ROOM SUPERVISOR
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлчлэгч нарын ажлыг хуваарьлах, зохицуулах, шалгах, үнэлгээ өгөх
- Зочдын тав тухтай байдлыг хангах үүднээс өрөөг цэвэр тохилог байлгах
- - Зочид буудлын бүх өрөөнүүдийн цэвэрлэгээ.эд хогшлын бүрэн бүтэн байдлыг шалгаж холбогдох хүмүүсээр засуулан зочдыг тохилог өрөөгөөр хангах
- Зочдын аюулгүй байдлыг хангах
- Зочинтой өрөөний цэвэрлэгээнд анхаарч үнэтэй эд зүйлс мөнгө төгрөгийг ил тавьсан эсэхэд хяналт тавих, өрөө үйлчилгээний хэлтсийн менежерт мэдээлэх
- Мини барны нөхөлтөд хяналт тавьж өдөр бүр тэмдэглэн борлуулалтад анхаарал тавих
- Өрөөнүүдийг өдөр бүр шалгах
- Өглөө бүх хүнгүй хоносон өрөөнүүдийг шалгаж рапорт бичих
- Оройн ээлжийн ажилтантай харилцах дэвтрээр мэдээлэлээ солилцдог байх
- Коридор, вестибюль, нийтийн ОО-н цэвэрлэгээг тогтмол шалгах
- Үйлчлэгч нарын сарын ажил амралтын хуваарийг гаргаж ирцийг бүртгэнэ
- Үйлчлэгээтэй холбоотой гомдол саналыг шуурхай барагдуулж өрөө үйлчилгээний хэлтсийн менежерт мэдэгдэн тэмдэглэл хөтлөнө.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Зочид буудал, аялал жуулчлал болон холбогдох чиглэлээр мэргэшил дээшлүүлсэн
- Зочид буудал, өрөө үйлчилгээ, угаалгын салбарт холбогдох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Зочид буудлын стандарт шаардлагын тухай мэдлэгтэй байх
- Биеэ авч явах соёлд үлгэрлэн дуурайлах
- Хамт олноо удирдан зохион байгуулах авьяастай байх
- Ажилд тохирсон шаардлагыг тавьж чаддаг байх
- Ажлын хүрээнд комьпютерын програмууд дээр ажилладаг байх
- Харилцааны чадвартай
- Үнэнч шударга, нямбай, зарчимч байх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарАялал жуулчлал, зочид буудал
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлЭэлжийн
Холбоо барих
Утас70141111, 80093993
Факс70107777
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.