Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Макс Рөүд

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хүний нөөцийн мэргэжилтэн

2,100,000 - 2,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Компанийн хэмжээнд Хөдөлмөрийн харилцааг зохицуулах ажлын чиг үүргийн хүрээнд:

  • Ажилтнуудын Хөдөлмөрийн харилцааг зохицуулсан тушаал шийдвэрийг хууль, журмын дагуу цаг тухай бүр нь гаргаж, баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнах;
  • Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн гаргасан Группийн болон Компанийн дүрэм, журмуудыг нийт ажилтнуудад танилцуулах, шинэчлэх санал оруулах;
  • Ажилтнуудтай Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай болон Нууц хадгалах гэрээнүүдийг байгуулж, баталгаажуулах, тухай бүрд нэмэлт өөрчлөлт оруулах;
  • Ажилтнуудын хувийн хэрэг, үйл ажиллагааны баримт бичгийг бүрдлийг хангах, тухай бүрд шинэчлэх;

 Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын чиг үүргийн хүрээнд:

  • Ажил горилогчийн сан үүсгэх;
  • Сонгон шалгаруулалтын ярилцлага товлох, шаардлагатай албан тушаалын сонгон шалгаруулалтын ярилцлага хийх, дараагийн шатны ярилцлагыг зохион байгуулах;
  • Хамтран ажиллагч байгууллагуудтай харилцах, мэдээлэл солилцох;

 

Цаг бүртгэл, ажилтнуудын цаг ашиглалтад хяналт тавьж  ажиллах чиг үүргийн хүрээнд:

  • Хүний нөөцийн ажилтны гаргасан цаг бүртгэлд хяналт тавьж, удирдлагаар батлуулах;
  • Ажилтнуудын чөлөө хүссэн өргөдлийг хүлээж авах, баталгаажуулах;
  • Илүү цагаар ажилласан ажилтнуудын судалгааг гаргуулж холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэх;
  • Ажилтнуудын ээлжийн амралтын хуваарь гаргах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хүний нөөцийн удирдлага, Хууль эрхзүй, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй эсвэл үүнтэй төстэй мэргэшлийн чиглэлээр сурч төгссөн;
  • Хүний нөөцийн мэргэжилтэн болон түүнээс дээш албан тушаалд 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Хариуцлагатай, гүйцэтгэлийн хурд сайтай, идэвх санаачилгатай;
  • Мэргэжлийн ёс зүйтэй, хуулийн мэдлэгтэй;
  • Хөдөлмөрийн харилцааны чиглэлээр дагнасан эсвэл үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

Чадварлаг мэргэжилтэн танд дараах боломжуудыг санал болгож байна. 

  • Хоол, унааны нэмэгдэл;
  • Гар утасны төлбөрийн хөнгөлөлт;
  • Ажлын үр дүнгийн УРАМШУУЛАЛ,
  • "УЯН ХАТАН ЦАГ"-ийн систем,
  • Олон салбарт бизнесийн МЭДЛЭГ, УР ЧАДВАРАА тэлэх боломж,
  • Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн "ТАЛАРХЛЫН ХУРИМТЛАЛ"-ийн хөтөлбөр,
  • "Аз жаргалтай ажилтан хөтөлбөр"- ийн хүрээнд "МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ", "ЙОГА", "ФИТНЕС, БАССЕЙНЫ ХӨНГӨЛӨЛТ", СПОРТ ЗААЛ,
  • "МИНИЙ МАКС"- хөтөлбөрийн хүрээнд Бургер кинг, М МАРТ-сүлжээ дэлгүүр, Берлин зоог, Нама, Ардын банш, GEOX, COCCINELLE брэнд, Hansang ресторан, Рамада зочид буудал, INNJOY ресторан, Титэм спорт бар гэх мэт худалдаа үйлчилгээний салбаруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх;
  • Гэнэтийн ослын даатгалд хамрагдах;
  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг,
  • Эрүүл мэндийн байгууллагаар өөрөө болон гэр бүлийн гишүүдийг үзүүлэх, сургууль, цэцэрлэгийн хариуцлагатай жижүүр (school police) хийх үеийн цалинтай чөлөө;
  • Эерэг зөв хандлагатай, ёс зүйг эрхэмлэдэг, эвтэй ХАМТ ОЛОН-той гар нийлж илүү ихийг хийж, бүтээх боломж;
  • ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН тав тухтай тохилог оффис;

 

Манай байгууллагад ажилд орох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.  

 

*Бид бүх мэдээллийн нууцлалыг чанд хадгалж харьцах бөгөөд ажлын байранд тохирох эсэхийг тогтоохоос бусад зорилгоор мэдээллийг задруулах буюу ашиглахгүй болно.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас88100630, 88994212

Зар нийтэлсэн огноо

2025-04-11 12:26

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Хүний нөөцийн мэргэжилтэнӨгөөжбаян Хангай ХХК
2025-03-20
ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТАНПик Пак Ворлдвайд ХХК
2025-04-07
Захиргааны ажилтан /MM/Моннис Групп
2025-03-24
Хүний нөөцийн менежерЭмералд Эс Эй ХХК
2025-03-23
Сургалт, хөгжлийн менежерЖи Эс 25
2025-04-03
Үл хөдлөх хөрөнгийн Агент /REAL ESTATE AGENT/РЕМАКС Платин
2025-04-09
Хүний нөөцийн албаны даргаТаван Богд Групп
2025-03-24
Хүний нөөцийн ахлах менежер"Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн"ХХК
2025-03-18
Захиргаа, бичиг хэргийн ажилтанАварга тосон рашаан сувилал ххк
2025-03-20
ХАБЭА Мэргэжилтэн (Эмэгтэй)Хэфаэстус Машинэри
2025-03-27
Захиргааны ажилтанАндореан
2025-03-21
Архив бичиг хэргийн ажилтан ажилд авна.Чиглэл ХХК
2025-03-26
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭНМонос Групп
2025-04-07
Захирлын туслах /Алтан жолоо групп/Алтан Жолоо Трейд ХХК
2025-04-08
ЦАЛИН ХӨЛС KPI МЭРГЭЖИЛТЭН-УБХан Алтай Ресурс ХХК
2025-04-10
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРТэнгэр Алтай Трейд ХХК
2025-03-28
Хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн"АПУ" Хувьцаат компани
2025-03-20
ОФФИС МЕНЕЖЕР /АФ Групп/Ази Фарма ХХК
2025-03-26
Хүний нөөцийн менежерТҮМЭН АЙЛ ИНВЕСТ ХХК
2025-04-11
Хүний нөөцийн дата аналистТаван Богд Групп
2025-04-01

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.