн боов, бялуу, жигнэмэг бэлтгэх
Жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Хүнсний түүхий эдийн захиалга, хяналт тавих
Түүхий эд материалын зөв хэмжээг тооцоолох
Ажлын байрны цэвэрлэгээ, эрүүл ахуйн нөхцөлийг хангах
Бүтээгдэхүүний чанарыг хянах
Шинэ жор, технологи нэвтрүүлэх санал гаргах
Хугацаанд нь захиалга гүйцэтгэх
Нарийн боов, амттан чиглэлээрээ ажиллаж байсан туршлагатай
Мэргэжлийн үнэмлэхтэй
Түргэн шаламгай, хариуцлагатай
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.