ДУГУЙТ АЧИГЧ БОЛОН АВТОГРЕЙДЕРИЙН ОПЕРАТОР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Өдөр тутам Ээлжийн мастераас өгсөн нарядын дагуу уурхайн ажил гүйцэтгэх;
- Ил уурхайн хутгаж ачих машин механизм ажиллуулах;
- Хүдрийн овоолгын ачилт, буулгалтын ажлыг аюул осолгүй ачих хутгах, бусад инженер, бүтээн байгуулалтын ажил хийх мөн туслах ажлуудыг хийж гүйцэтгэх;
- ХАБЭА-н дүрэм журмуудыг мөрдөх, ажлыг аюулгүй ажиллагааны дүрэм горимыг ханган ажиллах;
- Тухайн ээлжийн уулын үндсэн хөрс хуулалтын болон түүхий эд тээврийн техникүүдийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажлын талбайг засах;
- Уурхайн мөргөцгийн, траншейн, гадаргуугийн, овоолгын гэх мэт үндсэн технологийн болон туслах замуудыг байнгын хусаж тэгшлэн замын тээх нэвтрүүлэх бэлэн байдлыг хангах;
- Уурхайд шинээр догол нээх траншейг нэвтрэх үед зам засах, уулын техникүүдийн аюулгүй хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх;
- Шаардлагатай тохиолдолд ус зайлуулах суваг шуудуу ухах;
- Техникийнхээ тосолгоо үйлчилгээг хуваарийн дагуу хийх, түлш зарцуулалт, эвдрэл гэмтэл, согогийн талаар байнга хянаж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Жолооны эрхийн B, С, M ангилалтай байх;
- Дугуйт ачигч, Автогрейдерийн мэргэжлийн үнэмлэх, сертификаттай байх;
- Уул уурхайн салбарт холбогдох техник дээр ажиллаж байсан 2-с дээш жилийн ажлын туршлагатай байх;
- Техникийн талаар болон аюулгүй ажиллагааны ерөнхий ойлголт сайтай байх;
- Нүүрсний уурхайд нүүрс ялгалтан дээр ажиллаж байсан бол давуу талтай;
- Цаг баримталдаг, хувийн зохион байгуулалт сайн байх
Нэмэлт мэдээлэл
Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт байрлах Хашаатын цав хүрэн нүүрсний уурхайд 14/14 ростероор ажиллана.
Бусад
БайршилДорнод аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.