Компанийн хүний нөөцийн бодлого, журам, системийг боловсруулах, шинэчлэх, хэрэгжилтийг хангах
Ажилдаа авах процесс (сонгон шалгаруулалт, ярилцлага, ажилд авах шийдвэр)–ыг мэргэжлийн түвшинд удирдах
Салбар нэгжийн хөдөлмөрийн харилцаа, хууль эрх зүйн хэрэгжилтийг хангуулах
Ажилтнуудын үнэлгээ, гүйцэтгэл, урамшууллын системийг сайжруулах
Хөдөлмөрийн гэрээ, тушаал, албан бичиг баримтын бүрдүүлэлт, архивлалт
Хүний нөөцийн сургалт хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг удирдах
Байгууллагын соёл, ажилтны оролцоо, идэвхжүүлэлтийн хөтөлбөрүүд зохион байгуулах
Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, менежерүүдэд зөвлөх
Компанийн хүний нөөцийн тайлан, тоон үзүүлэлтүүдийг гаргах, удирдлагад тайлагнах
Хүний нөөц, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэг
Хүний нөөцийн чиглэлээр 3–5 жил ба түүнээс дээш туршлагатай, удирдах түвшний туршлагатай бол давуу тал
Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох норматив нормативын мэдлэгтэй
Сонгон шалгаруулалт, сургалт хөгжлийн систем, гүйцэтгэлийн удирдлагын арга зүй сайн эзэмшсэн
Зохион байгуулах, манлайлах, бусдад нөлөөлөх ур чадвар сайтай
Хариуцлагатай, нямбай, байгууллагын нууц хадгалах чадвартай
Компьютерийн хэрэглээний болон HR програмын мэдлэгтэй
Манай компани хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байгууллагын хүний нөөцийн бодлого, процессийг бүхэлд нь шинэ түвшинд хүргэх, тогтвортой хөгжүүлэх зорилготой. Бид туршлагатай, манлайлах ур чадвартай Хүний нөөцийн ахлах менежер-ийг багтаа урьж байна.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.